БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндлөө

БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндлөө

С.Бямбацогт өөрийн цахим хуудсанд нэгэн нийтлэл оруулсан байна.

Тэрбээр "Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан боллоо.

Хуралдаанаар БНСУ-ын Гадаад Хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга, хатагтай Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчдөд Монголын талаас баримталж буй байр суурийг илэрхийллээ.

Тухайлбал;

  • Агаарын тээврийн либералчлалын үр дүнд хоёр улсын хооронд өмнө нь 7 хоногт 7 нислэгтэй байсан бол одоо 70-аас 80 болж нислэгийн давтамж эрс нэмэгдсэн.

Тийзний үнэ 3 сая төгрөг байсан бол 1 сая төгрөг болж 3 дахин хямдарсан.

Үр дүнд нь зөвхөн энэ онд гэхэд БНСУ-ын 180 мянган иргэн манай улсад ирсэн.

  • Тэгвэл монгол иргэдийг визгүй болгох, эхний ээлжид эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж байгаа монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай санал тавилаа.

Энэ асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол ирэх жилээс солонгос иргэдийг визтэй болгохоос аргагүй болно гэдгийг ч дуулгалаа.

Аль нэг нь давуу байдал эдэлдэг , нөгөө нь дутуу эрхтэй байдаг улс хоорондын харилцаа байж болохгүй.

Тиймээс хоёр улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр адил тэгш хандах учиртайг солонгосын талд уламжиллаа.

  • Хоёр улсын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо.

Манай улсын тухайд БНСУ-руу жилд ердөө 50 гаруй сая ам долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая ам долларын импорт хийдэг.

Тэгвэл монголын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргах, тус хэлэлцээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргах асуудлыг заавал тусгах талаар байр сууриа илэрхийллээ.

  • Гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрүүдийн нээлттэй тендерт тус улсын дэлхийд тэргүүлэгч компаниудыг оролцуулах
  • Чухал ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар боллоо.

Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргахаар тохирлоо

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ