Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд өнөөдөр 7 тоглолт боллоо. Уг нь найман тоглолт болох байсан ч Бостон Селтикс, Миами Хит багуудын тоглолт ковидын протколоос болж хойшиллоо. Харин өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Хьюстон Рокетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 120-102 харьцаагаар хожигдлоо. Улмаар 3 хожил, 5 хожигдолтой болж өрнөд бүсийн 13-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 8 хожил, 3 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолт Энтони Дэвис 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 18 оноо, сэлгээнээс Хортон Такер 17, Монтрез Харрел 16 оноог авчээ. Эсрэг багаас Кристин Вүүд 23 оноо, Жеймс Харден 20 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.