Рио-2016 Олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй багийн сүүлчийн найдвар болчихоод байсан Г.Мандахнаран өчигдөр барилдаанаа хийлээ. Манай бөх эхний хоёр тойрогтоо өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан. Харин ¼ шигшээд Оросын бөхөд 3:0-ээр хожигдсон. Гэвч Оросын Рамонов финалдсан учраас дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Улмаар дагах барилдаандаа ялж, хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Ихтиёр Наврузовтай барилдсан ч эцсийн мөчид торгуулын нэг оноогоор ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Манай бөх цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад 7:6-гаар ялж явсан. Гэвч барилдаан дуусаагүй байхад медалийн баяраа тэмдэглэсэн нь түүнийг торгох үндэс болсон гэж үзэж дэвжээний шүүгч нэг оноогоор торгосон юм. Ингэснээр чөлөөтийнхөн ганц боломжоо салхинд хийсгэлээ.
Харин энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн манай дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээн дээр хувцсаа тайлж шидэлсэн нь дэлхийн томоохон хэвлэлүүдийн онцлох сэдэв болоод байгаа юм. Зарим хэвлэл “Нүцгэн монгол дасгалжуулагчид Олимпийг хаалаа” гэх мэтээр ёжлон бичиж байгаа аж.
Тэгвэл Г.Мандахнаранг барилдааны цаг дууссаны дараа торгосон үйлдлийг дүрмийн бус гэж үзэж байгаа хүн олон байна. Бүр АНУ-ын бөхийн холбооны твиттер хуудсанд хүртэл яагаад Узбекстаны бөхөд ялалт өгснийг ойлгосонгүй хэмээн жиргэж байна.
Нөгөө талаар Узбекстаны бөхийн шөвгийн наймд Порту Рикогийн бөхтэй барилдсан барилдаанд шүүгчдийн булхай орсон гэж үзсэн учраас дэлхийн бөхийн холбоо хянаж байсан гурван шүүгч болох БНСУ-ын Тон Кун Чун, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новакоский нарыг хөөсөн байна. Гэвч өнөөх Узбекстан нь медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд дахиад л шүүгчдийн булхайгаар хожлоо.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.