• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болжээ

Дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болоод байхдаа яахав дээ, хэтэрхий сүржигнэлээ гэж зарим нь хэлэх биз. Тэгвэл эхлээд хэдхэн жишээ татъя. Хамгийн сүүлд гэхэд “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдлаа.

Түүнтэй хамт 20 гаруй насны гурван залуу байсан талаар мэдээлэл ч цацагдаад байна. Ямартай ч энэ хэргийн буруутныг эрэн сурвалжилж, хэрэгт холбоотой гэх залуусыг шалгаж эхэлсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулдлаа. Зарим хэвлэлүүд охиныг эдгээр залуус харахын аргагүй болтол хэрцгийгээр зодож хөнөөсөн хэмээн мэдээлж байгаа билээ. Харин цагдаагийн байгууллагын анх өгсөн мэдээллээр бол ил харагдах шарх сорвигүй байсан гэдэг.

Мэдээллийн зөрүүтэй байдал чухал биш. Хамгийн гол нь 13-хан настай охиныг зочид буудалд яагаад оруулав гэдэг л өнөөдрийн нийтлэлийн гол өнцөг болоод байгаа юм. Ийм хэрэг маш олон гарсан. Бүр он сартай нь бичсэн ч болно. Өнгөрсөн жил гэхэд л 32 настай эмэгтэй зочид буудалд нас барсан.

Бас л хоёр гурван залуутай хамт архи ууж байхдаа зодуулж, улмаар нас барсан байдаг. 2015 онд их сургуулийн хоёр оюутан зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарч байлаа. Нялх үрээ хүртэл зочид буудлын өрөөнд хаяж байсан жигшүүртэй хэргийг бид одоо ч мартаагүй. Зочид буудалд мансуурч байгаад баригдсан, эсвэл биеэ үнэлж байсан хэргүүдийг жишээ татвал цаг ч хүрэхгүй цаас ч багадна. Энэ мэтээр он сартай, өдөр судартай нь бичээд байвал дэн буудлуудад гарсан хэрэг бүтэн ном болохоор их байгаа юм.

2015 онд нийслэлийн хэмжээнд зочид буудалд 192 гэмт хэрэг гарч байсан тоон баримт бий. Харин 2016 онд зочид буудалд гарсан гэмт хэргийн тоо 220 гаруй байгаа нь эдгээр дэн буудлуудад тавих хяналт, хариуцлага жилээс жилд байхгүй болж буйг бэлхнээ харууллаа. Ийм байхад гэмт хэргийн үүр уурхай гэж хэлэхгүй яах билээ. Гэхдээ зочид буудал гэхээр бүгдийг нь хамаатуулж болохгүй гэдгийг уншигч авхай ч ойлгох биз. Өндөр зэрэглэлтэй, одтой, ном дүрмийнхээ дагуу үйлчилгээ явуулж байгаа зочид буудалд хэрэг төвөг гарна гэж байхгүй юм.

Харин зочид буудал нэртэй хоног төөрүүлэх дэн буудлуудад янз бүрийн хэрэг төвөг гарч, хууль бус үйлдлийн үүр уурхай болчихоод байгааг хөндөхгүй өнгөрч боломгүй нь. Ядахад зөвшөөрөлгүй зочид буудал Улаанбаатар хотод маш олон байдаг гэдгийг цагдаагийн байгууллагын шөнийн эргүүл, гэнэтийн шалгалт зэргээс харж болохоор.

Нийслэлд өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй, эс бөгөөс стандарт хангаагүй хэчнээн буудал үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг нарийвчлан гаргасан тоон баримт алга. Хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт явуулж тоон мэдээг нэгтгэн гаргаж байжээ. Энэ шалгалтын явцад 102 зочид буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдээлэл өгсөн байна.

Тухайн үедээ зөвшөөрөлгүй зочид буудлуудыг цахилгаан, ус, дулаанаар хангахгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан ч ажил хэрэг болсон эсэх талаар мэдээлэл огтхон ч алга. Ер нь бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа элдэв зочид буудлын тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр зочид буудалд гарах гэмт хэргийн тоо өссөөр байгаа гэхэд буруудахгүй.

Монголд ирж байгаа гадны жуулчид гэр хороолол дунд, эсвэл хотын зах хавиар байгаа сампирсан дэн буудалд буухгүй нь тодорхой. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ч буудалд байрлах гэхээсээ илүү хамаатан садан, танил талаа бараадаж хэд хоноод л буцдаг. Хаа нэгхэн сургууль, цэцэрлэгийн багш нар сургалтад суух гэж ирдэг ч гэр хорооллын дэн буудалд хоног төөрүүлтлээ доройтно гэж байхгүй биз. Тийм байхад яагаад байшин болгон зочид буудал болоод байна вэ. Үүнд нэг л хариулт байгаа.  Дундаж зэрэглэлээс эхлээд дэн буудал бүрт биеэ үнэлэлт цэцэглэж байгаа нь худлаа биш.

Бүр тун гайгүй зэрэглэлтэй болов уу гэсэн зочид буудлын хонгилын давхарт гулгаа массажны газар байдгийг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн гэх мэдээлэл олонтай дуулддаг. Массажист охидууд нь биеэ үнэлээд л. Дээрээс нь гудамжинд биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн үйлчлүүлэгчээ дагуулаад очдог газар нь буудал нэртэй сампирсан газрууд шүү дээ.

Бүр биеэ үнэлэгчидтэй тохирч үйлчилгээ үзүүлдэг тухай ч ам дамжсан яриа байдгийг нуух юун. Дээрээс нь архиндаа халамцсан, үргэлжлүүлж уух хүсэлтэй залуучуудын хоног төөрүүлдэг, согтуурдаг газар нь бас эдгээр дэн буудлууд. Хар тамхи татдаг, цавуу, газ үнэрлэж мансуурдаг залуучуудын орогнодог газар нь ч бас л дэн буудал. Ердөө л ийм хүмүүсээс хэдэн төгрөг авах зорилготой л зочид буудал байгуулж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хотын захын зарим буудлууд биеэ үнэлэгчид, таксины жолооч нартай гэрээ байгуулан ажилладаг тухай сурвалжлага ч бэлтгэж байлаа.

Энэ бүхэн одоо хэрээс хэтэрч , насанд хүрээгүй охид амиа алддаг боллоо. Хэдий болтол тэднийг давраах билээ, дарга нар аа. Ердөө гуравхан сая хүн амтай нийслэл хотдоо сая гаруйхан иргэнтэй манайд 400, 500 зочид буудлын хэрэг байдаг гэж үү. Хатуухан хэлэхэд, архидалт, биеэ үнэлэлтийг дэмжээд байгаа юм биш үү. Гэмт хэрэг, биеэ үнэлэлтийн үүр уурхай болсон дэн буудлуудыг хаах хэрэгтэй байна.

2014 онд зөвшөөрөлгүй 100 гаруй буудал байсан тухай дээр дурьдсан. Одоо энэ тоо хэд ч хүрч байгаа юм билээ. Ядаж л зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байгаа буудлуудаа хаалгыг нь бариад авахад 100 гаруйгаар тоо нь буураад л явчихна гэсэн үг.  Уг нь бол буудал нээх гэж байгаа хүнээс зэрэглэл шаардах хэрэгтэй. Ядаж л нэг одтой буудал байвал хамаа замбараагүй архидан согтуурсан бүхнийг хяналтгүйгээр оруулахгүй шүү дээ.

Монгол Улсын хууль тогтоомжийг бага ч гэсэн мөрддөг байсан бол насанд хүрээгүй жаахан охин зочид буудлынх нь өрөөнд зодуулж байгааг мэдэх л ёстой баймаар. Үгүй ядахдаа бичиг баримтыг нь шалгаж оруулахгүй хэмээн хориг тавьж, энэ талаар мэдээллийг цагдаад өгчихсөн бол өнөөдөр нэг айл өнчирч, цэцэг цэврүү шиг охин бусдын гарт амиа алдахгүй байлаа.

Дэн буудлууд мөнгөө л авч байвал хэн ч байсан оруулдаг гэдгийг энэ хэрэг тод томруунаар харуулчихлаа. Өнгөрсөн жилүү­дэд насанд хүрээгүй хүүхэд зочид буудалд амиа алдсан, гэмт хэрэгт холбогдсон, мансуурсан хэрэг өч төчнөөн гарсан. 14-хөн настай охиныг зочид буудалд байлгаж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг ч гарч байлаа. Энэ бол зочид буудлууд бүртгэл хөтөлдөггүй, иргэний бичиг баримтыг шалгадаггүй гэдгийг баталсан том баримт шүү.

Нийслэлийн аялал жуучлалын газраас 2014 онд явуулсан шалгалтаас хойш нэгдсэн шалгалт ер нь хийгдсэн үү. Хийсэн бол түүнийгээ олон нийтэд мэдээлж, сэрэмжүүлээч. Бүр нэр устай нь зарласан ч яадаг юм.

Бүртгэл хөтөлж байна уу, зочид буудлуудад массажны газар байгаа эсэх гээд шалгах зүйл өч төчнөөн байгаа шүү дээ. Энэ мэтээр төрийн байгууллагууд хяналт, шалгалтаа эрчимжүүлж, хаах шаардлагатайг нь хааж, хатуу гараар тэмцмээр байна. Улаанбаатар хотод байгаа зочид болоод дэн буудлуудын талыг нь хаачихсан байхад нийслэл буудлаар лав дутагдаж, гачигдахгүй. Харин зочид буудалд гарч байгаа гэмт хэргийн тоо л буурах байх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Нийтлэлч Баабар монголчуудын...
Шүлхий л биш шүү, Су дарга аа

Дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болжээ

Kuzmo 2017-09-05

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах