• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жуулчны баазууд үнээ нэмж болохгүй

Монголчууд эдүгээ зэлэн дээрээ эзнээ хүлээн дүүхэлзэх хүлэг  морьд лугаа  улсынхаа ерөнхийлөгчийг сонгочихоод л   төрж өссөн нутаг, эцэг эх, элгэн саднаа зорин хөдөө  тийш хүлгийн жолоо залахаар бэлтгэл юугаа базаагаад эхэлчихсэн байгаа.  Зарим нь байгалийн үзэсгэлэнт газраар аялангаа амрахаар  гэр бүлээрээ ярилцаж, хаана отоглох, аль жуулчны бааз дээр хэд хонохоо төлөвлөн тэрүүхэндээ л хөл хөөрцөг болж буй  биз. Гэр бүлээрээ аялангаа амрах шиг аз жаргалтай мөч хаана байх билээ. Чухам үүний  төлөө олон гэр бүл хуруу хумсаа хуйхлах шахдаг нь  ч  нууц биш.

Чухамдаа амрангаа аялна гэдэг нь аялалынхаа маршрутыг төлөвлөж, тэр дагуу байрлалтай жуулчны баазуудад тухлангаа  байгалийн сайханд  баясан саатахыг хэлэх болов уу.   Гэвч зорин, зорин очих жуулчны бааз нь зочдын сэтгэлд нийцэхүйц үйлчилгээ үзүүлдэг нь тун цөөн. Үнэндээ  жуулчны баазууд зочдын ая тухтай байдалд анхаарал хандуулахаас илүүтэй ашиг харж, гэр, байшингийн үнийг тэнгэрт хадаадгаас  байгаль орчин тэр хэрээр бохирдож сүйдэх нь бий.

Учир нь  өндөр үнэтэй гэр, байшинд тухалж  дийлэхгүй гэр бүлүүд гол, горхи, модны сүүдэр бараадан майхан саваа барьж хэд хонохдоо  тэр хавийг жорлон, хогийн цэг болгон хувиргадаг. Тэгээд ч   манай улс жорлон, хогийн цэгийн дутагдалд орсон орон.  Зам дагуу 100 км давхиад л нэг боловсон бие засах газар, хогийн цэгтэй байхад л байгаль орчин тэр хэрээр цэвэр цэмцгэр байна. 

Ийм зүйл байхгүй, хяналт тавих үүрэг бүхий  аймаг, сум орон нутгийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын  мэргэжилтэн нар нь  эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргадаггүйн улмаас   дотоодын жуулчид дуртай газраа хоноглож, дуртай газраа бие засч, идсэн  хоол, уусан архины шил, шар айрагны лааз, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, хүүхдийн живх, гялгар уут зэрэг хөрсөнд шингэдэггүй ахуйн хэрэглээний зүйлүүдээ  тэр чигээр нь хаячихаад аялалаа үргэлжлүүлдэг. Дээр нь энэ жил хуурайшилт ихтэй байгаагийн улмаас  гал алдах магадлал маш өндөр байгааг сануулахад илүүдэх юун.

Тиймээс жуулчны баазууд энэ бүхнийг  бодолцон хоол ундныхаа үнийг бус гэр, байшингийнхаа  ханшийг  30 хувь хүртэл бууруулах хэрэгтэй байна.  Төлж дийлэмгүй өндөр үнэ хэлж, жуулчдын дургүйг хүргэснээс   боломжийн санал  тавих  аваас  эдийн засгийн эргэлт нь  сайн байж, тэр хэрээр  ашиг орлого  нь сайн байх  бус уу.  

Дээр нь  жуулчны баазуудын мөрдөх стандарт гэж  байдгийг мартаж болохгүй. Модны сүүдэр дор  илжирсэн үнэртэй хэдэн гэр барьчихаад түүнийгээ бааз хэмээн нэрлэж болохгүй.   Адгийн наад зах нь өглөө босоод бие засах газартай,  усанд орж сүйд болдоггүй юм аа гэхэд нүүрээ бүтэн угаахуйц угаалтууртай болбол хүнээс мөнгө салгаж болмоор санагдана. Ор дэвсгэр, цагаан хэрэгслийн тухайд бичихэд ч ичмээр.  Орон дээр нь сандайлахад ч нурж ойчиж байх жишээний.  Ялангуяа, Улаанбаатар хот орчмын жуулчны баазууд. Тэнд хүмүүс архидах л гэж очдог.

Жуулчны бааз бус олуул нийлж архидаг газар хэмээн нэрлэхэд болохгүй гэх зүйл үгүй.  Өнгөрсөн 2015 онд Улаанбаатар-Мөрөн-Хатгал чиглэл засмал замтай болнсоор дотоодын жуулчид далай ээжийг үзэх гэж хэдэн зуугаараа хөвөрсөн. Харамсалтай нь дотоодын жуулчдын хүлээж авах бэлтгэлгүйн улмаас  майхан сав барих төдийхөн алга дарам  газар олдохгүй тэвдсэн  тухайгаа нэгэн танил маань ярьсан. 

Ширүүн бороо, хүйтэн салхи тавьсан тэр шөнө дөрвөн ханатай гэр 200 мянга, жижигхэн дөрвөн ортой муурын 300 мянга хүрсэн төдийгүй олдохгүй байсан гэж дуулдсан.  Тэнгэрийн муухай арилж, жуулчид буцсан даруйд Хөвсгөл далайн ойр орчмын газрууд  хогонд дарагдаж, далай ээжийн мандал дээгүүр  хэрэглэсэн ариун цэврийн цаас хөвж байсан гэнэ билээ. 

Хэрэвзээ дээр дурдсанчлан гэр, майхан нь боломжийн үнэтэй байсансан бол далай ээж хогон далай болохгүй байсан бизээ.   Нөгөөтэйгүүр,  ар тал сайтай, мөнгөтэй  нөхдүүд байгалийн аль үзэсгэлэнтэй газар, аманд жуулчны бааз байгуулдаг. Жирийн иргэн Хөвсгөл далай, Богд хан уулын аманд жуулчны бааз байгуулъя гээд холбогдох албаны хүмүүст хүсэлт гаргавал боломжгүй, дархан цаазтай газар хэмээгээд гаргах нь ойлгомжтой.

Тэгсэн атлаа  эрх мэдэл бүхий албан тушаалтан, мөнгөтэй хүмүүс хаа дуртай газраа  жуулчны бааз, амралтын газар байгуулдаг хэдий ч  төгс утгаараа ажилладаг нь гарын  арван  хуруунд багтахуйц. Тиймээс  эх дэлхийгээ хайрлах, хойч үеийнхээ сайн сайхны төлөө буян үйлдэн гэр, байшингийнхаа үнийг эгэл ардын амьдралын түвшинтэй харьцуулан тогтоогооч гэж хүсэх гэсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
“Air Asia”-ийн онгоц ослын буулт...
Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Жуулчны баазууд үнээ нэмж болохгүй

Чулуунцэцэг 2017-07-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жуулчны баазууд үнээ нэмж болохгүй

Монголчууд эдүгээ зэлэн дээрээ эзнээ хүлээн дүүхэлзэх хүлэг  морьд лугаа  улсынхаа ерөнхийлөгчийг сонгочихоод л   төрж өссөн нутаг, эцэг эх, элгэн саднаа зорин хөдөө  тийш хүлгийн жолоо залахаар бэлтгэл юугаа базаагаад эхэлчихсэн байгаа.  Зарим нь байгалийн үзэсгэлэнт газраар аялангаа амрахаар  гэр бүлээрээ ярилцаж, хаана отоглох, аль жуулчны бааз дээр хэд хонохоо төлөвлөн тэрүүхэндээ л хөл хөөрцөг болж буй  биз. Гэр бүлээрээ аялангаа амрах шиг аз жаргалтай мөч хаана байх билээ. Чухам үүний  төлөө олон гэр бүл хуруу хумсаа хуйхлах шахдаг нь  ч  нууц биш.

Чухамдаа амрангаа аялна гэдэг нь аялалынхаа маршрутыг төлөвлөж, тэр дагуу байрлалтай жуулчны баазуудад тухлангаа  байгалийн сайханд  баясан саатахыг хэлэх болов уу.   Гэвч зорин, зорин очих жуулчны бааз нь зочдын сэтгэлд нийцэхүйц үйлчилгээ үзүүлдэг нь тун цөөн. Үнэндээ  жуулчны баазууд зочдын ая тухтай байдалд анхаарал хандуулахаас илүүтэй ашиг харж, гэр, байшингийн үнийг тэнгэрт хадаадгаас  байгаль орчин тэр хэрээр бохирдож сүйдэх нь бий.

Учир нь  өндөр үнэтэй гэр, байшинд тухалж  дийлэхгүй гэр бүлүүд гол, горхи, модны сүүдэр бараадан майхан саваа барьж хэд хонохдоо  тэр хавийг жорлон, хогийн цэг болгон хувиргадаг. Тэгээд ч   манай улс жорлон, хогийн цэгийн дутагдалд орсон орон.  Зам дагуу 100 км давхиад л нэг боловсон бие засах газар, хогийн цэгтэй байхад л байгаль орчин тэр хэрээр цэвэр цэмцгэр байна. 

Ийм зүйл байхгүй, хяналт тавих үүрэг бүхий  аймаг, сум орон нутгийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын  мэргэжилтэн нар нь  эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргадаггүйн улмаас   дотоодын жуулчид дуртай газраа хоноглож, дуртай газраа бие засч, идсэн  хоол, уусан архины шил, шар айрагны лааз, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч, хүүхдийн живх, гялгар уут зэрэг хөрсөнд шингэдэггүй ахуйн хэрэглээний зүйлүүдээ  тэр чигээр нь хаячихаад аялалаа үргэлжлүүлдэг. Дээр нь энэ жил хуурайшилт ихтэй байгаагийн улмаас  гал алдах магадлал маш өндөр байгааг сануулахад илүүдэх юун.

Тиймээс жуулчны баазууд энэ бүхнийг  бодолцон хоол ундныхаа үнийг бус гэр, байшингийнхаа  ханшийг  30 хувь хүртэл бууруулах хэрэгтэй байна.  Төлж дийлэмгүй өндөр үнэ хэлж, жуулчдын дургүйг хүргэснээс   боломжийн санал  тавих  аваас  эдийн засгийн эргэлт нь  сайн байж, тэр хэрээр  ашиг орлого  нь сайн байх  бус уу.  

Дээр нь  жуулчны баазуудын мөрдөх стандарт гэж  байдгийг мартаж болохгүй. Модны сүүдэр дор  илжирсэн үнэртэй хэдэн гэр барьчихаад түүнийгээ бааз хэмээн нэрлэж болохгүй.   Адгийн наад зах нь өглөө босоод бие засах газартай,  усанд орж сүйд болдоггүй юм аа гэхэд нүүрээ бүтэн угаахуйц угаалтууртай болбол хүнээс мөнгө салгаж болмоор санагдана. Ор дэвсгэр, цагаан хэрэгслийн тухайд бичихэд ч ичмээр.  Орон дээр нь сандайлахад ч нурж ойчиж байх жишээний.  Ялангуяа, Улаанбаатар хот орчмын жуулчны баазууд. Тэнд хүмүүс архидах л гэж очдог.

Жуулчны бааз бус олуул нийлж архидаг газар хэмээн нэрлэхэд болохгүй гэх зүйл үгүй.  Өнгөрсөн 2015 онд Улаанбаатар-Мөрөн-Хатгал чиглэл засмал замтай болнсоор дотоодын жуулчид далай ээжийг үзэх гэж хэдэн зуугаараа хөвөрсөн. Харамсалтай нь дотоодын жуулчдын хүлээж авах бэлтгэлгүйн улмаас  майхан сав барих төдийхөн алга дарам  газар олдохгүй тэвдсэн  тухайгаа нэгэн танил маань ярьсан. 

Ширүүн бороо, хүйтэн салхи тавьсан тэр шөнө дөрвөн ханатай гэр 200 мянга, жижигхэн дөрвөн ортой муурын 300 мянга хүрсэн төдийгүй олдохгүй байсан гэж дуулдсан.  Тэнгэрийн муухай арилж, жуулчид буцсан даруйд Хөвсгөл далайн ойр орчмын газрууд  хогонд дарагдаж, далай ээжийн мандал дээгүүр  хэрэглэсэн ариун цэврийн цаас хөвж байсан гэнэ билээ. 

Хэрэвзээ дээр дурдсанчлан гэр, майхан нь боломжийн үнэтэй байсансан бол далай ээж хогон далай болохгүй байсан бизээ.   Нөгөөтэйгүүр,  ар тал сайтай, мөнгөтэй  нөхдүүд байгалийн аль үзэсгэлэнтэй газар, аманд жуулчны бааз байгуулдаг. Жирийн иргэн Хөвсгөл далай, Богд хан уулын аманд жуулчны бааз байгуулъя гээд холбогдох албаны хүмүүст хүсэлт гаргавал боломжгүй, дархан цаазтай газар хэмээгээд гаргах нь ойлгомжтой.

Тэгсэн атлаа  эрх мэдэл бүхий албан тушаалтан, мөнгөтэй хүмүүс хаа дуртай газраа  жуулчны бааз, амралтын газар байгуулдаг хэдий ч  төгс утгаараа ажилладаг нь гарын  арван  хуруунд багтахуйц. Тиймээс  эх дэлхийгээ хайрлах, хойч үеийнхээ сайн сайхны төлөө буян үйлдэн гэр, байшингийнхаа үнийг эгэл ардын амьдралын түвшинтэй харьцуулан тогтоогооч гэж хүсэх гэсэн юм.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

3 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

4 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

4 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

5 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах