Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь сүлжээгээр болох юм.
Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд гуравдугаар сарын 6-с буюу өнөөдөр 23:30 цагт Бразилын "paiN Gaming" багтай тоглохоор боллоо. Хоёр баг зургаан тэмцээнд таарч тоглоход тавд нь. манай залуус хожиж байсан бол сүүлд хоёр баг "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнд тоглож 2-1 харьцаагаар "The MongolZ" хожиж байжээ.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.

