Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 19

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:40-19:59.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ