"Ювентус" клуб хожиж, хүснэгтийг тэргүүлэгч хэвээр үлдлээ

Италийн Сери А лигийн 27 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. "Ювентус" клуб "Бологна"-ийн талбайд зочилж 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар 66 оноотой болж лигийг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас явж байсан нэг тойрог дутуугаар 62 оноотойгоор "Лацио" клуб байна. Тус тоглолтын 23 дахь минутад Роналдо тооны харьцааг нээсэн бол үүнээс 13 минутын дараа Дибала тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.

Бусад тоглолтууд

Милан 4-1 Лечче

Фиорентина 1-1 Бресциа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.