• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жиндо “чөтгөр шулмын арал” болжээ

БНСУ-ын баруун өмнөд  эрэгт 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” хөлөг живж, 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Тэдний есийнх нь цогцос одоо ч олдоогүй гэдэг. Тухайн үед солонгосчууд хөлөг онгоц живэхийг эргээс харж байсан бол түүнээс гурван жилийн дараа татаж гаргахыг нь ч гэсэн нүдэндээ нулимстай харж зогссон аж. 
 
Тэгвэл “Севол” хөлгийн осол амиа алдсан 300 гаруй зорчигийн ар гэрийнхний эмгэнэлт үйл явдал болоод зогсохгүй, бизнес эрхлэгчдэд ч сөргөөр нөлөөлсөн байна. 
 
Тодруулбал,  “Севол” хөлөг онгоц осолдсоноос хойш тэр хавьд үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд  алдагдал хүлээж, орлого нь мэдэгдэхүйц буурчээ. Албаныхан гурван жил хөлөг онгоцыг далайд байлгаж, зэвэрч муудсаных нь дараа далайгаас татаж гаргасан тухай мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн тэр хавьд бизнес эрхлэгчид ч үйл ажиллагаа нь урьдийн  байдалдаа  орох болов уу гэсэн найдлага тээх болсон аж. 
 
Севол хөлөг онгоц БНСУ-ын баруун өмнөд хэсгийн бүлэг арал бүхий далайн бүсэд осолдсон байдаг. Тэнд 1700 гаруй арал байрлах бөгөөд тус улсдаа хамгийн томд тооцогдох Дадохоэхаэсанг Үндэсний парк ч байдаг аж. 
 
Мөн хад чулуу ихтэй арал олон байдаг төдийгүй  том арлуудад наран шарлагын газар, ууланд авиралт хийх, далай руу харсан цонхтой зочид буудлууд үйл ажиллагаагаа явуулахаас  гадна сүм хийд  ч байрладаг байна.  Гэхдээ “Севол” хөлөг тус бүлэг арлын Жиндо аралтай тун ойрхон сүйрсэн. Арлын өмнөд хэсгийн боомтод жуулчид, загасчдад моторт завь түрээслэн ашиг олдог  хувь, хүн албан байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.  Харин өнөөдөр моторт завины зогсоол хоосорч, хажууд нь завины эзэд суугаа харагдана. Тэнд завь түрээсэлдэг нэгэн эрхмийн ярьснаар  гол үйлчлүүлэгчид болох загасчид тухайн бүсэд загасчлахаа бараг больжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийн тал хувь нь буурахад нөлөөлсөн гэнэ.
 
Тэрбээр “Загасчид энэ газрыг сүнстэй гэх болсон. Хэдэн зуун хүүхдүүд амиа алдсан учраас тэр хавь хоосон мэт мэдрэмж төрүүлдэг” гэж ярьжээ. Хамгийн хачирхалтай нь, осол болохоос өмнө тухайн бүс нутаг шинэхэн загас, хясаагаараа алдартай байсан бол Севол хөлгийн сүйрлийн дараа ямар ч эрэлтгүй болжээ. Тэнд зочид буудлын үйлчилгээ ч явцгүй болсон гэнэ.
 
Тухайлбал, Лим Жун Сок гэгч бизнесмэн осол болохоос нэг жилийн өмнө Жиндо аралд зочид буудал нээжээ. Үйл ажиллагаа нь эхлээд жил орчим хугацаанд бизнес нь цэцэглэж, оргил ачааллын үедээ хоёр ортой өрөөний хоногийн төлбөр нь 300 ам.доллар хүрч байсан аж. Хэдий ийм хэмжээний үнэ хүрсэн ч, зочид буудал нь дүүрчихдэг байсан тухай дурсчээ. Гэвч Севол хөлөг осолдсоноос хойш тэдний зочид буудалд байрлах хүн бараг үгүй болсон гэнэ. Лим “Найзууд маань ч гэсэн энд ирэх дургүй. Ийм нам гүмхэн газарт нарны шил, малгай өмсөөд амрахад тухгүй гэдэг” хэмээн ярьсан байна. 
 
Цөөхөн хэдэн хүн ирж хоноглодог ч, тэдний ихэнх нь ослоор амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн болон цогцос нь одоо хүртэл олдоогүй есөн хүний хамаатан садан байдаг гэнэ. Ямартай ч, иргэд Жиндо арлын орчимд аялж зугаалж, загасчлахаа больсноор “Чөтгөр шулмын арал” гэх ойлголт тогтоход хүрчээ. Севол хөлгийн ослоор тус улс бүх цаг үед байгаагүй хэмжээний их хохирол амссан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид байсан юм. Ослын талаарх маргаан мэтгэлцээн хэсэгтээ л үргэлжилж эцэст нь хөлөгт хууль бусаар засвар шинэчлэлт хийсэн,  даац хэтрүүлэн ачаа ачсан, хөлгийн багийнхны туршлага дутмаг зэрэг нь хөлөг осолдоход нөлөөлсөн гэж үзэн Севол хөлгийг эзэмшигч компани, эрх бүхий албан тушаалтнууд, хөлгийн багийнхнийг шийтгэсэн байдаг билээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Тэрбум мод
  • •Ярилцлага
ХУРААХ
Эрдэнэт хүний амины үнэтэй...
Mask - Эмэгтэй Хүнийг Хайрла

Жиндо “чөтгөр шулмын арал” болжээ

Даваахүү 2017-03-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жиндо “чөтгөр шулмын арал” болжээ
БНСУ-ын баруун өмнөд  эрэгт 2014 оны дөрөвдүгээр сард “Севол” хөлөг живж, 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Тэдний есийнх нь цогцос одоо ч олдоогүй гэдэг. Тухайн үед солонгосчууд хөлөг онгоц живэхийг эргээс харж байсан бол түүнээс гурван жилийн дараа татаж гаргахыг нь ч гэсэн нүдэндээ нулимстай харж зогссон аж. 
 
Тэгвэл “Севол” хөлгийн осол амиа алдсан 300 гаруй зорчигийн ар гэрийнхний эмгэнэлт үйл явдал болоод зогсохгүй, бизнес эрхлэгчдэд ч сөргөөр нөлөөлсөн байна. 
 
Тодруулбал,  “Севол” хөлөг онгоц осолдсоноос хойш тэр хавьд үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд  алдагдал хүлээж, орлого нь мэдэгдэхүйц буурчээ. Албаныхан гурван жил хөлөг онгоцыг далайд байлгаж, зэвэрч муудсаных нь дараа далайгаас татаж гаргасан тухай мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн тэр хавьд бизнес эрхлэгчид ч үйл ажиллагаа нь урьдийн  байдалдаа  орох болов уу гэсэн найдлага тээх болсон аж. 
 
Севол хөлөг онгоц БНСУ-ын баруун өмнөд хэсгийн бүлэг арал бүхий далайн бүсэд осолдсон байдаг. Тэнд 1700 гаруй арал байрлах бөгөөд тус улсдаа хамгийн томд тооцогдох Дадохоэхаэсанг Үндэсний парк ч байдаг аж. 
 
Мөн хад чулуу ихтэй арал олон байдаг төдийгүй  том арлуудад наран шарлагын газар, ууланд авиралт хийх, далай руу харсан цонхтой зочид буудлууд үйл ажиллагаагаа явуулахаас  гадна сүм хийд  ч байрладаг байна.  Гэхдээ “Севол” хөлөг тус бүлэг арлын Жиндо аралтай тун ойрхон сүйрсэн. Арлын өмнөд хэсгийн боомтод жуулчид, загасчдад моторт завь түрээслэн ашиг олдог  хувь, хүн албан байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.  Харин өнөөдөр моторт завины зогсоол хоосорч, хажууд нь завины эзэд суугаа харагдана. Тэнд завь түрээсэлдэг нэгэн эрхмийн ярьснаар  гол үйлчлүүлэгчид болох загасчид тухайн бүсэд загасчлахаа бараг больжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийн тал хувь нь буурахад нөлөөлсөн гэнэ.
 
Тэрбээр “Загасчид энэ газрыг сүнстэй гэх болсон. Хэдэн зуун хүүхдүүд амиа алдсан учраас тэр хавь хоосон мэт мэдрэмж төрүүлдэг” гэж ярьжээ. Хамгийн хачирхалтай нь, осол болохоос өмнө тухайн бүс нутаг шинэхэн загас, хясаагаараа алдартай байсан бол Севол хөлгийн сүйрлийн дараа ямар ч эрэлтгүй болжээ. Тэнд зочид буудлын үйлчилгээ ч явцгүй болсон гэнэ.
 
Тухайлбал, Лим Жун Сок гэгч бизнесмэн осол болохоос нэг жилийн өмнө Жиндо аралд зочид буудал нээжээ. Үйл ажиллагаа нь эхлээд жил орчим хугацаанд бизнес нь цэцэглэж, оргил ачааллын үедээ хоёр ортой өрөөний хоногийн төлбөр нь 300 ам.доллар хүрч байсан аж. Хэдий ийм хэмжээний үнэ хүрсэн ч, зочид буудал нь дүүрчихдэг байсан тухай дурсчээ. Гэвч Севол хөлөг осолдсоноос хойш тэдний зочид буудалд байрлах хүн бараг үгүй болсон гэнэ. Лим “Найзууд маань ч гэсэн энд ирэх дургүй. Ийм нам гүмхэн газарт нарны шил, малгай өмсөөд амрахад тухгүй гэдэг” хэмээн ярьсан байна. 
 
Цөөхөн хэдэн хүн ирж хоноглодог ч, тэдний ихэнх нь ослоор амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн болон цогцос нь одоо хүртэл олдоогүй есөн хүний хамаатан садан байдаг гэнэ. Ямартай ч, иргэд Жиндо арлын орчимд аялж зугаалж, загасчлахаа больсноор “Чөтгөр шулмын арал” гэх ойлголт тогтоход хүрчээ. Севол хөлгийн ослоор тус улс бүх цаг үед байгаагүй хэмжээний их хохирол амссан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид байсан юм. Ослын талаарх маргаан мэтгэлцээн хэсэгтээ л үргэлжилж эцэст нь хөлөгт хууль бусаар засвар шинэчлэлт хийсэн,  даац хэтрүүлэн ачаа ачсан, хөлгийн багийнхны туршлага дутмаг зэрэг нь хөлөг осолдоход нөлөөлсөн гэж үзэн Севол хөлгийг эзэмшигч компани, эрх бүхий албан тушаалтнууд, хөлгийн багийнхнийг шийтгэсэн байдаг билээ.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

4 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

8 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

8 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

8 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

9 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

9 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

9 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах