• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Энхболд МАН-ын “толгой” дээр сандайлж, З.Энхболд АН-ын “хөл”-өөс зуурсаар...

УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш хоёр сар өнгөрөх гэж байна. Энэ удаагийн сонгуульд гурван нам л сандал суудал “зулгааж” чадсан. МАН итгэмээргүй ялалт байгуулж, АН арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол МАХН-ын нүүрийг О.Баасанхүү тахалсан билээ. Сонгууль дууссанаас хойш УИХ-д суудалтай гурван нам өөр өөрийн өнгө төрхтэй байна. Энэ тухай товч сийрүүлье.
 
М.Энхболд дараагийн Н.Энхбаяр болж байна гэнэ 
 
Үнэмлэхүй ялалт байгуулж, “сүүл” өөдөө болсон МАН-ынхан Засгийн газраа эмхлэн байгуулж, эхнээсээ “самарч” л байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ тухай ам мэдэн хашгиралдаж байсан Ардын намынхан сонгуульд ялалт байгуулсныхаа дараа л “сүүлээ шарваж”, ард түмнээр тохуурхаж эхлэв. Юун мэргэжлийн Засгийн газар, харин ч мөнгөөр албан тушаал худалдаж авагсдаас бүрдлээ гэж олон хүн дүгнэж байна.
 
Угаасаа нэг их дүгнээд байх ч хэрэггүй. Нүдэнд харагдаж байхад. Тиймдээ ч энэ Засгийн газар дорвитой ажил хийхийн оронд АН-ын эрх барьсан дөрвөн жилийг харлуулах гэсэн ганц чигийг л барьж ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Сангийн сайд нь “Монгол Улс сүйрч байна” гэж ирээд л сүртэй мэдэгдэл хийж, зурагтаар төлбөртэй нэвтрүүлэг цацуулж, эх орныхоо нэр нүүрийг дэлхий дахины өмнө “түлж” ч байх шиг. Ерөнхий сайд нь зардлаа танахын тулд төрийн албан хаагчдын цалинг хасна, хүүхдийн мөнгийг олгохгүй, ялгаж салгана ч гэж үзэв. 
 
Сүүлдээ иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээд эхлэхээр өндөр албан тушаалтнуудын цалинг хасах гэж байгаа юм гэж өөрийгөө хамгаалав. Уг нь бол сайхан л санаа. Гэхдээ хэдэн даргын цалинг бага сага буурууллаа гээд төсөв хэмнэчихдэг бол сайхан л байна. МАН үнэмлэхүй ялалт байгуулчихаад хийж байгаа ажил нь нэг иймэрхүү. Засгийн газар нь мэргэжлийн бус, дээрээс нь яст мэлхийн хурдтай, юу хийх учраа олохгүй, төв талбайн нэрээр оролдсон маягтай л. “Үүний цаад учир нь  М.Энхболд дарга намынхаа нөхдүүдийн  “толгой” дээр гарч суусантай холбоотой гэж намынхан нь үзэж байна.
 
“Тэр дараагийн Н.Энхбаяр болж хувирлаа” гэж дүгнэх хүмүүс ч олон байна. Тийм яриа газар авчихаж. Аргагүй л дээ, МАН-ын дарга  М.Энхболд томилгоо тал дээр хэнтэй ч зөвлөлдөхгүй, ганцаараа бие даан шийдэж байгаа сурагтай. Намдаа нойр хоолоо хасан байж зүтгэсэн хэсгийг үл тоож, өөрийн эсвэл халаас зуунтайг сонгож байгаа юм байх. Ерөнхийдөө өөрийнхөө хүмүүсээр төрийг дүүргэж, чирж яваа нөхдүүдээ өндийлгөх гэж зүтгэж байгаа юм уу даа, янз нь. Яамны сайдууд, дэд сайдууд, яам агентлагийн дарга нар гээд олон томилгоо ард түмний дургүйцлийг төрүүлж байгаа. Нэг талаас нь харвал Төв аймгийн Засгийн газар ч юм шиг. Эсвэл уяачдын Засгийн газар ч юм шиг. Нөгөө морь ч юм шиг, аав, ээж ч юм шиг харагдаад байдаг уулын тухай дуу шиг л юм болж байна.
 
МАН ялснаар энэ намынхан биш Төв аймгийнхан болоод уяачдын “нар” л  гарав бололтой. Уг нь МАН-ынхан өөрсдийгөө боловсон хүчин сайтай гэж цээжээ дэлддэг. Оргүй биш л үг. Цөөнгүй жил төрийн албанд ажилласан туршлагатай хүмүүс ч дүүрэн бий. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуучууд ч байгаа. Харамсалтай нь тийм хүмүүст албан тушаал амар олдохгүй байгаа бололтой юм. Тиймдээ ч нам дотроо нэлээд ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, залуучууд нь бухимдаж эхэлсэн сурагтай. Арга ч үгүй биз, нам нь ялагдсан дөрвөн жил гадаадад “бүгэж” байгаад сонгуулийн өмнө ирж хэдэн төгрөг “шидчихдэг”.
 
Тэгээд ялалт байгуулахаар нь хөрөнгө оруулалтынхаа оронд албан тушаал аваад, зөөлөн сандалд суугаад, дарга сэтэр зүүж байгаа нөхдүүддээ намын жинхэнэ үнэнч гишүүд, зүтгэж ажилласан хүмүүс нь дургүйцэж л таараа шүү дээ. Тэглээ гээд яах вэ, М.Энхболд дарга тэртэй тэргүй бүх эрх мэдлийг гартаа атгачихсан хойно Төв аймгийнхнаа өөд нь татна уу, уяачдаа албан тушаалд “сойно” уу, хамаагүй л хэрэг болж. Харин УИХ, Засгийн газраа аятайхан л “базаасай” билээ. 
 
АН ялагдсан удирдлагуудтайгаа орон нутгийн сонгуульд орох уу
 
Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил их учраас 2016 оны сонгуульд ялалт байгуулна, үгүй юм гэхэд хамтарсан Засгийн газар байгуулахаар хэмжээний суудал авна гэж мөрөөдөж байсан АН-ынхан “далаараа тавиулсан”. Энэ ялагдлыг олон хүн янз бүрээр л тайлбарлаж байгаа. Ганц үнэн гэвэл АН навс ялагдсан. Ялагдал энэ намд шинэчлэл хэрэгтэй байгааг ч харууллаа. Гэвч АН-ынхан өнөөдрийг хүртэл ҮЗХ-гоо ч хуралдуулаагүй, намын даргаа ч солиогүй л явна. МАН-ынхан янз бүрийн мэдэгдэл хийхээр нь хариуг нь цахим хуудас, сонин сайтаар барьчихаад л сууж байна.
 
Хааяа нэг шаардлага энэ тэр эрх баригчдад хүргүүлээд л, өөр хийсэн юм алга. Угаасаа юу ч хийх юм билээ, тэдний хүч хүрэхээсээ нэгэнт өнгөрсөн. Гагцхүү намынхаа даргыг бушуухан сонгож, томилох ажлаа яаравчилмаар юм. Ард түмэн үгийг нь сонсчихдог гайгүй шиг хүнээ дарга болгох биз. Түр зууртаа Д.Эрдэнэбат даргалаад л байж байна. З.Энхболд дарга өөрийгөө сануулсхийн, цахим ертөнцөөр МАН-ын сайд нарыг хөөрхөн “шоглоод” л сууж байгаа шүү дээ. Гэтэл удахгүй орон нутгийн сонгууль болох гээд байдаг.
 
Иргэд МАН-д хэтэрхий их итгэж, үнэмлэхгүй ялалт байгуулахаар хэмжээнд сонгосныхоо дараа амаа бариад эхэлсэн. Сайд томилох үед л МАН хулхиджээ гэдгийг нь харчих шиг боллоо. Сангийн сайд нь гарч ирээд “МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй” гэж шууд мэдэгдсэний дараа шилний цаанаас чихэр долоолгосныг цөөнгүй хүн ойлгосон болов уу. Тийм болохоор АН аятайхан байвал орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломж байна. Гэтэл сонгуулийн өмнө дотоод асуудлаа шийдэж чадах эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа нь харамсалтай.
 
ҮЗХ-ныхоо хурлын товыг хэд ч зарлаж, хойшлуулав. Энэ янзаараа УИХ-ын сонгуульд ялагдсан удирдлагуудтайгаа орон нутгийн сонгуульд оролцох юм биш биз дээ. Нэгэнт З.Энхболд хариуцлагаа хүлээгээд, ажлаа өгнө гээд хэлчихсэн юм чинь одоо ажлаа шуурхайлмаар  юм. Тэгэхгүй бол мань хүн үе үе өөрийгөө сануулаад, иргэдэд намын дарга хэвээрээ ч юм шиг сэтгэгдэл төрүүлээд, АН-ын “хөл”-өөс зуураад байна уу гэмээр. Өөрчлөлтийг хурдан хийвэл зүгээрсэн. Ард түмний 45 хувийн итгэлийг дахин хөсөрдүүлэх юм болов уу.
 
О.Баасанхүү МАХН-ын дарга болбол...
 
МАН болоод АН-ын дундуур нэг нам гэнэтийн цохилт хийж гарч ирсэн нь МАХН. Одоогийн МАН-ынхан Х үсгээ ад үзсэн нь Н.Энхбаярт сайхан “зууш” болж, МАХН гэсэн нэрийг авч, өнөөдрийг хүртэл хувьдаа өмчилж яваа. Өнгөрсөн дөрвөн жилд МАХН төрд гол тоглогч байж, эрх баригч АН-ыг хөөрхөн атгаж байлаа.
 
Гэвч энэ удаагийн сонгуулиар навс ялагдаж, ердөө ганц гишүүнтэй үлдсэн. Хэний ч тооцоонд байгаагүй О.Баасанхүү гишүүн Эрдэнэтээс гарч ирснээр Н.Энхбаярыг тоглолтоос хасчихалгүй, “сэлгээ”-нд суулгаж байгаа юм. Ямар ч байсан тэр парламентад суудалтай намын дарга болж чадсан. Түүнийхээ ачаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой. Гэхдээ энэ талаар ярих эрт байна. Түүний хэргийг цагаатгах нь битгий хэл саяхан баривчлах гэж оролдсон.
 
Яг үнэндээ түүнээс МАН-ынхан хүртэл жийрхэж байгаа нь харагдлаа. Харин МАХН-ын нэр хүндийг аварч, Н.Энхбаярыг “сэлгээ”-нд ч болов суулгаж байгаа О.Баасанхүү ойрноос жаахан дээшээ залрахаар шийдсэн сураг байна. Мань хүн Н.Энхбаярыг намын даргын суудлаа надад өг гэж шахсан юм уу даа, янз нь. Өнөөдөртөө Н.Энхбаяр гэдэг хүн хэн ч биш болох дээрээ тулчихаад байна. Өнгөрсөн дөрвөн жилд Солонгост хэвтээд төрөөр тоглож байсан “том мод” түүнд алга.
 
Ганц барьц нь О.Баасанхүү болчихоод байна. Мөн МАХН гэдэг Н.Энхбаярын нам биш шүү дээ. Энэ чинь олон гишүүн, дэмжигчидтэй улс төрийн нам байлгүй дээ. Тийм болохоор намынхаа нэр төрийг аварсан О.Баасанхүү дарга болж яагаад болохгүй гэж. Н.Энхбаяр гуай О.Баасанхүүд намын даргын суудлаа өгчихөөд, өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжоо хайгаад сууж байсан нь дээр ч байж болох юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов
О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
ХУРААХ
Б.Отгондалай: Залуу хүмүүс...
Аялах сайхан ч амрах газар...

М.Энхболд МАН-ын “толгой” дээр сандайлж, З.Энхболд АН-ын “хөл”-өөс зуурсаар...

Пунцагболд 2016-08-18

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов
О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

4 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

5 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

5 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

5 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

5 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

8 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

8 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

8 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

8 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

8 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

8 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

1 өдрийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах