Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар башёг тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын барилдаан буюу Нагояа башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. Тус башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа бөгөөд өчигдөр түүний өрсөлдөгч мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Таканошитэй барилдаж давснаар дөрвөн даваатай боллоо. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нутгийн бөх мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноровтой барилдана.
 
Харин озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэагаширагийн 1-ээс барилдаж байгаа Даэйшотой барилдаж давснаар дөрвөн даваатай болжээ. Өнөөдрийн түүний өрсөлдөгч мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдана.
 
Мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өнөөдөр комүсүби Мэйсэйтэйй барилдаж давлаа. Улмаар гурван даваа нэг унаатай болсон бол түүний Өнөөдрийн өрсөлдөгч нутгийн бөх ёкозуна Хакүхо М.Даваажаргалтай барилдана.
 
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 4-0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
М-2 Ичиножо А.Ичинноров 3-1
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 3-1
М-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-1
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-0

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.