15.2 сая тонн нүүрс экспортложээ

15.2 сая тонн нүүрс экспортложээ
Эрдсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 2,511.0 сая ам.доллар буюу 52.8 хувиар өсжээ. Тухайлбал, 2021 оны 11 сарын байдлаар 15.2 сая тонн нүүрс экспортолж, 2,598.0 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 11.8 сая тонноор буурсан боловч экспортын орлого 19.7 хувиар өссөн байна. Нэг тонн нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 94.8 ам.доллар буюу 127.7 хувиар нэмэгдсэн нь нүүрсний экспортын орлого өсөхөд нөлөөлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.