Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр Хошорюү, Охо, Кинбозан гурван бөх 12 даваа 3 унаатайгаар даваа унаа тэнцэж тойргоор барилдаж Монголын озэки Хошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн хоёр бөхийг ялснаар хоёр дахь удаагаа түрүүллээ. Түүний өмнөх түрүүгээ 2023 оны долдугаар сарын тэмцээнд секиваки цолтойгоор барилдаж байхдаа мөн нэмэлт барилдаан хийж түрүүлж байжээ.
68 дахь ёкозүна Асашорюү Д.Давгадорж аваргын зээ 25 настай тэрбээр идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна болох магадлалтай байна.
Хацү башёгийн дундуур ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлснаар бөгөөд Японы сүмо бөхийн холбоо өнөөдөр хуралдаж Хошорюүг аваргын цолд дэвшүүлэх эсэхийг шийднэ.
Хацү башё дахь монгол бөхчүүдийн амжилт: