Д.Сүнжид: Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш

Д.Сүнжид: Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "52 хүүхэд мориноос унаж нас барсан тоо бий. Хурдан морины уралдааныг дагаж, хүүхдийн эрүүл мэнд, амь насаас гадна хөгжих, боловсрох эрх алдагдаж байна. Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш. Сүүлийн жилүүдэд л зохион байгуулагдаж ирсэн. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол энэ салбарт гарсан томоохон ахиц дэвшил байсан. Тиймээс Засгийн газрыг нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна" хэмээсэн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ