Өчигдөр (2024.01.14) гал түймрийн 11 дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Уурхайчин” 4 дүгээр багт иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ нар өртсөнийг, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга баг “Батын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/ иргэн Э-ийн эзэмшлийн жоншны уурхайд гал гарч байна гэсэн дуудлагыг 13:02 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Э-гийн эзэмшлийн 10х4 хэмжээтэй модон байшин, 4х4 хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтраажээ.