• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Бат-Үүл: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор намайг хорьж болзошгүй байна

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан байна. Тэрбээр энэ талаар “Өнөөдөр намайг олон жилийн дараа дахин С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт яллагдагдагчаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж, дахин холбогдуулах үйл ажиллагаа эрч хүчээ аваад байна.

Намайг хууль зөрчиж, хорихыг хүртэл шаардаж байгаа талаар  мэдээлэл аваад байгаа. Тиймээс тун удахгүй хорих хүртэл нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учир та бүхэнд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Намайг ямар ч гэмгүй байхад 2000 онд хуулийн наад захын шаардлагуудыг зөрчин ганц худагт аваачиж, хорьж байсан. Би тухайн үед юу ч мэдээгүй учир олон түмэнд мэдээлэл өгч чадалгүй баригдаад явж байсан. Гэтэл одоо дахиад ийм нөхцөл байдал үүсч болзошгүй болоод байна” гэдгийг мэдээллийн эхэнд дуулгаж байлаа.

Хэргийн газарт малгайгаа мартсаныг тогтоосон

Олон жил өнгөрч байгаа учир тухайн үед юу болсон түүхийг ярих нь зүйн хэрэг байх. Тэгвэл өнөөдөр юу болж байгааг ойлгоход амар байна байх гэж бодож байна. 1998 оны намар С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн. Хэрэг гардаг орой гэртээ сууж байхад нийслэлийн цагдаагийн дарга Н.Ганболд намайг хамгаалалтад авч байна гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулан очиж байсан. Очиход олон хүн бужигнаж байсан. Хамгийн сонирхолтой нь хэргийн газрыг огтоос хамгаалалтад аваагүй. Бөөн хүн бужигнасан газарт намайг авч очсон. Тухайн үед би бусадтай адил цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржийг ирэ­хэд нь хамт тэндээс гараад яв­сан. Харин гарахдаа малгайгаа мар­таад гарсан байсан.

Гэтэл уг хэ­рэг явдлын дараа надаас гэр­чийн хувьд мэдүүлэг авсан. Тэ­гээд “малгайгаа мартсан байсан нь тог­тоодсон” хэмээн Мөрдөн бай­цаагч н.Цогтбаяр малгайг минь өгсөн. Үүнээс хойш надаас да­хин мэдүүлэг, байцаалт аваа­гүй. Харин 2000 оны УИХ-ын сон­гуу­лийн өмнө дөрөвдүгээр сарын үед Мөрдөн байцаагч н.Цогтбаяр дахин дуудаад “нөгөө малгай чинь байна уу” гэсэн. Би ч гэр бүлийн­хээ хүнээс асуухад байсан. Тэгээд аваад ир гэсэн болохоор нь аваачиж өгсөн.

Гэтэл малгайг минь аваад л “энэ малгай хэргийн газраас олдсон учир сэжигтнээр татаж байна” гэсэн. Нөгөө “малгайгаа мартчихсан байсан нь тогтоогдлоо” гээд надаа өгчихсөн байсан малгайг хоёр жил гаруй хугацааны дараа буцааж аваад, сэжигтнээр татаж байна гэж байсан. Улмаар энэ үед энэхүү хэрэгтэй холбоотойгоор улс төрийн компанит ажил явуулсан. Бүр маш хүчтэй компанит ажил явуулсан. Сонин хэвлэлээр намайг яаж гүжирдэж, гүтгэж, дором­жилж байсныг бүгд мэдэж байгаа байх.

МАН-ынхан С.Зоригийг минь алчихлаа...

Тухайн үед миний сонгуулийн тойрогт олон мянган хувь хэвлээд ном тараасан. Энэхүү номыг н.Дожоодорж гэдэг хүн бичсэн. Тэр бол Өнөрмаагийн хэрэг, Алтан цөгцний хэргүү­дээр шуугиулж байсан хүн. н.Дожоодорж “С.Зоригийг Засгийн газрын ордны цонхоор шээсэн” гэдэг шугианыг дэгдээж байсан. Гэтэл энэ хүн сонгуулийн өмнө “Ардчилсан хувьсгалын удир­даг­чийг хэн хөнөөсөн бэ” гэдэг ном гаргасан. Энэ номондоо намайг маш ихээр гүжирдэж, гүтгэсэн.

Номыг нь би олж аваад байгаа. Энэ номонд “С.Баяр танаа... танд болон танай гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөж, өчүүхэн номоо барив... н.Дожоодорж 2000.07.26” гээд яг сонгууль болохын өмнө бичсэн байдаг. Тухайн үед энэ номыг маш олноор нь миний тойрогт тарааж байхтай таарч, авч байлаа. Ер нь энэ хэрэг гарсаны дараа “улстөрүүлж болохгүй шүү” гэдгийг хамгийн анх би уриалж байсан.

Учир нь хэргийн ул мөр бүдгэрнэ, жинхэнэ хэрэг хийсэн хүн улстөржүүлэхээр олдохгүй байх аюултай. С.Зоригийг бүрэлгэсний маргааш өглөө нь намайг намынхаа байранд очиход, олон мянган хүн төв шуудангийн өмнө цугларчихсан “МАН-ын цагаан байр руу дайръя. МАН-ынхан С.Зоригийг минь алчихлаа” гэж байсан. Тухайн үед би цугларсан олон мянган хүний өмнө гараад, “Ингэж болохгүй. Энэ хэргийг улстөржүүлж л болохгүй шүү. Үндэслэлгүйгээр бие биенийгээ гүжирдэж болохгүй. Та бүхэн тайван байцгаа” гэж хэлсэн.

Тэр үед хүмүүс миний үгийг л чагнаж байсан. Хэрвээ би цагаан байр руу хуруугаа заасан л бол аюул болох байсан. Бүр “Наад хүмүүсээ МАН-ын цагаан байр руу дайруулаач” гэж зарим хүмүүс намайг турхирч байсан. Харин би  хүмүүст “би Монголын ард түмнийг хэзээ ч ийм муухай үймээн, самуун, хүчирхийлэл рүү үндэслэлгүйгээр түлхэхгүй” гэдгийг хэлсэн. Тиймээс ч цугларсан хүмүүс миний үгийг сон­соод, эмгэнэл илэр­хийл­чи­хээд, тарж байлаа.

Энэ үеэр Үндэс­ний олон нийтийн телевизээр МАН-ынхан С.Зоригийг алсан гэдэг яриа хөөрөө, бичлэг, ард иргэдийн санал бодлыг сонссон нэвтрүүлэг явсан. Би телевиз дээр нь очоод “Ингэж бие биенийгээ гүжирдэж болохгүй. Энэ хэргийг ингэж улстөржүүлж болохгүй. Хэргийн жинхэнэ эзэн олдохгүй болчихно” гэдгийг хэлж байсан. Үндэслэлгүйгээр гүжирдэж болохгүй гэж хэлсний минь төлөө н.Дожоодорж номон­доо “Э.Бат-үүл МАН-ын­хан С.Зоригийг хөнөөгөөгүй гэж мэ­дэж байгаа юм бол хэн хө­нөөс­нийг нь мэдэж байгаа” гэж бичсэн.

Гэтэл тун удалгүй МАН-ынхан энэ хэргийг хийсэн гэдгээ болиод Ерөнхийлөгч Н.Багабанди хөнөөсөн гэсэн утга бүхий нэвтрүүлэг телевизээр цацагдаж эхэлсэн. Энэ үед би дахиад л телевиз дээр очиж “Үндэслэлгүй гүжирдэж болох­гүй” гэдгийг хэлж байсан. Энэ мэт миний зүтгэлийн дүнд бид тал­бай дээрээ том цуглаан хийж, талий­гаа­чий­гаа сүүлчийн замд нь үдсэн.

Хэрвээ би ийм арга хэмжээ аваагүй бол тэр үед улс орон хүчирхийлэл рүү хальтрах байсан гэж би боддог юм. Битгий улстөржүүлээч гээд байхад л МАН-ынхан 2000 оны сонгуулиар миний эсрэг “Э.Бат-Үүл С.Зоригийг алсан” гээд хамгийн том улс төр болгосон. Харин сонгуулийн үр дүнд МАН яг өнөөдрийнх шиг маш том ялалт байгуулсан. Миний хэлдгээр “Цунами” шиг том ялалт болсон. Тухайн үед сонгуулийн дараа наймдугаар сард нь ямар ч хийгээгүй хэргийн төлөө намайг аваачиж хорьсон. Би хүнд гар хүрээгүй байхад, хүн зодсон гээд аваачаад ганц худагт хорьчихсон. Гэтэл түүнийг прокуророос хүчингүй болгосон. Мэдээж шүү дээ, ямар ч хийгээгүй хэргийн төлөө хүнийг шууд хорьчихсон юм чинь.

Ингэхдээ н.Амарболдын даалгавараар намайг хорьсон мөрдөн байцаагч н.Цогтбаяр тухайн үед хошууч цолтой байсан. Намайг хорьсоныхоо дараа цол нэмж Дэд хурандаа болсон. Яагаад н.Амарболдын даалгавараар хорь­сон гэхээр тухайн үед н.Амар­болдыг цагдаагаас чөлөөлөх шаард­лагыг их тавьдаг байсан. Учир нь н.Амарболдын үед реци­див гэмт хэрэгтнүүд хү­чээ авчихсан, нийгэм айдаст авт­чих­сан байлаа. Айдаггүй үгээ хэлдэг хүн нь би л байсан. Ийнхүү МАН манай намыг сонгочихвол бид С.Зоригийг хэргийг илрүүлнэ гэж байгаад сонгуульд ялсан.

Үүний дараа намайг гүтгэж, гүжирдэж хориод, түүнийг нь удаа дараа прокуророос хүчингүй болгосон. Үүнээс хойш энэ  хэргийн талаар дахиж асуугаагүй, яриагүй. Харин би энэ бүхний дараа С.Оюунд хэлж байсан “Гаднаас өндөр зэрэглэлийн мөрдөгч авч ирэх хэрэгтэй. Олон улсын байгууллагын дэмжлэг авъя” гэдгийг хэлж байсан. Хэрэг гарсан даруйд ч Ц.Элбэгдоржид, Д.Дорлигжавд ч  үүнийг хэлж байсан. Ер нь гэмт хэргийн газрыг хамгаалалтад авахгүй, олон хүн бужигнуулчихсан байж байгаа хүмүүст яаж итгэх юм. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөө­рөхгүй байна гээд явж өгөөгүй.

16 жилийн дараа дахиад намайг яллагдагчаар татаж байна

Сая болсон сонгуулийн өмнө сонин болон сайтууд дээр намайг дахин гүжирдээд эхэлсэн. Тухайлбал, “Ц.Элбэгдорж ямар хүнд Улсын баатар өгчихөв өө гэж дороо дэвхцэн, хашгирчээ” гэдэг зүйлийг гаргаад ирсэн. Мөн “17 жил бугшсан С.Зоригийн аллага илэрлээ” гээд энэ удаад намайг алсан биш. Алах үед нь хажууд нь хараад байж байсан гэсэн зүйлийг бичих болсон. Үүнийг би порокурорт шалгуулахаар өгчихсөн байгаа. Гэтэл шалгаж өгөхгүй байна. Гайхалтай. Хүнийг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан “хүн алж байхад, хажууд нь хараад сууж байсан” гэж гүжирдээд байхад шалгаж өгөхгүй байна.

Одоо сонгуулийн дараа буюу 16 жилийн дараа бараг ойн дээрээ дахин асуудал сөхөгдөж байна. Саяхан З.Энхболд дарга бид хоёр “МАН-ынхан АН-ыг эдийн засгийг хямруулсан гэж гүжирдэж байна. Ингэж гүжирдэх гэж байгаад Монгол Улсыг хүнд байдалд орууллаа” гэж хэв­лэ­лийн бага хурал хийсэн. Хур­лаас гараад эхнэртэйгээ хоёулаа ам­раад, амралтын газарт байж бай­тал эхнэрийн утас руу утасдсан. Ул­маар Тагнуулын газ­раас на­­дад мэдэг­дэх хуу­дас авч ирж өгсөн. С.Зоригийн хэрэг­тэй хол­­боо­­той­­гоор таныг дуу­даж бай­на гэсэн.

Тэгээд яваад очтол да­хиад сэжигт­нээр та­тах тог­тоол гар­га­чих­сан бай­сан. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй жишиг тогтоож байгаа хэрэг. Нэг хэрэгт нэг асуудлаар хоёр удаа сэжигтнээр тогтоол гаргадаг зүйл Монгол Улсын хуульд байхгүй. Би одоо хоёр тогтоолтой болсон. Яагаад хоёр тогтоол байгаа юм бэ. Ядаж өмнөх нь хууль зөрчсөн юм бол нэгийг нь болиулаад, шинээр тогтоол үүсгэх учиртай гэдгийг хэлсэн.  Гэхдээ нийтийн мэдэх буюу 16 жилийн өмнөх тогтоолыг “маш нууц” гэчихсэн байгаа юм. Харин шинэ тогтоол нь “нууц” гэсэн зэрэглэлтэй байна. Зүгээр нэг мөрдөн байцаагч дураараа нууцын зэрэглэл тогтоочихсон байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “маш нууц” болгож байгаа нь бүх үйл яв­цыг хаалт­тай хий­нэ гэ­сэн үг. Гэтэл нуу­цын ту­хай хууль гэж бай­даг. Хуу­лиар хэн дур­тай мөр­дөн бай­цаагч нь нуу­цын зэрэг­лэл тог­тоо­дог­гүй. Тий­мээс би сэжигт­ний тог­тоо­лыг нь зөв­шөө­рөө­гүй. Гэ­тэл хууль зөр­чиж хий­сэн тог­тоо­лын­хоо да­гуу на­майг С.Зоригийн хэр­­гийн ял­лаг­даг­чаар тат­сан. Би ял­лаг­­даг­­чаар мэ­дүү­лэг өгөх­гүй гэ­сэн. Учир нь Эрүү­гийн бай­цаан шийт­гэх хуу­лиар би мэ­дүү­лэг өгөх­гүй байх эрх­тэй. Өөрийгөө өмгөөлөх эрхтэй. На­майг хууль бусаар байцаан шийт­гэх үйл ажиллагаа явуулах гэж бай­гаа бол хуулийн дагуу би мэдүү­лэг өгөхгүй байж болно гэсэн үг.  

Би С.Зоригийн хэргийн учир нь олдоосой гэж өдөр бүхэн залбирдаг

Би энэ хэргийг анхнаасаа илрүүлэхийн төлөө явсан. Он жил өнгөрөх тусам би илрүүлэхийг бүр ч ихээр хүсэх болсон. Яагаад гэвэл би хамгийн их хэлмэгдэж хохирч байгаа хүн. Э.Бат-Үүл олон түмэнд хулгиан, ер нь юу ч хийж мэдэх хүн гэдэг имижтэй учир түүнийг энэ хэрэгт холбох нь илүү амар гэж тооцоолдог байх.

Тиймээс би нэр төрөө цэвэрлэж авахыг үнэхээр их хүсдэг. Би С.Зоригийн хэргийн учир нь олдоосой гэж өдөр бүхэн залбирдаг. Өөрийн зүгээс бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Одоо ч үзүүлэхэд бэлэн. Намайг шалгах ёстой бол шалгуулах болно. Гэхдээ хуулийн дагуу шалгуулна. Учир нь хууль зөрчиж байна гэдэг чинь өөр зорилготой л гэсэн үг. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа л яв.

Хэрвээ хуулийн дагуу бол намайг сэжигтнээр, яллагдагчаар татаж болно. Бүр хорьж ч болно. Хүнийг хуулийн дагуу хэлмэгдүүлэхийн зовлонг бид 1930-аад онд үзсэн. Хууль зөрчиж байна гэдэг чинь хэлмэгдүүлэх гэж байгаа гэсэн үг. Улс төрийн зорилготой буюу дандаа сонгуультай уялдуулдаг. Би бодож байна. Магадгүй энэ удаагийнх Ерөнхийлөгчийн сон­гууль­тай холбоотой байх. Өнгөр­сөн баасан гарагт энэ хэрэг болсноос хойш анх удаа на­даас хурууны хээ, үс, цусны шин­жил­гээ авсан. Өмнө нь хэзээ ч ингэж авч байгаагүй.

Харьцуул­сан шинжилгээ юм гэсэн. Хууль бусаар яллагдагчаар татсан гэх тог­тоо­лын­хоо дараа ийнхүү шин­жил­гээ авч байгаа нь хачин. Ял­лаг­даг­чаар татна гэдэг чинь хэр­гийг нотлох хангалттай үн­дэс­лэл­тэй үед л яллагдагчаар татдаг. Гэ­тэл яллагдагчаар татчихсан хой­ноо батлах, нотлох зүйл хай­гаад явж байна. Энэ чинь юу болж байгаа юм бэ. Намайг одоо бай­цааж байгаа мөрдөн бай­цааг­чид дээрээс нь “наад хүнээ хорь” гэдэг дарамт үзүүлж байна. Тий­мээс ч би энэ бүх мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж бодсон юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Олимпизм
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монголын шигшээ баг “Чингис...
Барилгынхныг зөнгөөр нь орхиоч...

Э.Бат-Үүл: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор намайг хорьж болзошгүй байна

Отгонмягмар 2016-09-13

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

12 цагийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

12 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

13 цагийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

18 цагийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

18 цагийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

18 цагийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

20 цагийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

20 цагийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

20 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

21 цагийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

21 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2 өдрийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2 өдрийн өмнө өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах