Брүүклин Нетс хожиж, дараагийн шатанд Милоуки Багстай тоглохоор боллоо

Брүүклин Нетс хожиж, дараагийн шатанд Милоуки Багстай тоглохоор боллоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Брүүклин Нетс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 109-123 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар цуврал 4-1 харьцаатай болж Нетс дараагийн шатанд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч Миами Хитийг шүүрдсэн Милоуки Багс багтай тоглоно.

Тус тоглолтод Жеймс Харден 34 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл хийж багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 25 оноо, Кэвин Дурант 24 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Эван Форнер 18 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Бостон Селтикс 109-123 Брүүклин Нетс /4-1 харьцаагаар Нетс дараагийн шатанд шалгарлаа/

Портлэнд Трэйл Блэйзэрс 140-147 Денвер Наггетс 2 нэмэлт цаг сунгасан /2-3 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Лейкэрс 85-115 Финикс Санс /3-2 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.