УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл зохиолч, яруу найрагч Р.Эмүжин үүнийг хариуд "Хятад улс иргэдээ хамгаалах нэрээр Вьетнамд дайн зарлан Ханой хүртэл довтолжээ" гарчигтай өөрийн цахим хуудас дээрээ бичжээ.
Тэрбээр "Хятад улс иргэдээ хамгаалах нэрээр Вьетнамд дайн зарлан Ханой хүртэл довтолжээ.
Сайнзориг ооо, хүн мэдэхгүй гэдгээ мэддэг байх уг нь сайхан, гэтэл чи мэдэхгүй гэдгээ ч ойлгодоггүй, овоо цодгор бацаан юм аа. ОХУ Украины газар нутагт багтдаг Луганск, Донецк дахь орос иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдгээ энэ дайн эхлэхийн өмнө, 2021 оны 12 дугаар сард Путин, Лавров нар мэдэгдэж байв. Тиймээ, тэд хамгаалсан, Донецк, Луганскийн тусгаар байдлыг зарласан, гэвч дайн одоо хүртэл зогсоогүй. Тэгвэл БНХАУ-ын зүгээс хятад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар 1979 оны 2 дугаар сарын 17-нд Вьетнамд дайн зарлаж байлаа. Хэдхэн хоногт хойд талын гол хотуудыг эзлэн, Ханой хүртэлх замыг мэдэлдээ авснаа зарласан. Олон Улсын зүгээс Хятадад байж болох бүх талаар шахалт үзүүлэн, тэд цэргээ татсан, гол шахалт үзүүлэгч нь ЗХУ байсан, одоо бол Хятад хүчтэй байгаа, цэргээ тат гэвэл май л гэнэ, бүр оросуудтай ч найз болсон. Тэр үед Вьетнамд ажиллах хүч нэрээр аль хэдийнэ суурьшсан 750 мянган хятад иргэнийг буцааж байлаа. Ажиллах хүчний тоог хязгааргүй болгосноор 3.4 сая иргэнтэй Монгол Улсад хэдэн сая гадныхан орж ирэх вэ, Вьетнамын жишээг харвал хэдэн зуун мянгаар яригдана шүү. Тэдний 70 хувь нь өнөөдрийг хүртэлх судалгаагаар хятадууд байх болно. Сайнзориг оо, чи Монгол Улсын Дорноговь аймагт 344 лиценз олгосон, үүний 78 хувь нь хятадуудынх гэдгийг мэдэх үү? Төв аймагт 358 лиценз олгосон, үүний 50 орчим нь хятад эзэдтэй компаниудынх гэдгийг уншсан уу? Хятад эзэд хятад ажилчин оруулж ирэхгүй тэгээд англи герман хүмүүс авчирч ажиллуулна гэнэ үү? Өргөн барьсан хууль чинь Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл заалт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хоёр заалтыг шууд зөрчиж байгааг мэдэж байгаа юу? Монгол Улс бол чиний өссөн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны дугаар гудамж, ордог гардаг хэдэн дэлгүүр, үүдийг нь сахидаг хэдэн дарга чинь биш ээ, мангар хүүхэд ээ. Монгол дахь хятад иргэдийн эв нэгдлийг дэмжих нийгэмлэг нэртэй 8244219 регистрийн дугаартай байгууллага идэвхжихэд бэлэн байж байдгийг олж харсан уу? Киргизэд ажиллаж байсан уурхайн хятадуудын гал тогоо байрладаг газраас алга болсон хүүхдүүдийн шулж мөлжсөн араг яс олноороо гарсан тухай олон улсын мэдээ харсан уу? Дөнгөж саяхан, 2019 онд Хятад Улс Киргизэд цэргээ оруулах нөхцөл бүрдэн шуугиулж байлаа. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын Зон Жи майнинг компанийн хятад ажилчид орон нутгийнхантай зөрчилдсөний улмаас 28 хятад хүн гэмтэл авч, Бээжин иргэдээ хамгаалан Киргизийн Засгийн газарт хатуу сануулга өгсөн. Тэгэхдээ хятад ажилчидтай зөрчилдсөн киргиз иргэдэд хатуу ял өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байлаа. Монголчууд бөөн бөөнөөрөө яг энэ шалтгаанаар шоронд хатахын эхлэлийг чи тавьж байна. Тэр үед чи ордондоо нуугдаад, орондоо чимээгүй л хэвтэх үү? Чи ер нь юм уншдаг уу, гадаад мэдээ хардаг уу, тархи толгой чинь зүгээр үү? Дээр нь чи танкны үлгэр сэргэлээ гээд гуцаад явж байна. Танк чинь нөхөн үрждэггүй, эрх дарх ярьдаггүй, танкныхаа эрх ашгийг хамгаална гэж араас нь цэрэг орж ирдэггүй, ядаж л танк чиний охиныг бэр буулгая гэж гуйдаггүй юм за. Яасан мангар хүүхэд вэ, хаанаас ийм хүмүүс бий болоод байна аа, энэ хүүхдүүдээ жаахан уншдаг судалдаг, эргэцүүлэн боддог, эх орноо илүү холын зайнд хардаг болгож өсгөөч эээээ." хэмээжээ.