• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Манай улсад байгаа ихэнх аврах хантааз стандартын шаардлага хангадаггүй

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны Дотоодын усан замын тээвэр хариуцсан мэргэжилтэн Г.Золбоогоос усан замын тээвэр түүний аюулгүй ажиллагаа, аврах хантаазны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед дотоодын болон гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэх болсон. Үүнийг дагаад Хөвсгөл далайд аялах жуулчдын тоо ч нэмэгдсэн байх?

-Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг болон Хатгал тосгонтой 900 км хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон байгаа. Үүнтэй холбоотойгоор дотоод, гадаадын жуулчид маань автомашинаар 12-15 цаг давхиад Хөвсгөл нуурын эрэгт хүрч амарч байна. Би яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ албан бус тоогоор өнгөрсөн жил дотоодын 56 мянга гаруй жуулчин, гадаадын 4500 гаруй жуулчид Хөвсгөл нууранд амарсан бол энэ жил дотоодын 37 мянга гаруй, гадаадын 2700 гаруй жуулчин ирсэн байна.

-Өнгөрсөн сард усан замын тээвэрт их ноцтой осол гарч, таван хүн амиа алдлаа. Ер нь Хөвсгөл нууранд гарч байгаа анхны осол биш шүү дээ. Өмнө нь хэчнээн хүн амиа алдаж байсан бэ?

-Хөвсгөл нууранд гарч буй усан замын тээврийн хэрэгсэлтэй холбоотой хүний амь эндсэн анхны осол биш, түүнчлэн санамсаргүй байдлаар болон санаатай усанд унаж амиа алдсан тохиолдол ч мөн бий. Усан замын тээврийн хэрэгслээр аялж яваад осолдсон ихэнх тохиолдлыг үзэхэд зорчигчдын хайхрамжгүй байдал болон усан замын тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоодогчийн хариуцлагатай шууд холбоотой байдаг. Завь жолоодогч маань зорчигчдод шаардлага тавихгүй, аврах хантааз өмсүүлээгүйгээс, түүнчлэн зорчигчид аврах хантаазыг зөв өмсөж хэрэглээгүйгээс, завь жолоодогчийн шаардлагыг биелүүлэхгүй завь катер хөдөлгөөнд орсон үед босч зогсон зураг авахуулах, бичлэг хийх зэргээс болж осол гарах тохиолдол бий. Хэдэн хүн нас барсан бэ гэдэг яг нарийн тоог сайн мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага эсвэл ОБЕГ-аас нарийн тоог авч болох байх.

-Усан  замын тээвэр яалт ч үгүй бидний анхаарал хандуулах ёстой салбар болжээ. Энэ тээврийг сонирхож, үйлчлүүлэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж. Мөн усан замын тээврээр бизнес эрхэлж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр аврагч хантааз ямар үүрэгтэй юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аврах хантаазны төрөл, ангилал, зориулалт бүр өөр. Нийт дөрвөн төрлийн аврах хэрэгсэл бий. Зөвхөн зорчигчдод зориулсан аврах хантааз, усан спортоор хичээллэдэг хүнд зориулсан, загас барих загасчлах дуртай хүмүүст зориулсан хантааз байдаг. Зорчигчдод зориулсан аврах хантааз бол маш олон давуу талтай. Тухайлбал, тухайн зорчигч сэлж чаддаг ч бай, үгүй ч бай ямар нэгэн байдлаар завь катераасаа унаж, толгойгоо цохин ухаан алдахад тухайн зорчигчийг усанд унахад 2-3 секундын дотор толгойг нь дээш гаргаж ирэх үүрэгтэй.  Ямар ч тохиолдолд ус залгиулдаггүй. Хөлөг онгоцны багийн гишүүд болон усан спортоор хичээллэгч тамирчдын өмсдөг хантааз нь тухайн хүний хөдөлгөөнд саад учруулдаггүй. Харин сэлэхэд дэмжлэг үзүүлдэг. Зорчигчийн аврах хантааз мэдээж тухайн хүнийг аврах үүрэгтэй гэж ойлгож болно.

-Одоогийн хэрэглэж байгаа аврах хантааз стандарт  хангаж чадаж байна уу?

-Манай улсад олон төрөл, загварын хантааз борлуулагдаж байна. Зарим хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгчид өөрсдөө захиалж авч байгаа. Гэхдээ зарим хантааз нь ямар үйлдвэрийнх нь мэдэгдэхгүй, лого тэмдэг тэмдэглэгээ байхгүй эсвэл өөрсдөө оёулсан гэмээр байдаг л даа. Мөн загасчдад зориулсан олон төрлийн халаастай хантааз бий. Манайд хэрэглэгдэж байгаа ихэнх хантааз шаардлага хангахгүй байна. Шаардлага хангаж байгаа хантааз бий. Шаардлага хангаж буй аврах хантааз нь ISO болон SOLAS конвенци мөн Level-100, Level -50 гэсэн тэмдэглэгээтэй. Мөн тухайн аврах хантаазны даацын тэмдэглэгээ болон өмсөх зааврыг тэмдэглэсэн байдаг.

-Аврах хантаазны стандарт ямар байдаг юм бэ?

-Олон улсын стандарт ISO 12402 аврах хантаазны багц стандарт байна. Энэхүү багц стандартын дөрөв дэх хэсэг болох зорчигчдод зориулсан аврах хантааз буюу 12402-4 –ийг 2014 онд Үндэсний стандарт болгон батлуулсан.

-Завьчид болон жуулчид завин дээр гарахдаа ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?

-Завь жолоодож буй жолоодогчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Мэдээж жолоодогч аль болох тав тухтай аялуулахыг хичээж байгаа. Мөн таны амь насыг хариуцаж яваа хүн болохоор аливаа ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч зорчигчдод шаардлага тавих үүрэгтэй. Иргэд ихэвчлэн шаардлага биелүүлэхгүй босч зогсох, үсэрч дэвхцэх, нэг тал руугаа шахаж завины тэнцвэрт байдлыг алдагдуулах,  нэг тал руугаа тонгойж гараараа ус хутгах, архидан согтуурах гэх мэтчилэн зөрчлүүд гаргаж байгаа нь их ажиглагддаг.

-Завьчдад зориулсан сур­г­алт зохион байгуулагддаг уу?

-Бусад хөгжингүй орнуудад өдөрт 2-4 цагаар 5-7 хоногийн хугацаатай онол дадлагын хичээл ордог. Онлайнаар шалгалт тест өгөөд ч үнэмлэхээ авч усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог юм билээ. Манайд жил бүрийн 6-7 дугаар сард хоёр хоног Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагддаг. Багш сурган хүмүүжүүлэгч болон материаллаг бааз, дадлага хийх газар нутаг, техникээс хамаараад тэр бүр байнгын зохион байгуулж чаддаггүй. Жилд нэг удаа л сургалт явагддаг.

-Хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсэдмээргүй байна. Үүнийг зохицуулахын тулд нэгдсэн журмаар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хууль, дүрэм, журмын тавигдах шаардлагыг өндөр болгох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд анхаарч завь катерын үзлэг шалгалтыг олон болгох хэрэгтэй. Завьт эргүүлийг ихэсгэх, хяналт, шаардлага тавьж буй байгуулагуудын хүн хүч, техникийн асуудлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бусад гол, мөрөнд нууранд хяналтын баг бүрэлдэхүүн хүн хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг бий болгох Хөвсгөл нууранд ЭКО усан замын вокзал барьж байгуулах, эко усан замын тээврийн хэрэгслийг шинээр нэвтрүүлэх, Монгол Улсад шинээр орж ирж буй бага оврын завь катерт техникийн хяналт тавих үндэсний стандарт боловсруулах хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Нийслэл
ХУРААХ
Дэлхийг цочирдуулсан есдүгээр...
Байт харвааны баг шагналт байрт...

Манай улсад байгаа ихэнх аврах хантааз стандартын шаардлага хангадаггүй

Батзаяа 2016-09-12

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

4 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

4 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

4 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

4 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

4 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах