Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожлоо.
Тоглолтын салхийг 20 дахь минутад Федерико Вальверде гоолдсон бол 27 дахь минутад, 42 дахь минутад дахин гоолдож хэт-трик гүйцэтгэсэн байна. Хоёр багийн хариу тоглолт Ситигийн талбайд энэ сарын 18-ны шөнийн 04:00 цагт болно.
Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн
Өнөөдөр болох бусад тоглолт