• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хот үмхийрлээ

“Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж хүнээр бол хоногоо хүлээж байгаагаас ялгаагүй. Эцсийн бүхий л нөөц хүчээ дайчилж, бүр давуулан ажиллаж байгаа гэдэг.

Уг нь энэ асуудлыг нийслэлийн нэг агентлаг хариуцаад зохицуулчих ёстой гэж дарга сайд нар үздэг ч үнэндээ хүчрэхгүй байсаар өдийг хүрчээ. Бүр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хавар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан.

Тэгээд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-аар хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд энэ дөрвөн жилд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах юм байна гэдэг мессежийг тухайн үед хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олны хэл амыг дарж, түр ч атугай “гал унтраах” энэ аргыг үе үеийн дарга нар хэрэглэсээр л.

Харин өнгөрсөн жил Ази Европын чуулга уулзалт Монголд болж, нийслэлийн иргэд Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг ганц зун ч гэсэн мартаж билээ. Учир нь АСЕМ-д ирсэн дээд хэмжээний хүндтэй зочдыг Улаанбаатар хот үмхийрч, бохиртойгоо хутгалдсан байдалтайгаар угтахыг хүсээгүй юм. Тэгээд төд удалгүй намрын сэрүү орж, өвлийн жаварт өнөөх үнэр танар түр мартагдсан хэрэг. Гэтэл одоо зун болдогоороо болж, цэвэрлэх байгууламжийн асуудал дахин сөхөгдөж байна.

Өнгөрсөн зун үмхий үнэрийг үнэтэй бодисоор дарж байжээ. Энэ ажилд улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна. Харин энэ жил хэт зардал өндөртэй энэ аргаас татгалзсан бололтой. Бүхэл бүтэн улсын нийслэл бохироороо амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хот үмхийрлээ. Эсвэл үмхийрч л байг юм уу.

АСЕМ-гүй хотын ард иргэд зуны нарлаг сайхан өдрүүдэд бохироороо амьсгалах шийтгэл хүлээгээгүй л байлтай. Тиймээс энэ дөрвөн жилдээ багтаан Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гээд “ам гарчихсан” юм чинь түр зууртаа буюу үлдсэн хоёрхон жилд АСЕМ-аар хэрэглэсэн аргаа ард түмнийхээ төлөө хэрэглэж болохгүй юу. Зардал мөнгө нь ч арай бага орох байлгүй дээ.

Өмнө нь зарцуулсан 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах технологийг сайжруулах 25 ажил хийсэн гэж танилцуулж байсан. Харин одоо технологи нь сайжирсан юм бинь зөвхөн бодисоо худалдаад авчихгүй юу.  Харин халаа сэлгээ хийж, мэргэжлийн хүмүүсийг ажлаас халахгүй байх тухай асуудлыг өнгөрсөн хавар хөндөж байсан. Энэ нь ч аргагүй биз. Бодлогын төвшинд дорвитойхон ажил хийсэн шиг хийлгүй түр зуур аргацааж, дарга нар хотынхоо бохирыг цэвэрлэх ажлыг бие бие рүүгээ шидэж өнгөрөөх гээд байдаг нь гэм биш зан.

Тэгсэн атал мөрөөрөө ажлаа хийж яваа эгэл жирийн иргэн хүнтэй хатуу чанга хариуцлага тооцон сүрийг бадруулж, ажил амьдралаар нь хохироодог жишиг манайд тогтоод буй нь хэдийнэ ил тод болжээ. Тэгээд ч зөвхөн үнэрээр нь  амьсгалахад ийм хүнд байгаа юм чинь тухайн орчинд буюу яг голомт дээр нь ажиллахад ямар хэцүү байх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс 45 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болжээ. Мөн ажлын орчныг хүнд хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай. Одоо харин Төв цэвэрлэх байгууламжаа барих ажлаа түргэвчилмээр байна. Үгүй ядаж л 1.5 сая хүн хөлхөж буй бүхэл бүтэн улсын нийслэл байна даа, баригдаж дуусах хүртэл нь үнэр танараа дарах арга чарга авахгүй бол арай л биш ээ.     
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
NBA-ээс хэн нэгэнд нэмэлт...
Монгол Улсын өрийн хэмжээ нэг...

Хот үмхийрлээ

Ганчимэг 2017-06-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хот үмхийрлээ

“Аз жаргалтай” тодотголтой Улаанбаатарын иргэд үнэндээ улсынхаа нийслэлд амьдраад байна уу, нийтийн жорлонд бүтэж үхэх гээд байна уу гэлтэй л аж төрж байна. Ялангуяа, 22-ын товчоо, Буянт-Ухаа, Нисэх, Яармагийн ойролцоо байнга, салхи баруунаас байх юм бол хотын төв рүү ч хааяа хааяа цэвэрлэх байгууламжийн үмхий үнэртдэг боллоо. Тэртээ 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж хүнээр бол хоногоо хүлээж байгаагаас ялгаагүй. Эцсийн бүхий л нөөц хүчээ дайчилж, бүр давуулан ажиллаж байгаа гэдэг.

Уг нь энэ асуудлыг нийслэлийн нэг агентлаг хариуцаад зохицуулчих ёстой гэж дарга сайд нар үздэг ч үнэндээ хүчрэхгүй байсаар өдийг хүрчээ. Бүр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн хавар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан.

Тэгээд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-аар хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд энэ дөрвөн жилд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгах юм байна гэдэг мессежийг тухайн үед хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олны хэл амыг дарж, түр ч атугай “гал унтраах” энэ аргыг үе үеийн дарга нар хэрэглэсээр л.

Харин өнгөрсөн жил Ази Европын чуулга уулзалт Монголд болж, нийслэлийн иргэд Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрийг ганц зун ч гэсэн мартаж билээ. Учир нь АСЕМ-д ирсэн дээд хэмжээний хүндтэй зочдыг Улаанбаатар хот үмхийрч, бохиртойгоо хутгалдсан байдалтайгаар угтахыг хүсээгүй юм. Тэгээд төд удалгүй намрын сэрүү орж, өвлийн жаварт өнөөх үнэр танар түр мартагдсан хэрэг. Гэтэл одоо зун болдогоороо болж, цэвэрлэх байгууламжийн асуудал дахин сөхөгдөж байна.

Өнгөрсөн зун үмхий үнэрийг үнэтэй бодисоор дарж байжээ. Энэ ажилд улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна. Харин энэ жил хэт зардал өндөртэй энэ аргаас татгалзсан бололтой. Бүхэл бүтэн улсын нийслэл бохироороо амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хот үмхийрлээ. Эсвэл үмхийрч л байг юм уу.

АСЕМ-гүй хотын ард иргэд зуны нарлаг сайхан өдрүүдэд бохироороо амьсгалах шийтгэл хүлээгээгүй л байлтай. Тиймээс энэ дөрвөн жилдээ багтаан Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гээд “ам гарчихсан” юм чинь түр зууртаа буюу үлдсэн хоёрхон жилд АСЕМ-аар хэрэглэсэн аргаа ард түмнийхээ төлөө хэрэглэж болохгүй юу. Зардал мөнгө нь ч арай бага орох байлгүй дээ.

Өмнө нь зарцуулсан 8.1 тэрбум төгрөгөөр Төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах технологийг сайжруулах 25 ажил хийсэн гэж танилцуулж байсан. Харин одоо технологи нь сайжирсан юм бинь зөвхөн бодисоо худалдаад авчихгүй юу.  Харин халаа сэлгээ хийж, мэргэжлийн хүмүүсийг ажлаас халахгүй байх тухай асуудлыг өнгөрсөн хавар хөндөж байсан. Энэ нь ч аргагүй биз. Бодлогын төвшинд дорвитойхон ажил хийсэн шиг хийлгүй түр зуур аргацааж, дарга нар хотынхоо бохирыг цэвэрлэх ажлыг бие бие рүүгээ шидэж өнгөрөөх гээд байдаг нь гэм биш зан.

Тэгсэн атал мөрөөрөө ажлаа хийж яваа эгэл жирийн иргэн хүнтэй хатуу чанга хариуцлага тооцон сүрийг бадруулж, ажил амьдралаар нь хохироодог жишиг манайд тогтоод буй нь хэдийнэ ил тод болжээ. Тэгээд ч зөвхөн үнэрээр нь  амьсгалахад ийм хүнд байгаа юм чинь тухайн орчинд буюу яг голомт дээр нь ажиллахад ямар хэцүү байх вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс 45 нас хүрээд тэтгэвэрт гарахаар болжээ. Мөн ажлын орчныг хүнд хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай. Одоо харин Төв цэвэрлэх байгууламжаа барих ажлаа түргэвчилмээр байна. Үгүй ядаж л 1.5 сая хүн хөлхөж буй бүхэл бүтэн улсын нийслэл байна даа, баригдаж дуусах хүртэл нь үнэр танараа дарах арга чарга авахгүй бол арай л биш ээ.     
 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах