Нийслэлийн 97-р сургуулийн сурагчийг 40 гаруй хүүхэд бүлэглэж зодсон хэрэг гарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн хурандаа Б.Батзориг “БЗД-ийн цагдаагийн газарт есдүгээр ангийн сурагч хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл ирсэн. Уг гомдол, өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлнэ. Цахим сүлжээнд 30-40 хүүхэд бүлэглэж нэг хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдаж байна. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд зодсон нь тогтоогдсон. Сэрэмжлүүлэг болгож мэдээлэхэд, өсвөр насны хүүхдүүд хоорондоо зодолдох нь эрүүгийн хуулиар шийдвэрлэгддэг. Хэрэв хохирогч хүүхдийн биеийн байдал хүнд байвал хорих ялтай. Харин гэмтлийн зэрэг бага байвал торгууль ногдуулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн захиргаа, эцэг эх, цагдаагийн байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.