• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Статистикийн байгууллагад буруу байхгүй

Төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирал албан тушаалтай нэгэн эрхэм 24.5 сая төгрөгийн цалин авна гэсэн яриа хэсэгтээ л нийгмийн анхаарлыг татсан. Ядахад, манай хэвлэлийнхэн 25 сая хэмээн ташаа мэдээлэл өгч эрхэм даргын уурыг барсан сурагтай. Гүйцэтгэх захирлын цалинд 500 мянган төгрөг нэмж бичсэн хэргээр золтой л шүүхэд дуудагдчихаагүй. Уг нь Ерөнхий сайдын хэлснээр бол Төрийн өмчийн компани чинь ард түмний өмч юм билээ. Төр л гэсэн халхавч байгаа болохоос ард түмэн энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, бараг л дарга цэргээ хэнээр томилохоо мэддэг эрхтэй юм уу даа.

Тиймээс ч ард түмэн 24.5 сая төгрөгийн цалин өгөх шийдвэр гаргасан хэрэг л дээ. Үгүй мөн тансаг байгаа юм шүү. Эндээс харвал, монголчууд тун ч баян ард түмэн бололтой. Төрийн өмчийн компанийн нэг захиралдаа 10 сая ам.долларын цалин өгөөд л. Тэгсэн атлаа өөрсдөө Төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирлынхаа өдрийн цайны мөнгөөр цалинждаг. Харамсалтай нь бодит байдалд ард түмний өмч гэдэг нь үлгэр, дарга нарын мөрөөдөл төдий.

Оноо авах гэсэн арга ядсан шоу. Нийт монголчуудын авч буй цалингаас хамгийн өндөр нь 800 ам.доллараар цалинждаг. Хувийн хэвшлийн томоохон компанид ажиллаж буй залуус л ийм хэмжээний цалин авна. Харин төрийн албанд ажиллаж буй залуусын дундаж цалин 350 ам.доллар. Монгол мөнгөөр тооцвол 700 мянган төгрөг. Жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний газрууд бол цалингийн доод хэмжээгээр буюу 120 ам.доллараар ажилчдаа цалинжуулдаг. Гэтэл Статистикийн байгууллагаас гаргаж буй мэдээллээр монголчуудын дундаж цалин нэмэгдсэн гэнэ ээ. Нарийн тооцооллоор 700 ам.доллар буюу ойролцоогоор 1.400.000 төгрөг болсон гэх. Бүр ядуурал ч эрчимтэй буурч байгаа юм уу даа.

Улирал болгон гаргадаг дүн мэдээгээр цалин нэмэгдсэн мэдээлэл гардаг атлаа, начир дээрээ цайны мөнгөөр цалинжсан хэвээр л байх. Эндээс болж статистикийн байгууллага худлаа мэдээлэл цацдаг. Ядарсан ард түмнээ доромжилдог гэх мэтээр бухимдал их гарах болжээ. Гэхдээ зайлуул тэдний буруу биш юм билээ. Статистикийн байгууллага зөвхөн цалингийн доод болон дээд хэмжээг дундажлан тооцож гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, Монголд хамгийн өндөр цалин авч байгааг болон хамгийн бага буюу цалингийн доод хэмжээг нийлүүлж тооцохоор дундаж цалингийн хэмжээ гардаг бололтой юм.

Ингээд тооцохоор 24.5 сая төгрөгийн цалинг, хамгийн бага буюу 240.000 төгрөгт хуваахаар дундаж нь мэдээжийн хэрэг өндөр гарч таарна. Тиймээс статистик тоо баримт худлаа гарч байна гэх мэтээр бухимдах нь илүүц хэрэг болж байгаа юм. Ядуурал ч гэсэн ялгаагүй. Тэд айл бүрээр орж талх таллаж авч байна уу гэдгийг тоолох боломжгүй. Нийгмийн халамжийн авсан судалгаа тооцоонд үндэслэж л ядуурал буурсан уу, өрх айлд цахилгаан хэрэгсэл нэмэгдсэн үү гэдгийг тооцож гаргана. Тиймээс тоон баримт буруу байна гэж үглэх нь илүүц байгаа юм.

Бодит байдал, тоон мэдээлэл хоёр хэзээ ч нийлж байгаагүй учраас амьдралын бодит үнэнийг дарга нар тооноос биш гэр хорооллоор орж олж авах учиртай. Амьдрал хэцүү байгаа. Хоногийн хоолоо арайхийн залгуулж буй нийгмийн дийлэнх хэсгээс гадна хоёр идэж хоосон хонохгүй амьдарч яваа дундаж бүлгийн иргэдийн амьдрал зутруухан байгааг нуугаад яах вэ. Тиймээс дарга нар минь статистикийн тоонд итгэж суух биш эгэл амьдрал дунд орж ажилла. Цалин нэмэгдчихсэн зүйл огтхон ч алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч байгууллага цалингаа нэмсэн гэсэн сайхан мэдээ дуулгаагүй.

Доодчуулын биш дээдсийн цалин, хангамж л нэмэгдээд байгаа учраас цалин нэмэгдчихсэн юм шиг ялгаа гараад байгаа юм. Ард түмний орлого нь биш хэрэглээ нь өсч, хувцас угаах машин, хоолоо хийж идэх будаа агшаагч ганц нэг нэмэгдсэн учраас л ядуурал буурчихсан юм шиг харагдаад байна. Ажилгүй болсон залуус харь орныг зорьж хэдэн арваараа боолын хөдөлмөр эрхлэхээр явж байгаа учраас ажилгүйдэл багасчихсан юм шиг мэдрэгдэж байгаа төдий. Үнэхээр л эгэл ардынхаа амьдралыг мэдмээр байгаа бол төрийн дарга нарынхаа цалинг бууруулаад үз. Ямар ч хэрэггүй ТУЗ-ийн гишүүдийнхээ цалинг хасаад үз. Тэр цагт бодит тоон баримт гарч л таараа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
БНАСАУ дайнд бэлэн
НБА ТОК-2017 №17

Статистикийн байгууллагад буруу байхгүй

Өнөртогтох 2017-04-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Статистикийн байгууллагад буруу байхгүй

Төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирал албан тушаалтай нэгэн эрхэм 24.5 сая төгрөгийн цалин авна гэсэн яриа хэсэгтээ л нийгмийн анхаарлыг татсан. Ядахад, манай хэвлэлийнхэн 25 сая хэмээн ташаа мэдээлэл өгч эрхэм даргын уурыг барсан сурагтай. Гүйцэтгэх захирлын цалинд 500 мянган төгрөг нэмж бичсэн хэргээр золтой л шүүхэд дуудагдчихаагүй. Уг нь Ерөнхий сайдын хэлснээр бол Төрийн өмчийн компани чинь ард түмний өмч юм билээ. Төр л гэсэн халхавч байгаа болохоос ард түмэн энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг, бараг л дарга цэргээ хэнээр томилохоо мэддэг эрхтэй юм уу даа.

Тиймээс ч ард түмэн 24.5 сая төгрөгийн цалин өгөх шийдвэр гаргасан хэрэг л дээ. Үгүй мөн тансаг байгаа юм шүү. Эндээс харвал, монголчууд тун ч баян ард түмэн бололтой. Төрийн өмчийн компанийн нэг захиралдаа 10 сая ам.долларын цалин өгөөд л. Тэгсэн атлаа өөрсдөө Төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирлынхаа өдрийн цайны мөнгөөр цалинждаг. Харамсалтай нь бодит байдалд ард түмний өмч гэдэг нь үлгэр, дарга нарын мөрөөдөл төдий.

Оноо авах гэсэн арга ядсан шоу. Нийт монголчуудын авч буй цалингаас хамгийн өндөр нь 800 ам.доллараар цалинждаг. Хувийн хэвшлийн томоохон компанид ажиллаж буй залуус л ийм хэмжээний цалин авна. Харин төрийн албанд ажиллаж буй залуусын дундаж цалин 350 ам.доллар. Монгол мөнгөөр тооцвол 700 мянган төгрөг. Жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний газрууд бол цалингийн доод хэмжээгээр буюу 120 ам.доллараар ажилчдаа цалинжуулдаг. Гэтэл Статистикийн байгууллагаас гаргаж буй мэдээллээр монголчуудын дундаж цалин нэмэгдсэн гэнэ ээ. Нарийн тооцооллоор 700 ам.доллар буюу ойролцоогоор 1.400.000 төгрөг болсон гэх. Бүр ядуурал ч эрчимтэй буурч байгаа юм уу даа.

Улирал болгон гаргадаг дүн мэдээгээр цалин нэмэгдсэн мэдээлэл гардаг атлаа, начир дээрээ цайны мөнгөөр цалинжсан хэвээр л байх. Эндээс болж статистикийн байгууллага худлаа мэдээлэл цацдаг. Ядарсан ард түмнээ доромжилдог гэх мэтээр бухимдал их гарах болжээ. Гэхдээ зайлуул тэдний буруу биш юм билээ. Статистикийн байгууллага зөвхөн цалингийн доод болон дээд хэмжээг дундажлан тооцож гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, Монголд хамгийн өндөр цалин авч байгааг болон хамгийн бага буюу цалингийн доод хэмжээг нийлүүлж тооцохоор дундаж цалингийн хэмжээ гардаг бололтой юм.

Ингээд тооцохоор 24.5 сая төгрөгийн цалинг, хамгийн бага буюу 240.000 төгрөгт хуваахаар дундаж нь мэдээжийн хэрэг өндөр гарч таарна. Тиймээс статистик тоо баримт худлаа гарч байна гэх мэтээр бухимдах нь илүүц хэрэг болж байгаа юм. Ядуурал ч гэсэн ялгаагүй. Тэд айл бүрээр орж талх таллаж авч байна уу гэдгийг тоолох боломжгүй. Нийгмийн халамжийн авсан судалгаа тооцоонд үндэслэж л ядуурал буурсан уу, өрх айлд цахилгаан хэрэгсэл нэмэгдсэн үү гэдгийг тооцож гаргана. Тиймээс тоон баримт буруу байна гэж үглэх нь илүүц байгаа юм.

Бодит байдал, тоон мэдээлэл хоёр хэзээ ч нийлж байгаагүй учраас амьдралын бодит үнэнийг дарга нар тооноос биш гэр хорооллоор орж олж авах учиртай. Амьдрал хэцүү байгаа. Хоногийн хоолоо арайхийн залгуулж буй нийгмийн дийлэнх хэсгээс гадна хоёр идэж хоосон хонохгүй амьдарч яваа дундаж бүлгийн иргэдийн амьдрал зутруухан байгааг нуугаад яах вэ. Тиймээс дарга нар минь статистикийн тоонд итгэж суух биш эгэл амьдрал дунд орж ажилла. Цалин нэмэгдчихсэн зүйл огтхон ч алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч байгууллага цалингаа нэмсэн гэсэн сайхан мэдээ дуулгаагүй.

Доодчуулын биш дээдсийн цалин, хангамж л нэмэгдээд байгаа учраас цалин нэмэгдчихсэн юм шиг ялгаа гараад байгаа юм. Ард түмний орлого нь биш хэрэглээ нь өсч, хувцас угаах машин, хоолоо хийж идэх будаа агшаагч ганц нэг нэмэгдсэн учраас л ядуурал буурчихсан юм шиг харагдаад байна. Ажилгүй болсон залуус харь орныг зорьж хэдэн арваараа боолын хөдөлмөр эрхлэхээр явж байгаа учраас ажилгүйдэл багасчихсан юм шиг мэдрэгдэж байгаа төдий. Үнэхээр л эгэл ардынхаа амьдралыг мэдмээр байгаа бол төрийн дарга нарынхаа цалинг бууруулаад үз. Ямар ч хэрэггүй ТУЗ-ийн гишүүдийнхээ цалинг хасаад үз. Тэр цагт бодит тоон баримт гарч л таараа.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах