Д.Нямхүү: Ачаа тээврийн машины жолоочоос коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Ачаа тээврийн машины жолоочоос коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.Тэрээр "Есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачаа тээврийн машины жолооч 50 настай, эрэгтэй ОХУ-ын иргэн байгаа. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 312 боллоо. Үүнээс 302 нь эдгэрсэн 97 хувийн эдгэрэлттэй байна. Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 8, гэрийн тусгаарлалтад 8, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 289хүн байна. ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн 7, хүндэвтэр 3 хүн байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.