Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсан тухай мэдээллийг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12.50 цагт авчээ. Мэдээллийн дагуу аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан тус суманд тандалт судалгаа хийжээ.
Түргэвчилсэн оношлуураар хоёр өрхийн есөн иргэнээс шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг, найман хүнийх сөрөг гарсан байна. Шинжилгээний сорьцыг баталгаажуулах PCR шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү дээж явуулсан байна. ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Ийнхүү Архангай аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсаныг тус аймгийн Онцгой комисс 22.00 цагийн орчимд иргэддээ мэдээллээ.
Мөн Ихтамир суманд тухайн иргэний нэгдүгээр хавьтлын гурван хүн байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар Ихтамир, Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэсэн байна.
Тухайн иргэний нэгдүгээр хавьтлын 52 хүнийг тусгаарласан бөгөөд хоёрдогч хавьтлын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулжээ. Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэддээ хандаж гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.