Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Ус цаг уурын өртөө, Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хөвсгөл нуурын мөсний зузааны хэмжилтийг 9 байршилд хийж, эрсдэлтэй газруудад хориглох тэмдэг байрлуулан ажиллалаа.
Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дундажаас 20-25 см-ээр бага байна.
Хориглох тэмдгийг Мэргэний рашааны өрх орчимд 15 ширхэг, Сүхбаатар хөлөг онгоцны зогсоолын хэсэгт 2 ширхэг, Хуучин нефть баазын зогсоолд 4 ширхэг, Ноосны үйлдвэрийн ус авах хэсэгт 7 ширхгийг тус тус байршуулсан.
Иймд Ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Мөн гол нуурын мөсөн дээр тоглох, автомашины араас зүүгдэж гулгах зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна.