Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь сүлжээгээр болох юм.
Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд гуравдугаар сарын 6-с эхлүүлэх юм.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт өнгөрсөн шөнө Бразилын "paiN Gaming" багтай тоглож 1-2 (Inferno 7-13; Overpass 13-8; Mirage 9-13) харьцаагаар хожигдож нэг хожил, хоёр хожигдолтой боллоо.
"PassionUA" баг эхний тоглолтоо Европын холбооны "Liquid" багтай өнгөрсөн шөнө тоглож 2-0 (Dust2 13-8; Nuke 19-15; Mirage 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо Европын холбооны "FUT Esports" багтай тоглож 1-2 (Anubis 7-13; Mirage 13-10; Dust2 11-13) харьцаатай хожигдсон байна.
Өнөөдөр тэд мөн адил нэг хожил, хоёр хожигдолтой байгаа Норвегийн "HEROIC" багтай тай 23:00 цагт тоглоно. Улмаар хожигдвол энэ удаагийн тэмцээнийг дуусгах бол харин хожвол цааш тоглолтоо үргэлжлүүлнэ

