• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хэн буруутай вэ

Эсрэг тэсрэг байр суурь

Э.ЭНХЗАЯА: ЭНЭ ОЛОН ХҮНИЙГ ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ

/116 дугаар тусгай сургуулийн захирал/

-Энэ олон жилийн хугацаанд бид үе үеийн сурагчдынхаа эрхийг зөрчиж яваагүй. Зарим сурагчдын энэ үйлдэл арай хэтэрч байна. Биднийг гүжирдэж байна. Эдгээр сурагчид багш нар болон сургуулийнхаа нэр хүндэд халдаж, гутааж байна. Д.Сарантөгс багш удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчиж, сургуулийн дүрэм журмыг зөрчсөн тул ажлаас нь халсан.

Тэр хүн манай сургуульд ажиллаж байхдаа хамт олныг үймүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан. Энэхүү хичээл хаялтыг ямар нэгэн ашиг сонирхолтой хүн зохион байгуулж байх шиг байна. Тэрнээс биш энэ сургуулийн  энэ олон багш ажилчид, сургуулийн нийт хүүхдийн эрхийг зөрчиж энэ олон жил яваагүй гэж би үзэж байна.

Энэ бол хэтэрхий нэг талын үзэл тулгасан, багшийн ёс зүй, сургуулийн дүрэм журмыг зөрчсөн асуудал болж байна. Манай сургуулийн хамт олон болон сургуулийнхаа нэр хүндийг нийгэм даяар гутаасан, сурагчдын эрх ашгийг бодолгүй өөрийн эрх ашгийг бодсон нэг багшийн үйлдэл байна. Ажлаас халагдсан багш сургуулийнхаа дотоод дүрэм журмыг зөрчсөн хүн. Түүнээс болж халагдсан.

Мөн энэ хамт олныг олон удаа турхирч, удирдан зохион байгуулж байсан юм. Энэ байдлаараа цаашид ажиллах боломжгүй байна гэсэн үндэслэлээр халагдсан. Цаашид энэ хүүхдүүд улам хэцүү байдалд хүрнэ. Энэ багш цаашид энэ хүүхдүүдийг болон сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Энэ хүүхдүүдийн төлөө багш нар их юм хийсэн. Мэдээж нэг хүн энэ олон хүнийг ингэж гүтгэж болохгүй.

Өнөөдөр бид хүүхдийн эрхийг зөрчих гэж энд ажиллаагүй шүү дээ. Сургуулийн захиргаанд хүүхдүүдийн зүгээс хүсэлт ирүүлсэн. Сургалтын чанарыг сайжруулах талаар санал гаргаж байсан. Бид тэр талаар багш болон сургалтаа сайжруулах гэж судалгаа хийж, техник технологио дээшлүүлж, баррел принтертэй болсон байна. Цаашид олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

БСШУСЯ: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ СУ.БАТБОЛД ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан.

Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой. Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны хоёрдугаар сард хүргүүлсэн.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна. “Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлагыг тавьсан. Ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дүгээр заалт, 30.1.15 дугаар заалтад заасны дагуу тус сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь одоогоор Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

А.САЙХАНЦЭЦЭГ: ХЭНИЙ Ч ШАХАЛТААР БИШ ХИЧЭЭЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ БАЙНА

/116 дугаар тусгай сургуулийн сурагч/

-Бид анх энэ оны тавдугаар сарын 10-нд хичээл хаялт зарласан. Гэтэл тухайн үед сургуулийн удирдлагад тавьсан шаардлагаа өнөөдрийг хүртэл аваагүй. Миний хувьд салбар яамны Төрийн нарийн бичгийн даргатай биеэр очиж уулзаад, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон. Бид сургуулийн захиргааны зүгээс ёс зүйн доголдол гаргасан дөрвөн багшид хариуцлага тооцож өгөхийг л хүссэн. Эдгээр багш нар хүүхдүүдийг хэл амаар доромжилж, үл ойшоодог. Биднийг тэмцээд хичээл хаялт зарлахаар л ийшээ тийшээ явдаг. Хичээл хаяхаа болихоор л явахаа больчихдог.

Багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Бид өмнө нь хичээл хаялт зарлахдаа сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлэхэд тавдугаар сарын 17-нд хариу өгнө гэсэн боловч биелүүлсэнгүй. Иймд шаардлагынхаа хариуг авахаар дахин хичээл хаялт зарлаж байна. Бид ур чадвар муутай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан.

Тодорхой хариу ирээгүй тул өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна. Бид “Нэгдүгээрт, сургалтын чанар муу байна. Хоёрт, багш нар ёс зүйгүй байна. Гуравт, дотуур байрны“шорон шиг байдлыг арилгаж өгөөч ээ” л гэж хүссэн. Мөн сургуулийн захирал, багш нар сурагчдынхаа үзэл бодлыг сонсооч ээ гэж хүссэн. Үнэхээр харааны бэрхшээлгүй, хорвоог хоёр нүдээрээ хардаг хүмүүс бидний зовлонг ойлгохгүй байгаа юм бол яагаад бидэнтэй ижил зовлонтой, харааны бэрхшээлтэй хүн сургуулийг удирдаж болохгүй гэж. Бид эдгээрийг л хүссэн, шаардсан.

Д.САРАНТӨГС: ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД СУУСАН ГЭЖ НАМАЙГ ХАЛСАН

/МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш/

-Хараагүйчүүдийн холбоонд манай 116-р сургуулийн хүүхдүүд “Бидний сургалт муу байна. Зарим багш нар бидний эрхийг зөрчиж байна” хэмээн хандсан юм. 2016 онд мөн Хүний эрхийн үндэсний комисст бичиг өгсөн юм билээ. Гэхдээ хэн гэдэг хүүхэд тэрхүү бичгийг бичсэн талаар олж мэдээгүй байсан. Тэр үед шалгагдаад, багш нар аргалаад тэгэсхийгээд өнгөрсөн.

Түүний мөрөөр хараагүйчүүдийн холбоонд хүүхдүүд “Бидний эрхийг хамгаалж ямар нэгэн юм хийгээч ээ” гэж хандсан байсан. Түүнээс болж хараагүйчүүдийн холбоо БСШУЯ-нд шаардах бичиг хүргүүлээд, эцсийн дүндээ хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байсан. Энэ хуралд танай сургуулийн хүүхдүүдийн асуудал яригдах гэж байна, багш боловсон хүчний чадавхи болон сургалт, сургуулийн орчин технологи гээд бүх юмыг ярьж, хөндөж гаргах гэж байгаа учраас та төлөөлөх ёстой гэж хэлсэн. Иймд би оролцсон юм.

Түүнээс их айхтар юманд явж байна гэж бодоогүй. Мөн би Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Би ямар нэгэн байдлаар хамт олон руугаа хандсан үг хэлээгүй, дайраагүй. Хуралд би манай сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа багш нарын гуравны хоёр нь шинэ байна. Бидэнд мэдлэг, туршлага арга зүйн хувьд дутмаг зүйл байна. Тэгэхээр эндээс болоод хүүхэд багш нарын дунд үл ойлголцол гардаг. Энэ байдал нь хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд саад болж байна гэсэн үүднээс Боловсролын яамныханд бидэнд анхаарлаа хандуулах цаг болсон гэсэн юм. Гэтэл хэвлэлийн хурлаас болж намайг халсан.

Сэтгүүлчийн дүгнэлт

ХҮҮХДИЙНХЭЭ СУРАХ ЭРХИЙГ ХАНГААГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ЭРХ ЯРИАД Л...

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх байтугай, ажиллаж амьдрах, нийслэлийн гудамж талбайд алхах эрх нь зөрчигдсөн нийгэмд дуу хоолойгоо томчуудаас айхгүй гаргаж буй хүүхдүүдийн тэмцэл өнөө хэр үр дүн муутайхан явсаар. Хэвлэл мэдээлэл анхаарал хандуулж, дарга цэргийнх нь элийрлийг нийгмийн анхааралд хүргэхээр сая нэг юм төр анхаарал хандуулдаг аж. Эс бөгөөс нүдэн балай чихэн дүлий гэгчээр хөгжлийн бэрхшээлийг нь далимдуулж эргүү тэнэг хэмээн цоллосоор асуудлыг мартаж орхидог нь гачлантай. Тун саяхан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийнхаа удирдлага, багшлах боловсон хүчний чадвар зэргийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байлаа.

Эдгээр хүүхдүүдийн хөөрхийлөлтэй байдал нийгмийн анхаарлыг татаж, дохионы хэлээр хичээл заадаггүй чадваргүй багш, сурагчид нь бэлгийн дарамтад өртөж буйг үл тоон бэлэг өгсөн хэрэг хэмээн хайцаалж суусан захирал нарт хатуухан хариуцлага тооцсон сайшаалтай үйл явдал болсон. Гэвч асуудал ингээд дуусаагүй. Хүүхдүүд одоогоор чимээгүй байгаа ч 29 дүгээр сургуулийн боловсон хүчин, мэргэжлийн багш ажилчдын дохионы хэлээр хичээл заах асуудлыг өнөө шийдэж чадаагүй билээ. Тэгвэл Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өчигдрөөс эхлэн хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, барель үсгэн ном байдаггүй, багш нарын дарамт их, хичээл хийх орчин хомс гэсэн асуудлаар Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн хэсэг сурагчид өчигдөр хичээл хаялт зарласан юм.

Тэдний тэмцэл 29 дүгээр сургуулиас ч өмнө эхэлсэн аж. Нэг жил гаруйн өмнө эсэргүүцэл илэрхийлж, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хүний эрхийн үндэсний комисст хандаж байжээ. Гэвч дорвитой хариулт авч чадаагүй байдаг. Хараагүйчүүдийн үндэсний холбоо хүүхдүүдийн хүсэлтийг хүлээн авч, салбар яаманд хүсэлт хүргүүлж хэвлэлийн хурал зарласан ч БСШУС-ын яамнаас “Бидний эрхлэх хүрээний асуудал биш.

Нийслэлийн Засаг даргын мэдэх асуудал” гэсэн хариулт өгснийг энд онцлон нийтэллээ. Мөн энэхүү хэвлэлийн хуралд оролцсон сургуулийнхаа багшийг захирал эмэгтэй ажлаас халсан нь энэ оны тавдугаар сард олон нийтэд ил болж байв. Захирал эмэгтэй ажлаас халсан үндэслэлээ хөдөлмөрийн гэрээ зөрчсөн хэмээн тайлбарласан бол багш эмэгтэй харин өөр зүйл ярьсан. Өөрөөр хэлбэл, сурагчдын шаардлагад хүн ёсны хариу өгөхийг шаардсан түүнийг ажил, хамт олныхоо эсрэг зүйл ярьсан хэмээн буруутгаж ажлаас халсан гэдэг. Бүтэн жил гаруйн хугацаанд сунжирч байгаа энэ асуудалд өнөөдөр хэн ч хариулт өгсөнгүй. Тиймдээ ч сурагчид дахин хичээл хаялт зарласныг буруутгах аргагүй юм. Монгол төрийн бодлого хөгжлийн бэрхшээлтэй байтугай, эрхтэн бүтэн иргэндээ ч ээлгүй. Тэгсэн атлаа олон улсын элдэв конвенцид нэгдэн орж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр дэлхийн улс орнуудыг тэргүүлэх тухай мөрөөдөл ярьсаар яваа нь эмгэнэлтэй.

Үнэхээр л хүний эрхийг тэргүүндээ залдаг улс орон мөн бол хүүхдийнхээ сурах эрхийг, мэдлэг боловсролтой болох нэн тэргүүний эрхэд нь бүдүүлгээр халдаж буй энэ мэт үйлдлээ зогсоогооч гэж хүсье. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх надад хамаагүй хэмээн ярьж байсан Ж.Батсуурь сайд хариуцлага хүлээсэн. Энэ хүүхдүүд ярьж сурах ёстой хэмээн даапаалж байсан дэд сайд нь АНУ-д Элчин сайдаар ажин түжин суухаар алга болчихлоо. Өдгөө боловсролын салбар эзэнгүй юм шиг орхигдчихоод байна. Давхар дээлтэй сайдад түр хариуцуулж орхиод мартаж орхисон.

Гэтэл хүүхдийн сурах, боловсрох эрх алхам тутамд зөрчигдөж, сургуулийн захирал юу дуртайгаа хийсэн хэвээр байна. Үүнд хэн хариулт өгөх вэ. Ерөнхийлөгч үү, эсвэл Ерөнхий сайд уу. Эсвэл Хотын захирагч Су.Батболд хариулт өгөх үү. Салбар хариуцсан сайдгүйгээс хойш хэнээс эдгээр хүүхдүүд шаардлагынхаа хариуг авах хэрэг вэ. Ардчилсан Монгол Улсад хүн бүхэн адил тэгш эрхтэй. Сурч боловсрох эрх нь ч хуулиар олгогдсон.

Гэтэл сонсголгүй, хараагүй гэсэн шалтгаанаар сурах эрхээ зөрчүүлж боломгүй байлтай. Эдгээр хүүхдүүдийн тэмцэл үр дүнгээ өгч гэмээн, амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ч сөхөж ярих хэрэгтэй болно. Монгол Улс үнэхээр л хүний эрхийг дээдэлдэг, үлгэр жишээ болдог улс юм бол энэ хүүхдүүдийн эрхийг яагаад үл тоож байгаа хэрэг вэ. Дэлхийд муухай харагдахгүй гэж хичээдэг дарга цэргийн чихэнд хүүхдийн дуу хоолой хүрэхгүй байж болох ч хэвлэл мэдээллийнхэн бид дуу хоолойгоо нэгтгэх учиртай юм. Тэгж байж л элдвийн дарамт шахалтад орж, сурах, амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг төрөөр шийдүүлэх учиртай. А.Сайханцэцэг шиг олон хүүхдүүд ирээдүйтэй итгэлтэй алхаж, жирийн хүүхдүүдтэй адилхан сурч, ажиллаж амьдраасай гэдэг чин хүслээр хүүхдүүдийн тэмцэлд бид зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Зүүн Өмнөд Азийн шинэ аюул
Тулааны рингэнд гэрлэх санал...

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хэн буруутай вэ

Өнөртогтох 2017-06-06

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах