• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

30 саяын цалинтай хэн бэ

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ажлаа авснаас хойш дуугарсан ганц гайгүй үг нь төсвийн үргүй зардлыг багасгаж, дарга нарын тансаглалыг хасах байлаа. Тиймдээ ч төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нарын сард авдаг олон арван сая төгрөгийг тодорхой хувиар буулгахаар шийдвэр гарчихаад байна. Сардаа 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь бууруулна. 10-30 сая бол 50, 30-аас дээш сая төгрөгийг сард халаасандаа хийдэг эрхэм дарга нарын цалинг 60 хувь бууруулахаар болсон.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.  Маш сайн шийдвэр. Засгийн газар ард иргэдийн халаас руу биш сард хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ ч мэдэхгүй болтлоо баяжчихсан өндөр албан тушаалтнуудын орлогод “гар дүрэх” хэрэгтэй байсан юм, аль эрт. Үүнийг Ж.Эрдэнэбат сайд хийлээ. Сайн байна гэж магтъя.

Яг үнэндээ сардаа 30-аас дээш сая төгрөгийн цалинтай бол 60 хувиар бууруулна гэсэн мэдээлэл гарч ирэхэд монголчуудын 99 хувь нь ухаан алдаж унах дөхлөө. Энгийн нэг ажилтан юу ч идэж, уухгүй, өмсч зүүхгүй 5-8 жил зүтгэж байж олох мөнгийг нэг дарга нэртэй нөхөр сард авч байна гэдэг чинь юу гэсэн үг бэ. Ийм байж таарахгүй биз дээ. 60 хувь хасах ч багадана шүү дээ. 40 сая төгрөгийн цалинтай дарга байна гэж бодъё. 60 хувь хасаад ч цаана нь 16 сая төгрөг үлдэнэ. Төрийн албанд зүтгэж, өдөржин борви бохис хийлгүй зүтгэж байгаа ажилтан сардаа 700-800 мянган төгрөг авч чадахгүй байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн хоёр жилд үхэн хатан хөдөлмөрлөж байж олох мөнгийг цалингаа 60 хувь хасуулчихаад л авах нь байна шүү дээ. Ийм л байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, үүнээс ч илүү хувиар хасмаар л байгаа юм.

Яах вэ, энэ мэтээр цалин хассанаар жилдээ 3 тэрбумыг хэмнэх сураг байна билээ. 3-4 цэцэрлэг барьчих л мөнгө. Оргүй байснаас охинтой нь дээр гэдэг дээ.  Тэгээд ямар компанийн захирал, дарга нар нь тийм өндөр цалин авч байгааг бас зарлах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийнх юм уу, ИНЕГ-ын дарга уу, Төмөр замынхан уу. Яг хэн ингэж хахчихсан цалин авч байгааг иргэд мэдэх эрхтэй. Бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа биз дээ, тэд чинь.  

Нөгөө талаар үнэхээр хэмнэлт хийх гэж байгаа бол хагартлаа баяжчихсан, олон компанитай УИХ-ын гишүүд ч бас цалингаасаа татгалзчихмаар байгаа юм. Сангийн сайдад гэхэд цалин бол үнэндээ юу юм бэ, 00-ийн цаасны л мөнгө биз дээ. Иймэрхүү хүмүүс УИХ-аар дүүрэн байгаа. Гэтэл өөрсдийнхөө цалин руу бол чигчий хуруу ч дүрэхгүй үлдэж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
ХУРААХ
Хоёр настнуудын бүртгэлийг...
Хамгийн муу валют төгрөг гэнэ үү

30 саяын цалинтай хэн бэ

Пунцагболд 2016-08-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
30 саяын цалинтай хэн бэ

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын ажлаа авснаас хойш дуугарсан ганц гайгүй үг нь төсвийн үргүй зардлыг багасгаж, дарга нарын тансаглалыг хасах байлаа. Тиймдээ ч төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нарын сард авдаг олон арван сая төгрөгийг тодорхой хувиар буулгахаар шийдвэр гарчихаад байна. Сардаа 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь бууруулна. 10-30 сая бол 50, 30-аас дээш сая төгрөгийг сард халаасандаа хийдэг эрхэм дарга нарын цалинг 60 хувь бууруулахаар болсон.

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.  Маш сайн шийдвэр. Засгийн газар ард иргэдийн халаас руу биш сард хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ ч мэдэхгүй болтлоо баяжчихсан өндөр албан тушаалтнуудын орлогод “гар дүрэх” хэрэгтэй байсан юм, аль эрт. Үүнийг Ж.Эрдэнэбат сайд хийлээ. Сайн байна гэж магтъя.

Яг үнэндээ сардаа 30-аас дээш сая төгрөгийн цалинтай бол 60 хувиар бууруулна гэсэн мэдээлэл гарч ирэхэд монголчуудын 99 хувь нь ухаан алдаж унах дөхлөө. Энгийн нэг ажилтан юу ч идэж, уухгүй, өмсч зүүхгүй 5-8 жил зүтгэж байж олох мөнгийг нэг дарга нэртэй нөхөр сард авч байна гэдэг чинь юу гэсэн үг бэ. Ийм байж таарахгүй биз дээ. 60 хувь хасах ч багадана шүү дээ. 40 сая төгрөгийн цалинтай дарга байна гэж бодъё. 60 хувь хасаад ч цаана нь 16 сая төгрөг үлдэнэ. Төрийн албанд зүтгэж, өдөржин борви бохис хийлгүй зүтгэж байгаа ажилтан сардаа 700-800 мянган төгрөг авч чадахгүй байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн хоёр жилд үхэн хатан хөдөлмөрлөж байж олох мөнгийг цалингаа 60 хувь хасуулчихаад л авах нь байна шүү дээ. Ийм л байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, үүнээс ч илүү хувиар хасмаар л байгаа юм.

Яах вэ, энэ мэтээр цалин хассанаар жилдээ 3 тэрбумыг хэмнэх сураг байна билээ. 3-4 цэцэрлэг барьчих л мөнгө. Оргүй байснаас охинтой нь дээр гэдэг дээ.  Тэгээд ямар компанийн захирал, дарга нар нь тийм өндөр цалин авч байгааг бас зарлах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийнх юм уу, ИНЕГ-ын дарга уу, Төмөр замынхан уу. Яг хэн ингэж хахчихсан цалин авч байгааг иргэд мэдэх эрхтэй. Бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа биз дээ, тэд чинь.  

Нөгөө талаар үнэхээр хэмнэлт хийх гэж байгаа бол хагартлаа баяжчихсан, олон компанитай УИХ-ын гишүүд ч бас цалингаасаа татгалзчихмаар байгаа юм. Сангийн сайдад гэхэд цалин бол үнэндээ юу юм бэ, 00-ийн цаасны л мөнгө биз дээ. Иймэрхүү хүмүүс УИХ-аар дүүрэн байгаа. Гэтэл өөрсдийнхөө цалин руу бол чигчий хуруу ч дүрэхгүй үлдэж байна.

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

5 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

5 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

5 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

5 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

5 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах