• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ард иргэд их тансаг амьдраад ирсэн, одоо хэмнэлтийн горимоор амьдруулж сургана”

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Энэ өдөр нийтдээ 12 багц асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан бөгөөд хамгийн түрүүнд  “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгч болохгүй юу” гэдгийг тодруулсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Эхний ээлжинд зорилтот бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байна” гэдэг харултыг өгч байлаа. 
 
Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийг эргүүлэн татаж, дахин боловсруулахыг АН-ын хэд хэдэн гишүүн санал болгосон. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Засгийн газар байгуулагдаад оруулж байгаа хөтөлбөр нь нэлээд бүдэгрүүлсэн, тоо баримт байхгүй байна. Тиймээс би энэ мөрийн хөтөлбөрийг дэмжилгүйгээр буцааж Засгийн газраас татаж аваад, дахин ажиллаад, иргэдэд амласан зүйл рүүгээ дөхүүлсэн мөрийн хөтөлбөрийг оруулж ирвэл яасан юм гэсэн саналтай байна.
 
МАН-ын иргэдэд тараасан, сонгуулиар ярьж байсан мөрийн хөтөлбөр бол бүр аль аймаг дээр ямар зүйлийг хийх, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах, явуулсан арга хэмжээний үр дүнгээс иргэд ядуурлаас бүрэн гарна гэсэн том зүйлүүдийг амлачихсан. Хэрвээ одоо энэ мөрийн хөтөлбөрийг шууд баталчихвал магадгүй дараагийн сонгуулиар манай нам 65 суудалтай, танай нам есөн суудалтай болохоор хэмжээний мөрийн хөтөлбөрийг та бүхэн гаргах гээд сууж байна” гэв.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн хүндэрлийг даван туулах онцгой бодлого гэж нэрлэчихээд эдийн засгийн ерөнхий бодлогууд оруулчихсан байна. Үнэхээр эдийн засгийн хүндрэл үүссэн бол онцгой бодлогод хугацаа тодорхой байх хэрэгтэй. Одоо ямар, ямар ажил хийх эсэхээ тодорхой зааж өгөх ёстой. Харамсалтай нь алга. Энэ хөтөлбөр дотор тэгнэ, ингэнэ гэснээс яаж орлого олох гээд байгаа нь огт байхгүй байна. Ер нь эдийн засгийн хүндрэл танай, манай намын асуудал биш. Нэг тулгууртай эдийн засагтай байсан.
 
Уул уурхайгаас хамааралтай учир уул уурхайн баялаг өндөр үнэтэй байхад баахан балхалзсан. Өнөөдөр уул уурхайн үнэ 2012 онтой харьцуулахад 4-5 дахин унасан. Гадны хөрөнгө оруулагчид гараад явчихсан. Одоо эдийн засгийн өсөлт зээлээр явах гээд байна уу татвараар явах гээд байна уу” гэлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй. Гэхдээ арилжааны биш хөгжлийн зээлийг зарцуулна. Хөгжлийн зээлээр зам тавихгүй. Мэдээж зээлээ төлөхөд манай улсад нэлээд их хэмжээний дарамт ирж байгаа нь тодорхой.
 
Энэ дарамтаасаа хэрхэн гарах вэ гэдэг тал дээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байна. Тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс өрөө өөр өрөөр солих. Солихдоо хамгийн ашигтай нөхцлөөр хамгийн хямд өртөгтэй байдлаар шийдвэрлэнэ” хэмээсэн юм. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орлого олох асуудал хөндөгдөхгүй.
 
Зөвхөн хасах танах асуудлыг тусгаж, төлөгдөж эхлэх өрийг өөр газраас дахин өр тавьж төлөх бололтой. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Одоо өмнөх зүйлүүдийг ярьж маргалдаад яах юм гэсэн бодолтой байна. Эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа нөхцөлд Засгийн газар энэ төсвөө танах нь зөв. Одоо ард түмэнд үнэнээ хэлсэн нь шулуухан.
 
Засгийн газар ч ард иргэд ч бүгд хэмнэлтийн горимоор амьдарч сурах хэрэгтэй байна. Энэ асуудлаар санал гаргаж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа сайн хиймээр байна. Ард иргэдийг хэмнэлтийн зарчмаар амьдарч сургахгүй бол бид тансаг хэрэглээнд дасчихжээ” хэмээлээ. Ийнхүү баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээ. 

Ч.Хүрэлбаатар: Хүнд байгаа гэх хэрнээ урсгал зардлыг 574 тэрбум төгрөгөөр нэмсэн байна

Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцсэн юм. Хуулийн төслийг Ерөнхий сайд танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Оюутны сургалтын төлбөрийн зээлийг зогсоосон. 
 
Ингэснээр гадаадад суралцаж байсан оюутнуудын тэтгэлэг зогсож байгаа юу” гэж асуухад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Гадаадад тэтгэлгээр сурч байгаа оюутнуудад үргэлжлүүлэн олгоно. Харин шинээр тэтгэлэгт хамрагдах хүсэлт хүлээж авахгүй” гэсэн юм. УИХ-ын Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр бид 2016 оны төсвийг яаж тодотгох тухай ярьж байна. Үнэндээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдал төсөвтэй холбоотой асуудал бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийг буруу төлөвлөдөг байсантай шууд холбоотой. Бодит байдлыг мэдсээр байж дандаа эсрэгээр нь хийдэг. Хэдэн хүн хуйвалдаж төсөв зохиодог. Эцсийн үр дүн нь энэ. Ийм байдалд хүргэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
 
Харамсалтай нь эсрэгээрээ явж байгаа. Урсгал зардлыг 574 тэрбум төгрөгөөр нэмж орж ирж байна. Юу ч байхгүй хүнд байгаа гээд байгаа хэрнээ урсгал зардал ингэж нэмэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ” гэдгийг тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Урсгал зардлыг 574 тэрбум төгрөгөөр нэмсэн задалгааг ажлын хэсгийнхэн Хүрэлбаатар гишүүнд одоо хүргээд өг. Ямар нэг зүйл нэмсэн юм байхгүй. Засгийн газар нэг зарчим баримталсан. Тодруулбал, Засгийн газар өмнө нь хэлэлцээр хийгээд төлбөрийн үүрэг хүлээсэн бол үүнээсээ 2016-2017 онд салахаар шийдсэн. Харин шинээр үүрэг хүлээхгүй байя гэдэг зарчмаар санал оруулсан” гэлээ.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ жил цэцэрлэг сургууль барих төсөв баталж чадахгүй юм бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой юм биш үү? Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төсвийг хасчихсан байна. Дээр нь Монгол Улсын хүн болгон дээд боловсролтой болох гэж зүтгээд талх барьдаг, барилга барьдаг хүүхдүүд ховордоод байхаар нь МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлсэн.
 
Гэтэл эргээд хасчихсан байх юм. Мөн түүнчлэн төсвийг танана гэчихээд харин ч зардал нэмэгдсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “МСҮТ-ийн сурагчдад олгодог тэтгэлгийг түр зогсоосон. Санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим нэг урсгал зардал нэмэгдсэн. Учир нь шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнө өр үүсгэчихсэн байсан. Тиймээс зарлага нэмэгдсэн. Шинээр барилга барих боломжгүй. Харин эхлүүлсэн ажлаа дуусгах, урсгал завсар хийх ажилдаа санхүүжилт олгох бодлого бариад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний хувьд санхүү сайжирвал эргээд нэмэгдүүлнэ” хэмээн хариууллаа.
 
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Сангийн сайдын гомдлыг өнөөдөржин сонслоо. Та энэ ажлыг авсан л бол хийх ёстой. Хүнд байгаа нь үнэн. Хүнд байгааг хэн ч үгүйсгэхгүй байгаа. Тэгээд та нар л ийм болгосон гээд байх. Яах вэ, АН руу бүх муугаа чих. Гэхдээ түүхийг та бид бичихгүй. Хэсэг хугацааны дараа хэний зөв байсныг харуулна. Бүтэн өдөр АН-ыг мууллаа. Одоо үүнийгээ больё. Хэрвээ та нар улс орныг өөдөө аваад явчихна гэвэл АН бүх зүйлтэй санал нэгээд энэ бүлэг явж болно. Та нар олон жил Монгол Улсыг өрөнд орууллаа гэж ярьсан.
 
Гэтэл өнөөдөр орж ирж байгаа төсөл, хөтөлбөр чинь бүгдэд нь өрийн таацаа нэмэх, болохоо болих нь байна. АН-аас боллоо гэх. Өнөөдөр зохиомлоор орлогоо хасчихаад, зохиомлоор зардал нэмж болохгүй. 20 мянган төрийн албан хаагч хасаад, зардлаа нэмнэ гэдэг байж болохгүй. 170 мянган хүнээ Сангийн сайд тодруул. Хэд нь үйлчилгээний ажилтан, хэд нь улс төрийн, хэд нь төрийн  албан хаагч юм. Үйлчилгээний олон ажилтан нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэчнээн сургууль, цэцэрлэг баригдсан билээ.
 
Тэр хэмжээгээр төрийн албан хаагчийн тоо өссөн. Яагаад асуудалд тэнцвэртэй хандаж чадахгүй байгаа юм. Зөв юмыг чинь бид дэмжээд явна” гэсэн юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад, энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж мэдэгдлээ. Энэ мэтээр хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийг 2.5 хувиар нэмж 12.5 хувь болгох шийдвэрийг нэлээд олон гишүүн эсэргүүцсэн. Түүнчлэн заавал хийх шаардлагагүй хойшлуулж болох зарим асуудалд хөрөнгө төсөвлөж оруулж ирсэн хэмээн шүүмжилж байлаа. 
 
Ийнхүү УИХ-ын баасан гарагийн үдээс хойших хуралдаан өндөрлөж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо. Юутай ч ээлжит бус чуулганаар оруулж ирсэн хуулийн төслүүд, хөтөлбөрүүд эдийн засгийг сайжруулна гэсэн төсөөлөл бүрхэг байгааг хэд хэдэн гишүүн онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, хойд хормойгоороо урдахаа нөхөж, өнөө, маргаашаа аргацаасан бодлогыг л Засгийн газрын зүгээс барих нь тодорхой боллоо.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ж.Эрдэнэболд: Хуурамч фэйсбүүк...
Хүмүүнлэгийн оюутны байрнаас...

“Ард иргэд их тансаг амьдраад ирсэн, одоо хэмнэлтийн горимоор амьдруулж сургана”

Отгонмягмар 2016-08-29

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

10 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах