Томоохон зах худалдааны төвүүдийн ихэнх нь маргаашаас ажиллаж эхлэх нь. Өнөөдрөөс Хархорин зах болон Алтжин бөмбөгөр ердийн цагийн хуваариар ажиллах эхлэх бол бусад худалдааны төвүүд маргаашаас ажиллаж эхэлнэ. Тодруулбал, "Хүчит шонхор", "Амгалан", "Баянзүрх" зах болон "Сандэй", "Дүнжингарав" худалдааны төвүүд нэгдүгээр сарын 3-наас ажиллана.
Харин "Нарантуул" олон улсын худалдааны төв нэгдүгээр сарын 1-3-нд амарч, 4-нөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.