Ц.Дуламсүрэн: 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг

Ц.Дуламсүрэн: 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг

Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Талбай дээр жагсаал болж, Дүнжингарав уралдааныг сэргээе гэж байна. Энэ жагсаалыг төр засаг маш хүндэтгэлтэй хүлээж аваад, нэг талаар жагсаал, нөгөө талаас харвал найр болсон. Монгол морь уядаг уяачдын төлөөлөл холбоо бий. Үүнийг би тэргүүлдэг. Талбай дээр жагсаж байгаа Монголын морин спорт уяачдын холбоо гэж мөн нэг холбоо бий. Гэхдээ би өнөөдөр үндэсний морин спортын холбооны өнцгөөс ярихгүй. Би өөрөө өв тээгч хүн. Мөн өи эрх зүйч мэргэжилтэй. Тиймээс хууль дээдлэх зарчимтай, ардчилсан Монгол Улсын иргэн хүний хувьд үгээ хэлэхээр болсон. Хаврын Дүнжингарав уралдаан Өв Соёл мөн үү? Энийг өв соёл биш гэдгийг нь түмэн олон мэдэж байгаа. Үндэсний Их Баяр наадам бөхтэйгөө, суртайгаа, үндэсний морин уралдаантайгаа монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёл. Юнескод бүртгэгдээд гэрчилгээ нь Монгол улсад байгаа. Монголоороо байя аа гээд эрлийз морь уралдуулах гээд жагсаал хийгээд байгаа юм. Гуравдугаар сард л морь уралдахгүй бол Монголоо байчих гээд байгаа юм уу. Гурван сард л морины уралдаан зохион байгуулахгүй болбол Монголоо больчих гээд байгаа юм уу? 

Ялгаж ойлгох хэрэгтэй. Их хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлээд байгаа шүү дээ. Улс төрийн захиалгаар юм хийгээд байна аа гэж. Уяач хүний хувьд, өв соёлоо дээдэлж явдаг хүний хувьд олон тэмцэгч нарыг ажиглаж байгаа. Би Монгол морио дэмжчигчдийн жагсаалыг хийе. Үндэснийхээ баяр наадамд заасан зургаан насны монгол морь уралдуулж өгөөч ээ гэж монгол морьтойгоо ирж жагсъя гээд долоон морьтой залуутай орж ирээд цагдаад баригдсан. Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуульд үндэсний морин уралдаан гэсэн заалт байгаа. Үндэсний морин уралдаан 5 сарын 1-нээс 11-р сарын 1 хүртэл морь уралдах боломжтой. Үүнд 8 настай хүүхэд морь унах боломжтой. Өв соёл гээд бүртгүүлсэн учраас. Энэ шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоол. Тэр тогтоолыг Засгийн газар үгүйсгэх ямар ч боломжгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Засгийн газар шүүхийн шийдвэрээс давж шийдвэр гаргаж болдог юм уу.

Х.Баасанжаргал гишүүнийг дэмжиж байгаа. Монгол наадам өөрөө бахархал, бэлгэдэлтэй. Наадмын хамгийн эрхэм зүйл нь хүүхэд, бахархал нь морьд. Мөн уяачдынхаа эрдмийг үздэг. Гэтэл Хэсэг бүлэг эрлийз морь уях, унах сонирхолтой хүмүүс 100-гаараа орж ирээд талбай дээр жагсаал хийж, үүнээс гурав хоногийн дараа Засгийн газраар хэлэлцээд өөрсдөөсөө зутаалгаад, аймгуудад эрхийг нь өгч байна. Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан, Л.Энх-Амгалан нар ямар хүмүүжилтэй ямар бодлоготой хүмүүс юм бэ. С.Амарсайхан сайдын нэг үг бий. Стандартгүй юм болгон бүтэхгүй байна гэж. Стандартыг мөрд бүрдүүлье гэдэг нь хуулийг сахья аа гэсэн үг биз дээ. Түүнчлэн хуулиас давсан журмыг цэгцэлнэ гэж ярьдаг. Гэтэл хуулиас давсан журам үйлчилж байна. 

Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа. Би өөрөө 3 наснаасаа морь унаж, өссөн. Сая Л.Энх-Амгалан сайд хэлж байна лээ "Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна" гэсэн. Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өвөр Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тэд эрлийз морь, монгол мориор уралдана уу бидэнд хамаагүй шүү дээ. Ийм сонин жишээ хэлэх юм. Та хүүхэд байхдаа унаж байсан монгол морь цаанадаж 35 км/цаг хурдтай байсан юм. Харин одоо 30-35км хурдтай адууг хүүхэд зун унаад уралдах нэг өөр. Харин 50-60 км цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагчаар тариулж, эм тариагаа бордуулаад "галзуурчихсан" адууг 3 дугаар сарын хөлдүү газар дээр, насанд хүрээгүй хүүхдээр ашгийн төлөө унуулж уралдуулж байна. Энд ямар ээж аав хүүхдээ дэнчин тавьж уралдуулах вэ. Тийм эрлийз морийг насанд хүрсэн та нөхөд ч унаж уралдах боломжгүй, нисэж үхнэ.

300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалах биш харин ч устгана. 3 сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдийг эрлийз морь унуулж уралдуулж байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ