• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Равдандорж: Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох зорилго өвөртөлж явна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сарын 19, 20-нд болсон “Өөрийгөө ялах” 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож, түрүүлсэн Х.Равдандоржтой ярилцлаа. Тэрбээр 24 цагийн гүйлтийн төрөлд оролцож, түрүүлснээр спортын мастер цолны болзол хангасан юм.

-Юуны өмнө 24 цагийн турш  гүйж, гайхалтай амжилт үзүүлсэнд чинь баяр хүргэе. Өмнө нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсан уу?

-Баярлалаа. Өмнө нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсангүй. Харин сонирхлоороо гүйж эхэлснээс хойш хоёр жил болж байна. Эхлээд алхдаг байж байгаад гүйдэг болсон. Тэгээд гүйлтийн спортод бараг л донтож, автаж эхэлсэн. Гүйх маш гоё санагддаг болсон л доо. Ингэж явсаар сая өөрийгөө сорьж үзэхээр шийдэж тэмцээнд орсон нь энэ. Урьд нь 42 км-ын марафонд гүйж байлаа. Нью-Йоркийн  марафонд оролцохоор бэлтгэл хийж байсан. Ерөнхийдөө 42 км-ын зайд 3, 4 удаа гүйж үзсэн. Тэгээд энэ жилээс 12 болон 24 цагийн марафонд орж, өөрийгөө сорихыг хүссэн. Тэгээд л 24 цагийн гүйлтийн тэмцээнд нь оролцоод, Монгол Улсын спортын мастерын болзлыг хангасан. Мөн 24 цагийн гүйлтийн төрөлдөө түрүүлсэн.

-24 цаг тасралтгүй гүйсэн гэсэн үг үү?

-24 цагийн турш аль болох тасралтгүй гүйж, олон км зам туулах л ёстой юм. Удаан хугацаанд тасралтгүй гүйнэ гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Гэхдээ би гүйлтийн спортоор богино хугацаанд хичээллээд ийм том амжилт гаргаж чадсандаа баяртай байгаа. 

-24 цаг гүйхэд ямар хүндрэл гарч байв. Цаг агаарын байдал тийм ч таатай байгаагүй гэсэн байх аа?

-Цаг агаарын байдал тун хүнд байсан. Би уг нь тэд орчим км гүйх байх гэж бодож байсан юм. Цаг агаар муу байсан болохоор бодож байсан хэмжээндээ хүрч чадаагүй. Яг гүйх үед байнга бороо орж байсан. Шивэрч байснаа гэнэт ширүүсээд. Хувцас нойтон болчихоод хүндрэлтэй байсан шүү. Уг нь бороо хэсэг ороод намдчихвал гүйж байхад хувцас хатаад, гоё болчихдог байхгүй. Гэтэл хувцас хатах ч боломжгүйгээр бороо орж байсан. Хувцас шалба нороод, даараад, хамаг биеийн булчин шөрмөс татах тохиолдол гарсан. Яахав, гүйж байхад шөрмөс татах үе бишгүй л гардаг. Гэхдээ бороогүй үед болохоор гайгүй. Харин бороотойд, тэгээд олон цаг гүйхээр бүх тамирчдын шөрмөс татах, гар хуруу чангарах зүйл их тохиолдож байсан. Хэдийгээр бороо орж байгаа гээд олон янзын хувцас авчирсан ч гэсэн хатаах завдал өгөөгүй. Бүх хувцас норчихсон. Гурван цагийн давтамжтайгаар хувцсаа солих хэрэг гарна. Нэг пүүзтэй гүйж байгаад л гурван цаг болоод шал нойтон болчихно. Тэгэхээр солиод, өөр пүүз өмсөх болно. Дахиад л солино. Энэ мэтээр цагаа хувцас солиход зарцуулахаар гүйх цагаас хасагдаж байх жишээтэй.

-24 цагийн турш гүйхдээ хэдэн км зам туулсан бэ. Хэрвээ цаг агаар сайхан байсан бол илүү амжилт ч үзүүлэх боломж байсан байх?

-181 км зам туулсан. Гэхдээ цаг агаар сайхан байсан бол үүнээс олон км зам гүйх байсан гэж хэлж чадахгүй л дээ. Ер нь бол өөртөө тавьсан шаардлага, зорилт байсан.  Гэвч тийм айхтар бороотой үед зорилгодоо хүрнэ гэдэг хэцүү юм билээ. 24 цагийн хугацаанд 165 км зам туулбал спортын дэд мастерын болзол хангана. 180 км гүйвэл спортын мастерын болзол хангадаг юм. 195 км зам гүйвэл ОУХМ-ын болзол хангах ёстой. Би уг нь ОУХМ цол авахыг мөрөөдөж л байсан. Гэхдээ тэр мөрөөдлөө хэнд ч хэлээгүй, зөвхөн өөртөө хадгалаад л гүйсэн. Яагаад гэвэл, хүнд ам гарчихаад, дараа нь чадахгүй бол хэцүү шүү дээ. Тийм учраас өөртөө л зорилго тавьж, зүтгэсэн. Харамсалтай нь цаг агаарын хүнд нөхцлөөс болоод чадсангүй. Гэхдээ би спортын мастер цолыг авлаа. Сэтгэл хангалуун байгаа. Энэ тэмцээн “Өөрийгөө ялах” гэдэг нэрэндээ таарсан үнэхээр хүнд тэмцээн юм билээ. Тамирчны ялалт хямдхан олддоггүй гээд дуу байдаг биз дээ. Түүнийг чинь яс махаараа мэдэрсэн.

-24 цагийн турш гүйхдээ хэн нь хамгийн олон км замыг туулсан нь түрүүлэх ёстой. Тэгвэл хоёр, гуравдугаар байрт шалгарсан тамирчид өөртэй чинь хэр ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бэ?

-10 хоногийн турш гүйж, дэлхийн аварга болж байсан Буджаргал гэдэг залуу хоёрдугаар байрт шалгарсан. Энэ хүн бол Америкт болсон дэлхийн аварга шалгаруулах 240 цагийн марафонд 1189 км гүйж, түрүүлсэн үнэхээр мундаг тамирчин. Энэ хүний нөлөөгөөр бид гүйж болдог юм байна гэдэг итгэл үнэмшлийг авч, өөрсдийгөө зоригжуулж байсан. Тэр хүнтэй би найз. Найз маань намайг зоригжуулж, “Аагий чи чадна аа” гэж хэлж, 24 цагийн гүйлтэд ороорой гэж хэлсэн. Түүнээс итгэл үнэмшил авч, зориглож орсон. Буджаргал маань 167 км гүйсэн, энэ жилийн тэмцээнд. Гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан залуучууд 166 км гүйсэн. Гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан залуучууд хоорондоо 20 гаруйхан  секундын зайтай орж ирсэн.  Тэгээд энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Дэлхийн аварга Буджаргал 10 хоногийн турш гүйсэн. Гэтэл би анх удаа 24 цагийн гүйлтэд оролцоод түүний тэсвэр тэвчээрийг үнэхээр биширсэн. 24 цаг гүйгээд дууссаныхаа дараа би түүнд “Чамайг ямар их тэсвэр тэвчээр гаргаж 10 өдөр гүйснийг би одоо л ойлгож байна. Үнэхээр биширч байна аа” гэж хэлсэн.

-24 цагийн турш гүйхдээ дунд нь хэдэн удаа хоол идэх үү. Тогтсон дүрэм гэж бий юу?

-Байлгүй яахав. Хэт холын марафоны холбоо, БТСХ, Шри Чинмойн марафоны баг  гээд байгууллагууд хамтран зохион байгуулсан, энэ тэмцээнийг. Зохион байгуулагчид маань дөрвөн цагийн зайтайгаар халуун хоол, цайгаар үйлчилж байсан. Гүйхэд тохирохоор, бие шингэцтэй, энерги нөхөх хоол өгнө. Мөн ямар нэг зүйл болбол эмч байнга хянана. Гүйж байх явцдаа өөрийнхөө цаг, минутыг тооцоод, хоолоо хэр халуун идэх вэ гэдгээ шийдээд л явчихна. Зарим нь зогсоод хоолоо иднэ. Би болохоор цаг алдахгүйн тулд хөргөж байгаад л явдал дундаа хоол ундаа ууж, идээд л явчихсан. Тэнд бол хувцас солих, бие засах, хоол идэх минут бүр миний эсрэг ажиллаж байгаа юм. Болдог бол ямар ч зүйлд сатаарахгүй 24 цаг гүйвэл илүү сайн. Би энэ удаад бие засах цагаа хүртэл хэмнэж, ердөө л гурван удаа л 00 орсон. Өөртөө зорилго тавьсан байсан учраас илүү зүтгэл гаргаж, тэмцсэн.

-24 цагийн турш гүйгээд, спортын мастер цол хүртчихлээ. Ямар ч байсан эхний зорилгодоо хүрлээ. Гүйлтийн спортоор хичээллэж, амжилт гаргаж болох юм байна гэдгийг мэдэрчихлээ. Тийм болохоор дараа дараачийн шинэ зорилгууд ундарч байгаа байх?

-Би эхэндээ 12 цагийн гүйлтэд ороод үзвэл яах бол гэсэн бодолтой байсан. Улмаар 24 цагийн гүйлтэд нь зориглож орсон. Анх удаа орж үзлээ. Үнэхээр хүнд гэдгийг нь мэдэрлээ. Гэхдээ би амжилттай оролцоод, аварга нь болчихлоо. Үүний дараа шинэ зорилго гарч ирдэг юм байна. Болж өгвөл дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохыг бодож байгаа.

-Олимпийн төрлийн спорт өнөө үед илүү ач холбогдолтой болсон. 24 цагийн турш гүйгээд, 181 км зам туулж болж байгаа юм чинь 42 км-ын марафонд оролцоод, Олимпийн наадамд өрсөлдөх боломж байхгүй юу?

-24 цагийн гүйлт гэдэг бол цэвэр тэсвэр тэвчээрийг шалгадаг спорт юм байна. Ямайкууд яагаад ойрын зайд ноёлдог билээ. Маш хурдан гүйдэг. Түүнтэй адил манай тамирчид хэт холын, хэний ч санаанд багтахааргүй уралдаанд л ноёлдог байхыг хүсээд байгаа юм. Монголчууд л үүнийг чаддаг гэдгийг харуулмаар байна. Хэт холын марафон бол дэлхийд нэр хүндтэй байдаг. Хүн бүр биширдэг, гайхдаг. Харин манайд хүмүүст сайн танигдаагүй байна. Тэмцээн болж байхад тэнд оролцож байгаа хэдэн хүн нь л байж байдаг. Сайндаа л 100 хүн л тэр тэмцээнийг мэдэж, мэдэрч, үзэж, оролцож байна. Нэг ч телевиз очсонгүй, нэг ч хэвлэл ярилцлага аваагүй. Тийм болохоор би нэг талдаа танай сониноор дамжуулж хэт холын марафон гүйлтийн спортыг сурталчлах гээд байна л даа. Дэлхийн аварга Буджаргал гээд залуу 10 хоногийн турш гүйж, ямар агуу тэсвэртэй вэ гэдгээ харуулсан юм байна шүү. 24 цагийн гүйлтэд залуучууд оролцож, ийм хэмжээний замыг туулдаг юм байна гэдгийг мэдүүлмээр байгаа юм.

-Та анх алхаж эхэлсэн гэсэн. Багаараа алхаж, гүйдэг байх нь уу. Тэр талаараа сонирхуулаач?

-Бид фэйсбүүкт “Хамтдаа алхацгаая”, “Хамтдаа гүйцгээе” гэсэн групптэй. Хэдэн найзуудаараа нийлээд, алхах, гүйх сонирхолтой хүмүүсийг хамруулаад, алхдаг. Анх бид эрүүл мэнддээ анхаараад Богд ууландаа алхдаг байсан. Эрүүл мэндээ бодож, алхаж явж байгаад сүүлдээ ууланд авирч эхэлсэн. Өндөр ууланд авираад, бие болоод сэтгэл санааны таашаал мэдэрдэг болсон. Монголын дөрвөн том оргилд авирсан. Сүүлдээ гүйж эхэлсэн. Хоёр жилийн өмнө гурван км гүйнэ гэдэг надад маш хэцүү байсан. Гэтэл одоо огт өөр. Тэр битгий хэл би 24 цаг гүйлээ. Миний  эхнэр анх  бидэнтэй хамт алхаад, гүйгээд л явдаг байсан. Тэгвэл анх удаагаа 29 км-ыг гүйж тууллаа. Найзын маань эхнэр бэлтгэл хийж байгаад 42 км-т гүйх гээд л бэлдэж байна. Энэ мэтээр бид эрүүл мэнддээ анхаарч, дээрээс нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэллээ шүү дээ. Бид араасаа залуучууд, дүү нараа бас уриалж байна. Олон дүү нар, хүүхдүүдийг дагуулж, ууланд алхаж байгаа. Бүр найм, есөн настай хүүхдүүд хүртэл ууланд алхдаг. Энэ мэтээр хүү­хэд, залуучуудад үлгэрлэж, энэ спортод дурлуулж байгаа юм. 

-Та дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох зорилго­той гэж байсан. Тэгэхийн тулд нэг байгууллагад харьяалаг­даад, энэ спортоороо хичээл­лэвэл илүү үр дүнд хүрэх байх даа?

-Хөнгөн атлетикийн спортыг ойлгодог, хэт холын марафон гүйлтийн тамирчныг дэмжих сонирхолтой байгууллага байвал ивээн тэтгэж ажиллавал сайхан л байна. Хэрвээ тусалж дэмжээд, ивээн тэтгээд явах байгууллага олддог бол илүү их амжилт гаргах боломж нээлттэй л гэж хардаг. Би одоогоор Улаанбаатар шууданд ажилладаг л даа. Одоохондоо би энд тэнд байгууллагад хандаж байгаагүй. Өмнө нь амжилт гаргаагүй байсан болохоор юу ярьж очих билээ. Одоо амжилтаа гаргачихлаа, спортын мастер цолтой боллоо. Тийм болохоор зорилгоо яриад очвол дэмжих байх гэж бодож байна. Цаашдын зорилго маань ч өөрчлөгдөж, том болсон. Би анх 2013 онд осолд ороод, баруун гараа алдаж байсан юм. Тухайн үедээ өөрийгөө хайрцагт хийгээд, “миний амьдрал дуусаа, өнгөрсөн” гэсэн бодолтой болоод, нийгмээс өөрийгөө тусгаарлачихсан. Тийм үедээ би “хамтдаа алхацгаая” группийн ах, эгч нартай нэгдэж, хайрцагнаасаа гарахын тулд алхаж эхэлсэн. Энэ явцдаа хүмүүстэй уулзаад, нүүр хагараад, өөртөө итгэх итгэлтэй болсон. Улмаар гүйгээд ирэхээр гаргүй ч гэсэн спортоор хичээллэж болох юм байна гэсэн итгэл, үнэмшлийг олж авсан. Энэ байдлаасаа ичих шаардлага байхгүй юм байна гэдэг дархлааг өөртөө суулгаж өгсөн.  Энэ спортоор хичээллэхээсээ өмнө би ганц бие байсан. Тэр үедээ  хүнээс ичээд, гараа нуугаад л явдаг байлаа. Харин эхнэртэй болоод, гэр бүл зохиогоод ирэхээрээ тэр бүх асуудал юу ч биш юм байна гэдгийг ойлгож, илүү ихийг хийж, бүтээх хүсэлтэй болсон. Энэ спортоороо дэлхийд нэрээ гаргаж чадах юм байна гэдгийг мэдэрч байгаа учраас спонсор хайх тухай бодож байгаа юм. Би бас энд эхнэрийнхээ тухай дурьдахгүй өнгөрч болохгүй. Миний гаргасан амжилт эхнэртэй маань салшгүй холбоотой. Түүнийхээ тусламж дэмжлэгээр энэ амжилтад хүрч чадсан.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Хэт холын болон марафон тэмцээнд дэмжигчид маш их чухал байдаг.  Гаргасан амжилтын минь 50 хувь нь тэднийх.  Миний гэргий “Хамтдаа алхацгаая” группийн  ах,  эгч нар маш их туслаж дэмжицгээж,  энэ их амжилтыг анх удаа гаргалаа. Тэр их бороотойд эд нар маань хөлөнд массаж хийхээс эхлээд л халуун хоол унд зөөж өөрсдөө гүйж байгаа мэт цуг л байсан. Тэдэндээ маш их баярлаж байгаагаа танай сониноор дамжуулж хэлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно
The MongolZ баг эхний тоглолтод хожлоо
The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
ОХУ АНУ-ын улс төрд нөлөөлснийг...
Инээдтэй үдшийн цоо шинэ хошин...

Х.Равдандорж: Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох зорилго өвөртөлж явна

Пунцагболд 2017-09-08

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно
The MongolZ баг эхний тоглолтод хожлоо
The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

14 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

14 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах