Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан юм.

Ийнхүү Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртэж, хадгалан үлдэх гурав дахь хүн болов.

Сонирхолтой нь Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн заан Э.Мөнхжаргалд, улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус өвдөг шороодов.

Мөн нэгийн даваанд улсын харцага А.Цацабшир, улсын харцага Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Л.Батзориг, Ц.Чимэддорж, Б.Хишигбаатар нарын зэрэг улсын цолтой бөхчүүд өвдөг шороодсон юм.

2011 оноос хойш дараах бөхчүүд түрүүлж, үзүүрлэжээ.

2011 он улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн

2012 он улсын заан М.Ѳсѳхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн

2013 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн

2014 он улсын аварга С.Мѳнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн

2015 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн

2016 он улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн

2017 он улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн

2018 он улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн

2019 он улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэсэн

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.