• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Батбаяр: Дельтагийн давалгаанаас өрсөж нэмэлт тунгаа тарьснаар халдварыг бууруулж чадлаа

Манай улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдварын тоо эрчимтэй буурлаа. Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.

-Хоёр тун вакцин халдвараас 96 хүртэл хувь хамгаална гэж анх зарласан. Гэтэл дахин нэмэлт тун шаардлагатай гэсэнд олон хүн эргэлзэж байна. Гуравдугаар тунг хийх болсон шалтгаан нь юу байв?

-Дэлхий нийтэд гуравдугаар тун вакцин бол шинэ зүйл биш. Вакцины судалгаануудыг хамгийн анх Ухань хотод бүртгэгдсэн COVID-19-ийн хувилбарт үндэслэн хийж, хоёр тун  вакцин хэрэгтэй гэсэн шийдвэрийг олон улсад гаргасан. Энэ анхны хувилбараас Pfizer вакцин 95 хувь, Синофармын вакцин 75 хувь, AstraZeneca 72 хувь хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон. Ингэхдээ вакцин тариулсан хүмүүсийг вакцингүй хүмүүстэй харьцуулан судалсан статистик дүнг харгалзсан.

Ийн вакцинуудыг ДЭМБ бүртгэж, улс орнууд дархлаажуулалтдаа ашиглаж эхэлсэн. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас COVID-19-ийн дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Энэ нь анхны Уханийн хувилбараас халдварлах чадвар нь дөрөв дахин их байв. Мөн сорьцод байгаа вирусын тоо 1000 дахин нэмэгдсэн нь нөхцөл байдал ноцтой болсныг сануулсан. Вирус мутацид орж, халдварлах чадвар нь нэмэгдсэнээр вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авах эрсдэлтэй болж эхэлсэн. Вакцинд хамрагдсанаас хойш 42 хоногийн дараагаас цусан дахь эсрэг биетийн хэмжээ 10 хувиар буурч эхэлсэн. Байгалиасаа вакцин болон халдварт өвчний дараа тогтсон дархлаа, эсрэг биеийн түвшин тодорхой хугацааны дараа буурдаг. Хамгийн гол дархлаа нь эсийн түвшинд тогтох ёстой. Ингэснээр халдвар ороод ирэхэд эс таниад богино хугацаанд эсрэг биеийг үйлдвэрлээд  вирусыг устгаад хариу урвал өрнөх ёстой.

AstraZeneca болон Pfizer вакцины дархлаа буюу эсрэг биеийн титр 3.5 сарын дараагаас буурч эхэлсэн.  Вакцинуудыг шинэ технологиор хийсэн учир халдвараас хамгаалах чадвар буурч эхэлсэн ч хүндрэл болоод нас баралтаас хамгаалах чадвар нь хэвээр байгаа. Мутацид орж олон төрөл болсон вирусыг хүний дархлааны систем богино хугацаанд таниад устгах боломжгүй. Тиймээс хоёр тун тариулсан хүмүүс эрсдэлд орж эхэлсэн. Үүнээс үүдэн эсрэг биеийн титрийг өсгөхөөс илүүтэйгээр дархлааны санамж, хариу үйлдлийг сайжруулах зорилгоор нэмэлт тунг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 орчим улс гурав дахь тунгаа хийж байна. Үүнд манлайлсан улс нь Израйль. Тус улс маш богино хугацаанд судалгаа хийгээд гуравдугаар тунг эрчимтэй тарьж, нэг сарын дотор хүн амын 30 хувиа хамруулсан. Ингэснээр халдварын тоо нь 80 хувиар буурсан. Их Британи хүн амын 20 хувиа нэмэлт тунд хамруулаад тохиолдлын тоог 15 хувиар бууруулсан. Манай улс аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сарын сүүлийн 14 хоногийн халдварын тоо 60 хувиар, орны ачаалал 40 хувиар буурсан нь нэмэлт тунгийн үр дүн юм.

-Ихэнх орон зургаан сарын дараа нэмэлт тунгаа хийж байна. Харин манай улс гурван сарын дараа тарьж байгаа нь ямар учиртай вэ?

-Вакцины хамрагдалт муу зүүн ба баруун европын улс орнууд ба манай хөрш ОХУ-д дельта давалгаа эрчимжиж, тохиолдлын тоо эрс өсөж байна. Тухайлбал, ОХУ-д өдөрт 40 мянган тохиолдол илэрч, 1000 гаруй хүн нас барж байгаа бол Германд өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, 300 хүн нас барж байна. Манай улсын хувьд европын улсуудын адилаар дельта давалгаанд өртөх эрсдэл есдүгээр сарын сүүл ба аравдугаар сарын эхээр үүссэн тул бид  нэмэлт тунг хийх хугацааг 3-6 сараар тогтоосон. Учир нь Синофармын хоёр тунгийн дараах эсрэг биеийн титр гурав дахь сараас буурч эхэлсэн. Тэр дундаа  халдварлах чадвар өндөр дельта вирусын эсрэг дархлааны бусад үзүүлэлтүүд буурч байгаа үед гурав дахь тун вакциныг хийхэд эдгээр үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа нь манай улсын  судалгаагаар нотлогдсон. Вакцины эсрэг биетийн титр буурсантай холбоотойгоор дельта давлагаа эхлэхээс өмнө яаралтайгаар гуравдугаар тундаа иргэдээ хамруулсан нь оновчтой шийдвэр болсон. Учир нь манайд тохиолдлын тоо буурч эхэллээ. Манай хөрш БНХАУ 3-6 сарын дараа вакцины нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэллээ.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй 21 хоногийн дараа нэмэлт тундаа хамрагдаж болно гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ?

-ДЭМБ-ын судлаачид “Вакциндаа хамрагдаад халдвар авч байгаа хүмүүс дархлааны тогтоц сул байна. Дахин халдвар авах эрсдэл өндөр байна” гэж мэдэгдсэн. Халдвар аваад эдгэрсний дараа тогтож байгаа дархлаа вакцины дархлаа шиг системтэй байж чадахгүй байгаа юм. Тиймээс халдвар аваад эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакциндаа хамрагдахыг зөвлөж байгаа.

-Халдвар аваад эдгэрсэн ч мартамхай болох, сульдах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна гэж хүмүүс ярьж байна. Халдвараар хүндээр өвчилвөл ямар эрхтний систем гэмтэж байгаа талаар судалгаа хийсэн үү?

-Барууны орнуудад хийсэн судалгаагаар өвчилсний дараа тархины эдүүд маш их гэмтэж авто осолд орсон юм шиг оюуны чадамж муудаж байгааг тогтоожээ. Монголд энэ  халдвараар нас барсан хүмүүст задлан хийхэд ижил үр дүн гарсан. Тархины эсүүд асар ихээр үхэжсэн, зүрхний булчин гэмтэж, элэг бөөрний хурц дутагдалд орж байна.  COVID-19-өөр өвдсөн дөрвөн хүн тутмын нэг нь элэг, бөөр, зүрх, тархины асар их хүнд гэмтэлтэй хоцорч байна. Энэ судалгаанаас үзэхэд вакциндаа хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс амиа алдах өндөр эрсдэлтэй төдийгүй насан туршдаа архаг хууч өвчинтэй болох эрсдэлтэй байна.

Ийм байдалд оруулахгүйн тулд бид иргэдээ гуравдугаар тунд хурдан хамруулахыг хичээж байна.

-Манай улс хүүхдүүдээ гуравдугаар тунд хамруулах уу?

-Халдвар авсны дараах үлдэц залуу хүмүүс ч эрсдэлтэй учир Израйль улс 12-оос дээш насны хүүхдүүдээ нэмэлт тунд хамруулсан. Мөн АНУ 5-11 настай хүүхдүүдээ вакцинд хамруулахаар боллоо. Энэ нь дельта хувилбараар хүүхэд өвчилж, нас барах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. Манай улсад ч  Уханьд гарсан хувилбараар хүүхдүүд өвчлөх нь бага байсан бол дельта хувилбарын үед 12-оос доош насны хүүхдийн өвчлөл ба хүндрэл эрс нэмэгдсэн. Одоогоор манай улс 17-оос дээш насныхныг нэмэлт тунд хамруулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцины гурав дахь тунд хамрагдах боломжтой ба жирэмсний аль ч үед вакцин ураг ба эхэд эрсдэлгүй учраас ДЭМБ зөвшөөрсөн байдаг. Вакцинд хамрагдаагүй 12 наснаас доошхи хүүхэд ба жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурсан нь гурав дахь тунд хамрагдсан иргэд гэртээ халдвар тараах нь багассантай холбоотой.

-Pfizer вакцины хугацааг сунгасан нь нэлээд эргэлзээг дагуулж байна. Нэгэнтээ үйлдвэрлээд гаргачихсан вакцины хугацааг сунгах нь эрсдэлтэй биш гэж үү?

-COVAX хөтөлбөрийн хүрээнд  190 гаруй орон Pfizer вакцин хүлээн авсан.  -60-аас -90 градусын гүн хөлдөөгчид байгаа вакцины хугацааг гурван сараар сунгахад вакцины чанар, үр нөлөө өөрчлөгдөхгүй гэсэн захиаг Pfizer компани илгээсэн. Ингэснээр цаашид тус компани вакцинаа есөн сарын хадгалах хугацаатайгаар үйлдвэрлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин  худалдан авч байгаа.Үүүний тодорхой хувь  болон COVAX хөтөлбөрийн хүрээнд 1.5 сая тун Pfizer  вакцин хүлээж аваад байна. Ингэснээр нийт 2.9 сая тун Pfizer  вакцин  хүлээж авлаа.  Манай  улсын хүлээж авсан бүх вакцины  нөөц 7.5 сая тун болоод байна. Манай улс вирусын эсрэг эмчилгээг өрхөөр дамжуулан эрт хийж ард иргэдээ улсын төсвөөс Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсэн мөнгөнөөс 280 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн эмчилсэн.  Мөн орны тоог эрс нэмж 23  мянгад хүргэсэн ба вакцины татан авалтыг сайн хийж вакцинжуулалтыг эрчимтэй хийснээр томоохон давалгааг нас баралт хүндрэл багатай давах боломжийг бүрдүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Үс засуулвал сайн нөхөртэй...
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг...

О.Батбаяр: Дельтагийн давалгаанаас өрсөж нэмэлт тунгаа тарьснаар халдварыг бууруулж чадлаа

Kuzmo 2021-11-23

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах