• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Самрын бизнесийн зохицуулалтыг нарийвчилъя

Жил бүр хөндөгдөж маргаан дагуулдаг ч нэг талдаа гардаггүй сэдэв бол хуш модны самар түүж бэлтгэх, экспортод гаргах асуудал. Самарчид байгалийн дагалдах баялаг болох хушны самрыг түүхдээ модыг түншиж, хог хаягдал үүсгэж байгальд хохирол учруулдаг. Өөрсдөө ч эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол сүүлийн жилүүдэд тасарсангүй. Харин нөгөө талд улсаас баримтлаад буй эдийн засгаа солонгоруулж уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгын нэг хэсэг нь самрын бизнес. Монгол Улс жилд дунджаар 10-20 мянган тонн самрын идээ экспортолдог. Нэг аж ахуйн нэгж жилд 5-8 тэрбумын татварыг төлж улсын төсөвт төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Өнгөрсөн жилийн их ургацаар л гэхэд 30 тэрбум төгрөгийг зөвхөн орон нутагт төвлөрүүлсэн гэхээр энэ салбар нь уул уурхайн бус экспортын нэг том салбар байх боломжтой үздэг.
Монгол Улс хушны самрыг боргоцой, ястай нь экспортлохыг хориглодог учраас энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд самар боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ISO олон улсын стандартыг хангасан байдаг гэдгийг холбооныхон нь мэдээлж байсан. Мөн хуш модны самар зөвхөн Монгол, Орост ургадаг учраас самрын боловсруулсан бүтээгдэхүүн, самрын тос нь дэлхийд танигдсан брэнд болох боломжтой аж. Тиймдээ ч энэ төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн дэлхийд эрэлт ихтэй байдаг байна. Мөн самрын ясаар омега гурав агуулсан эмийн бодис, цай, самрын тос, хавтан, өнгөлгөөний материал, шахмал түлш хийж экспортлох маш олон боломжууд бий. Эдийн засгийн талаас нь авч үзвэл экспортын олон боломж байгаа ч байгаль экологийн талаасаа ойд үзүүлж буй сөрөг нөлөөлөл их. Мэргэжилтнүүд сөрөг нөлөөлөл төдийхөн гэхээсээ илүү хушин ой устах вий гэдэгт санаагаа чилээж анхаарал хандуулах болсон. Манай оронд 612.9 мянган га талбай бүхий хушин ой ургадаг. Улсын хэмжээний ойн сангийн 5.2 хувьд хуш мод гэхээр дээд зэргээр анхаарахгүй байж болохгүй жижиг талбай юм. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаатай. Энэ хугацаанд самар түүсэн иргэд, ААН-үүд килограмм тутамд ахуйн зориулалтаар 500, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 800 төгрөг тушааж тухайн орон нутагт төвлөрүүлнэ. Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самарны татаас болох 800 төгрөгийг аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Энэ бүх орлогын 85 хувийг нь ойн нөхөн сэргээлт, арчилгаа, хяналтад зарцуулах ёстой бол 15 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэсэн хэдий ч тухайн 85 хувийн орлогын дийлэнх нь аймаг, орон нутгийн төсөвт орж байгальд биш барилгад шингэдэг гэдгийг самрынхан, байгаль хамгааллын байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр хушин ойгоос самар түүх, бэлтгэх үйл ажиллагаанд одоо байгаагаас илүү нарийн зохицуулалт, журам шаардлагатай байгаа юм. Орлого олох боломж байж болох ч нарийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Тэгвэл хуш модны самар түүж бэлтгэх, бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ салбарын экспертүүдийн үгийг хүргэж байна. 

Н.Уртнасан /БОАЖ-ын сайд/: Самар түүх, бэлтгэх хугацааг богиносгоно

Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар энэ жил хоёр дахин бага гарцтай байгааг тогтоосон. Самар түүх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 84 компани бий. Тэдгээрийг мэргэжлийн компани мөн эсэх атисталчлалын шалгалтыг энэ жилээс хийж эхэлсэн. Түүнчлэн самар түүх, бэлтгэхтэй холбоотой дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай байгаа. Тухайлбал, 2014 онд батлагдсан журмаар одоог хүртэл зохицуулж ирсэн. Салбар дундын зохицуулалт үгүйлэгдэж байгааг хүлээн зөвшөөрнө. Самар түүж бэлтгэх хугацааг есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл гэж тогтоосон байдаг. Гэвч монгол орны нийт нутгаар хуурайшилттай байх үед самар түүж бэлтгэх нь ойн түймрийн нэг шалтгаан болж байна. Тиймээс шинэ журмаар хоёрдугаар сарын 1-н болгож өөрчлөх саналыг оруулсан. Мөн тусгай зөвшөөрөлтэй, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж буй компани, ААН 10 тонн самар авсан бол нэг га талбайд нөхөн сэргээлт хийхээр тусгана. Иргэдэд байгаль орчныг хамгаалах, мэдлэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хушин ой бүхий аймаг, орон нутгийн иргэдээс самар түүх зөвшөөрөл олгохгүй байх хүсэлтийг өгдөг. 

Б.Хашмаргад /Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга/:30 саяын төлөө 34 тэрбумын хохирол байгальд учирсан

Давхардсан тоогоор 10 гаруй мянган иргэн ой руу самар түүхээр ордог. Жилээс жилд хушин ойн нөөц багасаж хүний сөрөг нөлөөллөөр доройтож байгаа ч ойг нөхөн сэргээх, арчлах, хамгаалах ажил бага хийгддэг. Тэгэхээр 10 жилээр самар түүхийг хориглох саналыг бүрэн дэмжинэ. Улсаас иргэдийн ажиллах хөдөлмөрлөх боломжийг нь олгож тогтмол ажилтай болговол заавал самар түүх шаардлагагүй. Өнгөрсөн жил иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон олон тохиолдол гарсан. Самрыг экспортод гаргаж эдийн засагт ач холбогдолтой байлаа ч байгаль орчинд учрах хохирлыг нөхөж чадахгүй. Энэ хохирлыг тооцоод үзвэл олж байгаа үр ашгаас хэд дахин давсан хохирлын үнэлгээ гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хоёр жилийн өмнө Ерөө голын эх, Шарлан голд Баавгайтын түймэр гарсан. Энэ түймрийн улмаас зөвхөн экологи, эдийн засгийн үнэлгээгээр 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймэр тавьсан эзэн холбогдогчийг цагдаа тогтоогоогүй ч, гутал, морины мөр, үлдэцээс нь бугын эвэр түүж явсан хүмүүс түймэр тавьсныг тогтоосон. Хоёр жилийн өмнөх бүртгэлээр бугын эвэр түүж экспортолдог зургаан аж ахуйн нэгж байдаг байсан. Тэд жилд 30 сая төгрөгийн бугын эвэр экспортолдог. Ганцхан жишээгээр л 30 саяын төлөө 34 тэрбум төгрөгийн хохирлыг байгальд учруулсан. Хушны самар гурван жил ургаад гурван жил завсарладаг. Самар 2020 онд гэнэт ургаагүй. Тэгэхээр самар түүж экспортлох сонирхолтой, тусгай зөвшөөрөлтэй компаниуд авах үедээ авч бусад үед нь хаягдаг биш самар ургаагүй жилдээ ойн нөхөн сэргээлт, арчилгаагаа хийх хэрэгтэй. Мөн үнэхээр самрын бизнесийг өргөжүүлж энэ салбараас ашиг олох сонирхолтой бол хушийг тарималжуулж түүнээсээ хушны самар түүж экспортлох ч боломж бий. 

Б.Соронзонболд /Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо НҮТББ-ын тэргүүн/: Самрын болц гүйцээгүй байхад зөвшөөрөл олгодог нь том алдаа

Самар түүх, бэлтгэхтэй холбоотой Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж бий. Гэсэн хэдий ч эдгээр нь хоорондоо авцалддаггүй. Манай холбоо үүний эсрэг байр суурьтай байна. Хуш модны  самар түүх энэ үйл ажиллагааг БОАЖЯ өөрөө менежмент хийж чаддаггүй. Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой үүсдэг хамгийн гол асуудал нь модыг түнших. Яагаад модыг түншиж, болц гүйцээгүй самрыг иргэд түүгээд байгаа вэ гэхээр БОАЖЯ-наас гүйцэд болоогүй байхад түүх зөвшөөрөл олгодог. Самрын болц болох хугацаа жил бүр өөр. БОАЖЯ ойн судалгаа, хөгжлийн төвийн судалгааны үндсэн дээр гэж мэдэгддэг боловч үнэндээ есдүгээр сарын 15-нд самрын болц гүйцээгүй байх тохиолдол байдаг. Самрын болц гүйцсэн үедээ модыг шүргэхэд л унадаг. Тиймээс манай холбоо ШУА-тай хамтарч хушин ойд учирсан доройтол, сөрөг нөлөөллийн зэргийг тогтоолгож хамтран ажиллахаар болсон. Мөн тусгай зөвшөөрөлтэй самар экспортолж буй нэг ч компани ой мод руу орж самар түүдэггүй. Үүнийг хуулиар хориглосон. Тухайлбал, нутгийн иргэд, ойн нөхөрлөл нь ойн баялгаа түрүүлж авах заалттай. Мөн нөгөө талд, БОАЖЯ ойн дагалдах баялгийг ховор ургамлын жагсаалтад оруулсан учраас худалдах, худалдаж авах хориотой байдаг. Үүнийг бүгд мэддэг ч мэдээгүй юм шиг явдаг нь ард түмэн уулнаас самар түүж амьжиргаагаа залгуулах орлоготой болж байгаатай холбоотой. Нөгөө талдаа сум, орон нутаг нь ахуйн зориулалтаар түүсэн самарны килограмм тутамд 500, үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн бол 800 төгрөг төвлөрдөг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн...
Мөсөн өргөөнийхөн Америкийн...

Самрын бизнесийн зохицуулалтыг нарийвчилъя

БЯМБАСҮРЭН 2021-10-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах