• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЭЕШ-ын журам зөрчвөл хуулийн хариуцлага тооцдог болъё

Монголын боловсролын салбар алдаа дутагдал болоод асуудлаар дүүрэн гэдэгтэй бүгд санал нийлнэ. Үүнийг батлах мэт нэгэн  муу мэдээ саяхан шуугиан тариад чимээгүй болов. Уг нь ирээдүйн мэргэжлээ сонгохоор шалгалт өгсөн 40 мянга гаруй хүүхдийн хувь заяатай холбоотой ноцтой асуудал үүссэн юм. Эргэн сануулбал, элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 19-22-нд болж 40420 шалгуулагч шалгалтаа өгсөн. Энэ үеэр нийгмийн ухааны хичээлийн шалгалтын даалгавар задарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн хэмжээст оноотой холбоотой маргаан дэгдсэн юм. Энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс наймдугаар сарын 22-ны 18:30 цагт мэдээлэл хийсэн.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “ЭЕШ-ыг зохион байгуулахад зарим нэгэн алдаа дутагдал гарсан. Тухайлбал, наймдугаар сарын 20-нд авсан хими, нийгэм судлал хичээлийн сэдэв, даалгавар задарсан мэт мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу БҮТ-өөс мөрдлөгө хийж, мэдээлэл цуглуулсан. ЭЕШ нь байгууллагын албаны нууцад хамаардаг учир материалыг боловсруулахаас эхлээд шалгуулагчийн гар дээр очих бүх үйл явц цагдаагийн байгууллагын хамгаалалт дор, ТЕГ-ын тусгай шуудангийн албаар дамждаг учир сэдэв, даалгавар задрах тохиолдол байдаггүй. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ жил ЭЕШ-ын сэдэв задраагүй. Харин нэг утсаа хураалгаад өөр нэг утсаа мэдэгдэхгүйгээр нууцаар авч орсон тохиолдол мэр сэр гарсан. ЭЕШ-ын химийн хичээл 10:00 цагт эхэлсэн. Гэтэл шалгалтын явцад 10:57 цагт нэг суралцагч шалгалтын байранд утас авч ороод материалын зургийг дараад бусдаас тусламж гуйсан  нь зургаар баталгаажсан. Иймээс тухайн шалгуулагчийг ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгалтын дүн оноог хүчингүй болгох арга хэмжээг тухайн үед авч хэрэгжүүлсэн” гэж ярьсан юм.

ЭЕШ-ын журамд “Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, гар утас, тооны машин, ном, дэвтэр, компюьтер, таблет болон бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно” гэж заажээ. Энэ журмын дагуу энэ жил 10 өдрийн турш зохион байгуулагч нар 16200  гар утсыг шалгалтын байрны гадаа хураан авч үлдсэн байна. Ингэхдээ хяналтаа сайн хийгээгүйгээс шалгуулагч утсаа авч орон бусдаас тусламж гуйжээ. Тодруулбал, IV сургууль, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий, Завхан аймагт гар утас авч орсон, ашиглахыг оролдсон тохиолдол гарсан бол Баян-Өлгий аймагт сурагчийн авч орсон гар утсыг ашиглан багш нь тусалсан, Завхан аймагт өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан журам зөрчсөн үйлдэл гарсан юм.

 Үүнд шалгалтын танхимдаа ороод материалынхаа зургийг даран бусад руу илгээж байхад хянагч багш байсан чухам юу хийж байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Чухамдаа хянагч багш шалгуулагчид хоорондоо ярих, гар утас болон бусад эд зүйл ашиглах, бусдаас хуулахаас сэргийлэх үүрэгтэй. Гэтэл ЭЕШ-ын журмын дагуу бүх хариуцлагыг шалгуулагчид үүрүүлэн дүн оноог нь хүчингүй болгожээ. Энэ бол Боловсролын үнэлгээний төвийн шалгалтын коммисынхны хариуцлагагүй байдлыг шалгуулагчид тохож буйн нэг хэлбэр юм. Үүнээс гадна гар утсаа авч орохоос эхлээд зургийг нь даран бусдаас тусламж гуйсан тохиолдол хэдэн удаа гарснаас хэдийг илрүүлсэн нь тодорхойгүй. Энэ бол зөвхөн энэ жил гарч байгаа асуудал биш. Жилээс жилд материал задарсан, хүнээс асуусан, багш нь тусалсан гэсэн маргаан дэгддэг ч тэгсхийгээд намждаг. Харин энэ асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсаны “ачаар” ЭЕШ-ын ард болдог булхайнууд илэрсэн юм.

Сурагч шийтгүүлж, багш “уснаас хуурай гарав”

Үүнээс гадна нийгмийн хичээлийн даалгаврын зургийг нэг багш цахим группт оруулан “Дажгүй юм ирсэн байна шүү. Бүгд энийг ажиллаадах” гэсэн нь ил болсон. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Бямбаа багш” гэсэн цахим хаягаас нийгэм судлалын хичээл дээр ирсэн даалгаврыг 18:06 цагт олон нийтэд нээлттэй тавьсан. Үүнийг шалгалтын материал өмнө нь задарсан гэж хүмүүс ойлгосон. Гэвч нийгмийн шалгалт 17:40 цагт дууссан байсан. Энэ багшийн шавь нь шалгалтын материалаа хураалгүй гарч ирээд зургийг нь авч багшдаа явуулсан. Үүнийг багш нь олон нийтийн сүлжээнд тавьсан. Энэ сурагчийн дүн оноог хүчингүй болгосон. Бямбаа багш энэ талаар тайлбар өгсөн” гэсэн хариу өгсөн. Материалын зургийг багш руугаа явуулсан сурагчийн бүх оноог хүчингүй болгож, материалыг цааш олон хүнд дамжуулсан багш ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Харин хэвлэлд яриа өгч, уучлал гуйгаад энэ ноцтой асуудал мартагдсан. Тухайлбал, “Багш Бямбаа” гэх цахим хаягтай  Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Бямбадаш “Надаас онлайн давтлага авдаг хүүхдүүдийн нэгэн төлөөлөл нийгэм судлалын хичээлийн шалгалтаа өгч дуусаад ажилласан материалынхаа зургийг над руу чатаар явуулж, хэр ажилласан эсэх талаараа зөвлөгөө авахыг хүссэн. Тэр зургийг нь би 2021 оны ЭЕШ-ын давтлага өгдөг 20 орчим хүүхэдтэй хаалттай групп чатандаа шалгалт дууссанаас 16 минутын дараа сурагчдаар ажиллуулахаар оруулсан. Хэдий шалгалт нь дууссан ч нэг тест ч гэсэн ажиллачихвал хэрэгтэй гээд нэг их юм бодохгүйгээр оруулсан. Өөрийн гаргасан дутагдалдаа би хариуцлага хүлээнэ. Энэ бүгд надад маш том сургамж боллоо. Олон нийтэд материал задарсан мэтээр буруу ойлголт төрүүлэх үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад хүч хөдөлмөрөө зарцуулсан 10 мянга гаруй алба хаагчийн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэх зүйл хийсэнд уучлаарай.Нэмж хэлэхэд, би кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандана. “Бямбаа багш” гэсэн хуурамч аккаунтууд гарч математикийн шалгалтын материалыг 230 мянгаар зарна гэж хүртэл бичиж байна лээ” гэж ярьжээ. Амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг болох мэргэжил сонголтын өмнөх чухал шалгалтын журмыг зөрчиж бусдаас тусламж авсан сурагчдын оноог хүчингүй болгоод, тусалсан багш нь уучлалт гуйгаад энэ асуудлыг мартана гэдэг бол эмгэнэл.

Дараагийн жилүүдийн ЭЕШ-ыг ямар нэгэн маргаангүй, шударга зохион байгуулж, олон мянган сурагчийн хөдөлмөрийг үгүй хийхгүйн тулд ЭЕШ-ын журам зөрчсөн шалгуулагч болон багш нарт хуулийн хариуцлага тооцдог болъё. Учир нь шалгуулагчийн оноог хүчингүй болгоод өнгөрөх нь олон мянган хүүхдийн хувь заяатай холбоотой асуудалд хэтэрхий зөөлөн хандаж буйн илрэл юм. Чанартай боловсон хүчнүүдийг нийгэмд бэлтгэх хөрс нь чадварлаг сурагчдыг их сургуульд сургах явдал юм. ЭЕШ-ын журмын 6.5-д “ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан шигээ гар утас авч орсон, бусдаас тусламж гуйсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болъё.

Мөн нийгэм судлал хичээлийн хэмжээст оноог бусад хичээлтэй харьцуулахад маш багаар тооцсоныг багш нар эсэргүүцсэн. Харин Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-ын дүн оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс 2019 онд шалгалт өгсөн болон 2021 онд шалгалт өгсөн сурагчдын оноог эрэмбэлэн жагсааж, харьцуулсан нь хэмжээст оноо юм. Энэ нь олон улсын том судлагаа, шалгалтууд дээр ашигладаг аргачлал. Нийгэм судлал дээр гүйцэтгэлийн дундаж нь 90 оноотой хэрнээ хэмжээст оноо нь 690, математик дээр 90 оноотой хүүхэд 750 оноо авсан байна гэж шүүмжилж байна. Гэвч хэмжээст оноо нь тухайн хичээлийн шалгуулагчдын тоо болон улсын дундаж стандарт хазайлтаасаа хамаараад хичээл бүр дээр харилцан адилгүй өөр өөр гардаг” гэж тайлбарласан.

Маргаан, хэл ам дагуулсан ЭЕШ дуусч, сурагчид мэргэжлээ сонгон их сургуульдаа элслээ. Харин COVID-19 халдвар авсны улмаас шалгалтаа өгч чадаагүй 180 шалгуулагч есдүгээр сарын 2-4-нд ЭЕШ-аа өгнө. Ингэхдээ халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулж,  Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлэхээр болсноо БҮТ зарлаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Замын цагдаагийн газрын...
МАН Э.Батшугар, Ц.Идэрбат нар...

ЭЕШ-ын журам зөрчвөл хуулийн хариуцлага тооцдог болъё

ДОЛЖИНЖАВ 2021-09-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах