• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Аялах сайхан ч амрах газар олдохгүй нь ээ

Аялал жуулчлалаар бид мөнгө олж чадахгүй байсаар чамгүй хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлалын үзүүлэлт эрс өсч байгаа. Зуны улиралд амралтаа авсан хүн бүр Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалдаг болоод байна. Бүр хөдөөгийн замд түгжрэл үүсэх хэмжээнд аялж, зугаалж байгаа. Ялангуяа Хөвсгөл далай, Тайхар чулуу, Хамрын хийд, Ээж хад, Сайханы хөтөл, Аглаг бүтээлийн хийд зэрэг хүн бүрийн очиж үзэхийг хүсэх болсон газрууд одоо ч дотоодын аялагчдын хөлд дарагдсаар байна. Тиймээс аялал жуулчлалд зориулаад хөгжүүлчихэд нэг их хэцүү ажил биш санагдана. Гэвч хөдөө нутаг руу хүлгийн жолоо залсан хүмүүст нүд баясгах сайхан байгалиас өөр гялтайх зүйл огт алга.
 
Аялагчдад зориулсан ямар нэгэн үйлчилгээ тэнд байхгүй, хөдөөгийн иргэд нь зөвхөн ашиг олохыг илүүд үздэг болсон монголоо алдсан хачин зантай болчихсон байх юм. Нөгөө Ц.Чимиддорж гуайн “Малчин” шүлэгт гардаг шиг ...Давхиад буухад цоожгүй айл малчин таных Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных... гэдэг шиг халуун дотно сэтгэлтэй байхгүй юм аа гэхэд аялагчдын “халаасыг сэгсрэхдээ” аятайхан үйлчилдэг болмоор юм. Шуудхан хэлэхэд, өвөлжин хотын утаанд туйлдтал ажилласан нийслэлчүүд зуны дэлгэр цагт хөдөө  гадаа гарч, уушгиа баярлуулангаа байгалийн сайхан хэд хоног амарч тухлахыг эрхэмлэн амралтынхаа хэд гурван төгрөгийг аваад л гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэг айл гэхэд л хөдөө орон нутагт очиж багадаа нэг сая төгрөг цацчихаад ирдэг. Харин үүний хариуд өт, ялаандаа идэгдсэн бие засах газар, архи, шээсний үнэр нэвт шингэсэн гэр буудал угтаж байна. Малчид нь тэнгэрт хадсан үнээр хонь малаа зарж, айраг цагаагаа усаар “арвижуулж” арай хэтэрсэн үйлдэл гаргасаар байх юм. 
 
Манай орон уудам дэлгэр нутагтайг ч хэлэх үү нэг газарт очих гэж багадаа 500 км зам туулах болдог. Энэ нь машинаар 5-6 цаг зогсолтгүй давхиж байж очно гэсэн үг. Тиймээс ч замдаа хэд хэдэн удаа зогсч бие засах, хооллож ундлах шаардлагатай болдог. Гэтэл замын цайны газар гэхэд л үйлчилгээ маш тааруу хэрнээ дээд “зэрэглэлийн” их зантай, ааш аягтай байх нь эмгэнэлтэй. 
 
Саяхан миний бие дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг болох Хамрын хийдийг зорив. Гэтэл замдаа зогсоод хоол идэх тухтай газар ганц ч таарсангүй. Тиймээс хоосон давхисаар Дорноговь аймгийн төв Сайншандад очтол шөнө болсон учир хооллох газар мөн л олдсонгүй. Өглөө говийн нарыг харах хүсэлдээ хөтлөгдөөд шууд л идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг бүсгүйчүүдийн сүлд буюу хийморь овоо болох “Мээм овоо” –ны хажууханд байрлах гэр буудалд хонов.
 
Гэр буудал гэдэг нэр ахдах газар биднийг угтсан. Учир нь бидний өмнө амарсан хүмүүсийн хэрэглэсэн архи, тамхи тэр гэрт нэвт шингэчихсэн, нөмөрч унтах хөнжил, гудас нь өлөн хиртэй цагаан хэрэглэлтэй, бие засах газарт нь орохоос цэрвэмээр гээд тоочоод байвал асуудал дүүрэн хоног төөрүүлсэн. Улмаар өглөө нь босоод Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдээр аяласан аялалдаа ч сэтгэл дундуур байлаа.
 
Ямар түүхтэй, ямар газраар аялаад байгаагаа тайлбарлуулах ч хүнгүй энэ гоё юм аа, тэр сайхан юм аа хэмээн өөрсөддөө газарчлаад л “Шамбалын орон”-оор зугаалсан бидний аялал өндөрлөсөн дөө. Энэ бол ганцхан жишээ. Энэ мэтээр дотоодын аялагчдад аялах зугаалахын хажуугаар амарч тухлах газар даанч алга. Бидэнд аялал ингэж санагдаж байгаа юм чинь манай улсыг зорин ирсэн гадаадын жуулчдад Монгол орноор аялах аялал ямар сэтгэгдэл үлдээх нь ойлгомжтой. Энэ мэт энгийн асуудлыг шийдээгүй байж салбарын дарга нар аялал жуулчлалыг хөгжүүлж, мөнгө олох мөрөөдлөө ярьсаар л суух юм даа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Нийслэл
ХУРААХ
М.Энхболд МАН-ын “толгой” дээр...
П.Лхагвасүрэн: Сургалтын төрийн...

Аялах сайхан ч амрах газар олдохгүй нь ээ

Отгонмягмар 2016-08-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Аялах сайхан ч амрах газар олдохгүй нь ээ
Аялал жуулчлалаар бид мөнгө олж чадахгүй байсаар чамгүй хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлалын үзүүлэлт эрс өсч байгаа. Зуны улиралд амралтаа авсан хүн бүр Монгол орныхоо үзэсгэлэнт, үүх, түүхийн өлгий нутгаар аялан, амарч зугаалдаг болоод байна. Бүр хөдөөгийн замд түгжрэл үүсэх хэмжээнд аялж, зугаалж байгаа. Ялангуяа Хөвсгөл далай, Тайхар чулуу, Хамрын хийд, Ээж хад, Сайханы хөтөл, Аглаг бүтээлийн хийд зэрэг хүн бүрийн очиж үзэхийг хүсэх болсон газрууд одоо ч дотоодын аялагчдын хөлд дарагдсаар байна. Тиймээс аялал жуулчлалд зориулаад хөгжүүлчихэд нэг их хэцүү ажил биш санагдана. Гэвч хөдөө нутаг руу хүлгийн жолоо залсан хүмүүст нүд баясгах сайхан байгалиас өөр гялтайх зүйл огт алга.
 
Аялагчдад зориулсан ямар нэгэн үйлчилгээ тэнд байхгүй, хөдөөгийн иргэд нь зөвхөн ашиг олохыг илүүд үздэг болсон монголоо алдсан хачин зантай болчихсон байх юм. Нөгөө Ц.Чимиддорж гуайн “Малчин” шүлэгт гардаг шиг ...Давхиад буухад цоожгүй айл малчин таных Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных... гэдэг шиг халуун дотно сэтгэлтэй байхгүй юм аа гэхэд аялагчдын “халаасыг сэгсрэхдээ” аятайхан үйлчилдэг болмоор юм. Шуудхан хэлэхэд, өвөлжин хотын утаанд туйлдтал ажилласан нийслэлчүүд зуны дэлгэр цагт хөдөө  гадаа гарч, уушгиа баярлуулангаа байгалийн сайхан хэд хоног амарч тухлахыг эрхэмлэн амралтынхаа хэд гурван төгрөгийг аваад л гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэг айл гэхэд л хөдөө орон нутагт очиж багадаа нэг сая төгрөг цацчихаад ирдэг. Харин үүний хариуд өт, ялаандаа идэгдсэн бие засах газар, архи, шээсний үнэр нэвт шингэсэн гэр буудал угтаж байна. Малчид нь тэнгэрт хадсан үнээр хонь малаа зарж, айраг цагаагаа усаар “арвижуулж” арай хэтэрсэн үйлдэл гаргасаар байх юм. 
 
Манай орон уудам дэлгэр нутагтайг ч хэлэх үү нэг газарт очих гэж багадаа 500 км зам туулах болдог. Энэ нь машинаар 5-6 цаг зогсолтгүй давхиж байж очно гэсэн үг. Тиймээс ч замдаа хэд хэдэн удаа зогсч бие засах, хооллож ундлах шаардлагатай болдог. Гэтэл замын цайны газар гэхэд л үйлчилгээ маш тааруу хэрнээ дээд “зэрэглэлийн” их зантай, ааш аягтай байх нь эмгэнэлтэй. 
 
Саяхан миний бие дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг болох Хамрын хийдийг зорив. Гэтэл замдаа зогсоод хоол идэх тухтай газар ганц ч таарсангүй. Тиймээс хоосон давхисаар Дорноговь аймгийн төв Сайншандад очтол шөнө болсон учир хооллох газар мөн л олдсонгүй. Өглөө говийн нарыг харах хүсэлдээ хөтлөгдөөд шууд л идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг бүсгүйчүүдийн сүлд буюу хийморь овоо болох “Мээм овоо” –ны хажууханд байрлах гэр буудалд хонов.
 
Гэр буудал гэдэг нэр ахдах газар биднийг угтсан. Учир нь бидний өмнө амарсан хүмүүсийн хэрэглэсэн архи, тамхи тэр гэрт нэвт шингэчихсэн, нөмөрч унтах хөнжил, гудас нь өлөн хиртэй цагаан хэрэглэлтэй, бие засах газарт нь орохоос цэрвэмээр гээд тоочоод байвал асуудал дүүрэн хоног төөрүүлсэн. Улмаар өглөө нь босоод Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдээр аяласан аялалдаа ч сэтгэл дундуур байлаа.
 
Ямар түүхтэй, ямар газраар аялаад байгаагаа тайлбарлуулах ч хүнгүй энэ гоё юм аа, тэр сайхан юм аа хэмээн өөрсөддөө газарчлаад л “Шамбалын орон”-оор зугаалсан бидний аялал өндөрлөсөн дөө. Энэ бол ганцхан жишээ. Энэ мэтээр дотоодын аялагчдад аялах зугаалахын хажуугаар амарч тухлах газар даанч алга. Бидэнд аялал ингэж санагдаж байгаа юм чинь манай улсыг зорин ирсэн гадаадын жуулчдад Монгол орноор аялах аялал ямар сэтгэгдэл үлдээх нь ойлгомжтой. Энэ мэт энгийн асуудлыг шийдээгүй байж салбарын дарга нар аялал жуулчлалыг хөгжүүлж, мөнгө олох мөрөөдлөө ярьсаар л суух юм даа.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

4 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

4 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

4 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

4 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

4 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах