• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийг цочирдуулсан есдүгээр сарын 11

Өчигдөр есдүгээр сарын 11-ний өдөр тохиолоо. 2001 оноос хойш энэ өдрийг дэлхий нийт терроризмын аймшигт хор уршгийг санан дурсан өнгөрүүлдэг болсон билээ.

2001 оны яг энэ өдөр  АНУ-ын улс төр, эдийн засгийн төвүүдийг устгахаар төлөвлөсөн алан хядагч бүлэглэлийн 19 этгээд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалж, аймшигт халдлага үйлдэж байв.  Онгоцны бүхээгт нэвтэрсэн алан хядагчид жолоодлогыг гартаа авч, эхний онгоц өглөөний 08.00 цагийн үед Нью-Йоркийн ихэр хоёр цамхаг буюу Дэлхийн худалдааны төвийн хойд талын цамхагийг нь мөргөсөн бол үүнээс ердөө 18 минутын дараа мөн нэг онгоц урд талын цамхагийг мөргөж тэнгэр баганадсан хоёр барилга хормын төдийд гал, тоос, хорт утаанд автжээ.  Ихэр цамхаг хоёр цаг орчим хугацаанд сүндэрлэсээр байсан ч, эцэстээ хоорондоо 13 минутын зайтай нуран унасан байдаг.  

Энэ хооронд галд шатаж, утаанд нь хордсон  хүмүүс асар өндөр барилгын дээрээс үсрэн амиа алдаж байсан аймшигт дүр зургийг Нью Йоркийн иргэд дэргэдээс нь харж байжээ. Ихэр цамхагийг үнсэн товорго болгосон дайралтад худалдааны төвийн барилга дотор байсан дэлхийн 70 гаруй улсын нийт 2000 гаруй иргэн амиа алдсан байдаг.  Харин алан хядагчдад барьцаалагдсан дараагийн хоёр онгоцны нэг нь Арлингтон дахь АНУ-ын батлан хамгаалах яамны төв болох Пентагоны барилгыг мөргөн сүйрсэн юм.  Пентагоны барилгад ихээхэн эвдрэл учирсан бөгөөд барилгыг сэргээн засварлахад нэг жил шаардагдаж байсан аж.  

Харин дөрөв дэх онгоцны хувьд зарим зорчигч болон нисэх багийнхан барьцаалсан алан хядагчидтай тэмцэлдсэний эцэст алан хядагчдын зорьсон цэгт хүрэлгүй Пенсильван муж дах хөдөө хээр газарт унасан байна.  Харамсалтай нь онгоцны зорчигчид, нисэх багийнхнаас нэг ч хүн амьд гараагүй юм. Тэднийг оролцуулаад террористуудын гэмт үйлдлээс болж нийтдээ 2996 хүн нас барж, 6000 гаруй хүн гэмтэж шархаджээ.

Халдлагын ард хэн байсан бэ

Америкчуудыг  айдас хүйдэст автуулж, дэлхий нийтийг цочирдуулсан халдлагыг Аль Кайда бүлэглэл үйлдсэн.  Тус бүлэглэлийн удирдагч Осама Бид Ладены АНУ-ын эсрэг ариун дайныг эхлүүлэх  эхний цэг нь энэ өдөр тавигдсан юм. Халдлагыг 19 террорист үйлдсэний 15 нь Саудын Араб, үлдсэн нь Арабын нэгдсэн Эмират, Египет, Леваны харьяат байжээ. Тэдний зарим нь Европт амьдардаг байв.  Өмнө нь америкчуудад есдүгээр сарын 1-нийх шиг аймшигт өдөр ирнэ гэдгийг сануулах хэд хэдэн халдлага гарч байсныг энд дурьдах хэрэгтэй. 1993 онд Дэлхийн худалдааны төвд дэлбэрэлт болж байсан бол 1998 онд Кэни, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамыг мөн бөмбөгдөж байлаа.

Түүнчлэн, 2000 онд Иемэнд хөвж явсан USS Cole хөлөг онгоцыг Аль Кайдагийн дайчид сөнөөж байсан юм.   Дэлхийн худалдааны төв ихэвчлэн оффис, худалдааны зориулалтаар ашиглагдах долоон барилгын цогцолбор байжээ. 1970-аад оны эхэн үед барьсан ихэр хоёр цамхаг 1300 фийт өндөр байсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байв. 1993 онд террористууд Дэлхийн худалдааны төвийн доор байрлах граашт бөмбөг дэлбэлж байжээ.  Энэ үед зургаан хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Гэхдээ цамхаг дахин сүндэрлэн боссон. Дэлбэрэлтийн дараа Холбооны мөрдөх товчоо хэрэгт холбогдуулан хэсэг лалын шашинт террористуудыг баривчилж байсан юм.

Афганистан ба Иракийн дайн

Гурван мянга орчим хүн амиа алдаж, 70 гаруй мянган хүн хорт утаа, тоосжилтын улмаас үүдсэн өвчин тусч хөдөлмөрийн чадвараа алдсан аймшигт үйл явдал АНУ төдийгүй дэлхий нийтийг цочирдуулж, сэрээж чадсан юм.  Халдлагаас ердөө сар орчим хугацааны дараа Жорж Буш Афганистан дахь талибаны дэглэмийг арилгах, Осама Бин Ладены террорист ажиллагааны эсрэг цэргээ хөдөлгөж, Америкийн цэргүүд Афганистанд орж иржээ.

Улмаар хоёр сарын дотор Талибаны дэглэмийг устгасан байдаг.  Түүнчлэн Иракийн дайныг АНУ эхлүүлсэн нь мөн л эл хэргээс үүдэлтэй.  Бушийн засаг захиргаа Аль Кайда бүлэглэл, Иракийн эрх баригчид хоорондоо холбоотой гэж үзэж байсан гэдэг. Түүнчлэн,  Иракт хүн амыг олноор нь хөнөөх биологийн болоод химийн зэвсэг байгаа хэмээн хардаж, энхийг сахиулах нэрийн дор АНУ Ирак руу цэргээ оруулж байв.

Гэхдээ тийм зэвсэг байсан эсэх нь эргэлзээ төрүүлдэг аж. Хожим шинжээчид 1991 онд Иракийн тал уг зэвсгээ устгасан гэдгийг нотолсон  гэх. Ямартай ч, террористуудтай дайн зарласан Жорж Буш Афганистан, Ирак руу цэргээ хөдөлгөхдөө Аль Кайдагийн толгойлогч Бин Ладенаас хариугаа авах санааг далдхан тээж байсан гэж үзэх үндэслэл бий.  Гэхдээ есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг удирдсан Аль Кайдагийн толгойлогч Бин Ладеныг хөнөөхийн тулд АНУ-ын эрх баригчид 10 орчим жилийг зарцуулсан юм.

Түүний толгойг 25 сая ам.доллароор үнэлж байсан удаа ч бий. Харин 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботтабадад ажиллагаанд оролцож байсан Америкийн тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн Бин Ладеныг хэсэг хамгаалагчийнх нь хамтаар хөнөөсөн байдаг билээ. АНУ-ын цэргийнхний албан ёсны мэдээллээр Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа явуулсан 2001-2014 онд Америкийн 5300 цэргийн алба хаагч амиа алдаж, 50 гаруй мянга нь гэмтэж бэртсэнээс гадна нэг их наяд 600 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Тиймээс эдүгээ хүний амь болон хөрөнгө мөнгөний хувьд хохирол багатай байхаар терроризмын эсрэг тэмцэж буй. 

Түүнээс хойш юу өөрчлөгдөв

Одоогоос 15 жилийн өмнө үнсэн товорго болсон Дэлхийн худалдааны төвийн суурин дээр эдүгээ тэрхүү аймшигт өдрийн дурсгалын хөшөө, музей баригдсанаас гадна 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв баригдсан билээ. Харин иргэний агаарын тээврийн 77 дугаар нислэгийн онгоцоор нураасан Пентоганы ордоны дотор талд халдлагаар амь үрэгдэгсдийн дурсгалын  өрөө мөн бий.

Харин дөрөв дэх онгоц унасан хөдөө хээр талд онгоцонд зорчиж яваад харамсалтайгаар амиа алдсан иргэдийн дурсгалын талбай мөн байдаг ажээ. Эдүгээ терроризмд ганц АНУ анхаарлаа хандуулах бус, дэлхий нийт үүний эсрэг нэгдэж байна.  Нөгөө талаар, Аль Кайда бүлэглэл одоо хүртэл оршин тогтносон хэвээр. Саяхан гэхэд тус бүлэглэлийн одоогийн удирдагч Аиман аль Завахири есдүгээр сарын 11-нийх шиг халдлага дахин давтагдана гэдгийг анхааруулсан бичлэгийг youtube хуудаснаа нийтэлсэн байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Г.Занданшатар: Олон цорготой...
Манай улсад байгаа ихэнх аврах...

Дэлхийг цочирдуулсан есдүгээр сарын 11

Даваахүү 2016-09-12

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

58 минутын өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах