“No naadam” гадны санхүүжилттэй байсан уу

“No naadam” гадны санхүүжилттэй байсан уу

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус  долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж суулт зарласан юм.

“No naadam” эсэргүүцлийн жагсаалын үеэр цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн гэрэлт зул өргөж, наадамд зарцуулах мөнгийг халдвар авсан иргэдэд зориулахыг шаардсан. Түүнчлэн жагсагчид хурдан морь урал­дуулах нь хүүхдийн эрх зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байд­лыг эрсдэлд оруулж буй үйл­­дэл хэмээн эсэргүүцсэн юм.

Тэгвэл “No naadam”  эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, оролцсон хоёр ч төрийн бус байгууллагыг гадаадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтынхан шалгаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.6 МЯГМАР № 135 (6612)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.