БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ

БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирэх бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн онгоц 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.