• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Б.Батбаяр: 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлсэн

/Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/

-АН-ын Засгийн газрын үед байгуулсан Хөгжлийн банкны удирдлага их хэмжээний мөнгө идсэн гэх асуудал өнөө хэр олны анхааралд буй. Тэгвэл энэ асуудал ямар шатандаа яваа талаар албаны хүн тодруулга өгчээ. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд  зарцуулсан.  Харамсалтай нь, хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж байна.  Мөн шүүхийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл байгаа. Эхний ээлжинд 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр болсон.  Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банк  өгсөн зээлүүдээ эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэл хийж байгаа. Манай банк 300 орчим сая  ам.долларын  зээлийн төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Аравдугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөр төлнө. Гадаад зах зээлд санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол нь мөнгөө авахаас өмнө ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах,  хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлох хэрэгтэй байна” гэв.

П.Сэргэлэн: Гурилын үнэ өсөхгүй

/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/

Ургац хураалтын цаг эхэлсэн энэ үед салбар яам ямар бодлого баримталж байгаа, энэ жил гурилын үнэ нэмэгдэх үү, ургац хэр алдсан бол гэх мэт олон асуудал анхаарал татаж буй. Тэгвэл эдгээр асуултад товч бөгөөд тодорхой хариулт өгсөн салбарын сайдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг онцолж байна. П.Сэргэлэн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнөө жил ОХУ-аас буудай авах ч шинэ ургацын улаанбуудайг ОХУ-д худалдаалж байгаа үнээс нь хямд үнээр авна хэмээн онцолжээ. Мөн өнөө жил нийт ургацынхаа 50 хувийг алдана гэсэн урьдчилсан дүн мэдээ гарсныг онцолсон байна. Тэрбээр, “Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн. Буудайн чанар, үнэнд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа” хэмээжээ.

Г.Батцэнгэл: Төр төмөр замаа барих хэрэгтэй

/Монголын Уул уурхайн корпорацийн Гүйцэтгэх захирал/

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын нэг чухал сэдэв нь нүүрсээ гуравдагч орнуудад гаргахын тулд ОХУ-тай хамтран ажиллах тухай юм. Тус улсын “Восточный” боомтыг ашиглан транзит гэрээ байгуулан Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах яриа хэлцэл олны анхаарал татсан, цаашлаад долоо хоногийн хугацаанд нүүрсний салбар болон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн хоёр том чуулган Монгол Улсад зохион байгуулагдсан гээд уул уурхайн асуудал олны анхаарал өртсөн энэ үед Монголын уул уурхайн корпорацийн захирал Г.Батцэнгэлийн яриа олны анхаарлыг татлаа. Тэрбээр, “Нөөцөө зөв ойлгож, урт хугацаагаа бодох юм бол нүүрсээ угааж гаргах нь чухал байна. Япон, Солонгосын зах зээлд зарахын тулд түүхий нүүрс зөөж болохгүй. Эцсийн хэрэглэгчид бэлэн болсон нүүрс л худалдаж авна. Австраличууд, хятадын дотоодын үйлдвэрүүд бүгд хэрэглэгчдэд угаасан нүүрс л нийлүүлж байгаа. Бид адилхан байх хэрэгтэй. Нүүрсний салбарт цаашдаа сэргэлт харагдаж байна. Гэтэл манайх тээвэрлэлтийн асуудлаа өнөө хэр шийдэж чадаагүй.  Долоо дахь жилдээ ярьж байна. Дэд бүтэц, төмөр зам бол төрөөс хэрэгжүүлнэ гэж яригдсан зүйл. Нүүрс олборлогч компаниудын хувьд тээврийн асуудал чухал байна. Харамсалтай нь одоо болтол төмөр зам баригдаагүй. Дотооддоо шийдэх өөр нэг асуудал бол нэг цонхны бодлого. Үүнийг олон жил ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй. Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэж нэг үнээр нүүрсээ борлуулдаг болох хэрэгтэй. Үүнээс гадна төр засгаас олон улсын худалдааны нөхцөл байдлаа сайжруулах, транзит тээвэр, тарифийн хөнгөлөлтийн гэрээнүүдээ хийх ёстой” хэмээн ярьжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Чуулган бичлэг (2017.09.08)
ОХУ АНУ-ын улс төрд нөлөөлснийг...

Хэн юу хэлэв

Өнөртогтох 2017-09-08

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах