• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ардчиллын өргөө” баригдвал АН байртай л юм байна

АН уг нь Монголын том намуудын нэг. Тэр утгаараа том байртай, том санхүүтэй байх учиртай. Гэвч сүүлийн жилүүдэд АН-ынхан дарга, удирдлага болсон хүнийхээ хувийн барилгад “толгой хоргодсоор” ирэв.

Түүхийг нь харах нээ, ингэж явах учиргүй нам ажээ.2000 онд таван нам нийлсэн. Нэг нь МСДН байв. Тэр нам 1990-ээд оноос Ардчилсан социалист холбооны нэр дээрх СТӨ-ний “хүзүүвч” дэх байрыг өвлөж авсан. 2006 онд “соцдек” Н.Алтанхуяг АН-ын дарга болоод “хүзүүвч”-ний байраа АН-ын төв байр болгожээ. АН анх удаа байртай болсон нь тэр аж.

АН-ынхан дунд 2008 оны үед “...“Ардчиллын өргөө”-тэй болъё” гэдэг санаачилга гарч, түүнийг хэрэгжүүлэх ажил эхэлжээ. Учир нь 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болно гээд АН-ынхан хөөрч явсан үе. Тухайн үед АН-ын генсек нь Д.Эрдэнэбат байв. АН-ын байрны талбай нь 502 мкв байв. Газар дээр нь бариx барилгын нэг давxрын талбай 2200 мкв байна гэсэн тооцоо гаргажээ.

Ингээд “Ардчиллын өргөө” бариx fundraising буюу хөрөнгө босголтын кампанит ажлыг эхлүүлж, гишүүдээс болон компаниудаас жил шахмын хугацаанд нэлээдгүй мөнгө цуглуулжээ. Түүгээрээ “Ардчиллын өргөө”-ний зураг төсөл, инженерийн тооцоолол гаргах,  хуучин хүзүүвчийн барилгыг нурааx, суурийн нүxийг уxаx ажлыг амжуулсан байгаа юм. Тэгээд дуусгасан байна. Даxиж xөрөнгө босгож чадаагүй, бүтэн хоёр жил хүзүүвч байсан тэр газарт ухсан нүх, овоолсон шороо, хураагдсан өр хуримтлагдав. Ядахад яр гэгчээр суурийн газрыг ухаж байхдаа УДБЭТ-ын бохирын шугам сүлжээг бүхэлд нь гэмтээж, өрөнд оржээ.

Ингэж явсаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна. Тухайн хурлын протоколоос  харахад Н.Алтанхуяг “...”Ардчиллын өргөө” цогцолбор барилгын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдаалах ажлыг Ц.Оюундарьд даалгасугай. Бид хэд дээр нэг ярьсан. Ажлын хэсэг байгуулсан. Одоо энийг Ц.Оюундарь даргад даалгая”, Ц.Оюундарь “...Түрүүчийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар яг ийм даалгавар даалгасан. Түүний дагуу дэлгэрэнгүй танилцуулга хурал хийсэн байгаа тэгээд шийдвэр гарсан байгаа”, Н.Батбаяр “...Дуудлага худалдааг хаалттай зарахаар хэтэрхий хямдхан зарчихлаа. Тэрэндээ энэндээ зарчихлаа гээд бас л бөөн PR болно шүү”,  Н.Алтанхуяг “...Ямар нэгэн байдлаар нээлттэй дуудлага худалдаагаар зараад, эндээс байрныхаа зардлыг хаагаад гарсан зөрүү мөнгөөр нь тэгнээ гэж юм хэлэх ёстой. Тэгвэл хүмүүст ойлгогдоно. Зөрүү мөнгөөр яахын гээд дээр ярьсан чинь манайхан их олон янзын санал хэлсэн л дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залуучуудын юм босгоно гэсэн. Зайсан толгой дээр нэг босгоно гэсэн. Гэхдээ хүнд л хүрсэн юм хийе. Зарим цэцэрлэг барихад мөнгийг нь хандив өгье гэсэн. Тэгвэл илүү хүнд хүрнэ гээд байгаа юм. Түүнээс бид байраа зараад мөнгөө хуваагаад идсэн л нэр зүүнэ”, Н.Батбаяр  “...Тэгээд л удирлага л авсан гэж хардаад, тийм үү”,   Л.Болд “...Тэр зөрүү мөнгийг ардчиллыг баталгаажуулсан юманд л өгөх ёстой”, А.Гансүх “...Заавал “Ардчиллын ордон” гэж нэрлэнэ. Тийм болзол тавьсан”, Ц.Оюундарь “...Товчхон танилцуулахад гурван төрлийн болзол тавьж байгаа юм. Нэгдүгээрт, “Ардчиллын өргөө” гэдэг нэрийг хадгална. Хоёрдугаарт, хүмүүсийн тоосго зараад 500 саяын хандив өгсөн байгаа. Тэрний мөнгийг гаргаад нөгөө цогцолбор дээр бичнэ. Гуравдугаарт, ардчиллын түүхийг харуулсан музей байгуулна. Талбай гаргана тэгэхээр ямар ч байсан Ардчиллын өргөөн дотор хүн ороод ямар нэгэн үзэсгэлэн үздэг л байх ёстой”,  Ц.Оюундарь “...Гүйцэтгэх зөвлөлийн өмнөх тогтоолын ажлын хэсэг хуралдаад ийм шийдвэр гаргасан. Нэлээн дэлгэрэнгүй танилцуулга байгаа. Тэрэн дээр “Ардчиллын өргөө” цогцолборыг 2012-2013 оны нийт санхүүжүүлсэн өртөг нь нэг тэрбум 357 сая байгаа. Гүйцэтгэсэн ажлын хүлээлэгдсэн төлбөр нь 341 сая. Ингээд нийтдээ нэг тэрбум 700 сая суурь үнэ буюу гаргасан зардал”, А.Гансүх “...Байршил юмаа бодоод эдийн засгийн үр өгөөжөө бодоод ирхээр өөр дүн гарч магадгүй” гэсэн ярианууд гарч шийдэлд хүрчээ.

Удалгүй дуудлага худалдааг 2013 оны есдүгээр сарын 27-нд задалж, дүнгээ гаргажээ. Тэгэхэд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк хоёроос материал ирсэн байв.

Улаанбаатар хотын банкны төлөөлөл н.Цолмонбаатар “...Нийт төслийн үнэлгээг 12 тэрбум гэж үзсэн. Бэлнээр долоон тэрбум төгрөгнөөс доошгүй мөнгөн хэлбэрээр гаргана. ...Манай хувьд эхний ээлжинд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр гаргаад мкв-ыг талбайгаар шилжүүлнэ гэдэг бол энэхүү төсөлд орж байгаа онцлог зардал.  Манай зүгээс бэлнээр 7долоон тэрбум бэлнээр энэ төсөлд төлнө. Талбайн хэмжээг 1500-2000 мк хүртэл талбайг ард түмний өмчид шилжүүлнэ. Энэ талбайн өртгийн тухайд гэвэл  барилгыг барих  өртгөөр нь тооцвол тав орчим тэрбум төгрөгний өртөгтэй барилга байгаалдаа. 2000 мкв-ыг 1500 орчим ам.доллараар тооцвол манай байгуулгын зүгээс 12 тэрбум төгрөгөөр үнэлээд авья гэсэн саналтай байна”, мөн тэрээр “...Бид нар зурагтай маш сайн танилцсан. Эхний таван давхар бол 2230н мк,  зургаан давхраас дээшээ бол  нэг давхрын хэмжээ нь 865 мкв юм байна. Доторх ашигтай талбай гээд аваад үзэхээр эхний таван давхар бол цэвэр үйлчилгээний чиглэлийнх байдаг.Тэрнээс дээшээ давхруудад гэвэл ихэвчлэн оффисийн чиглэлийн талбайнууд байна” , н.Байгаль “...Дээр нь манай өөрийн болзол байгаа шүү дээ. 2200 мкв гэж. Тэгэхээр та нарын болзол манай шаардлагыг хангахгүй байна гэж үзээд байна. Харин долоон тэрбум бол ойлгомжтой болсон”, Ц.Оюундарь “...Ер нь бол бид нэгдүгээр давхрыг л авъя гэсэн зорилгой байгаа шүү дээ, дангаар нь” гэж ярилцсан байна. Үүний дараа Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл болох хуулийн зөвлөх Ц.Пүрэвтүвшин “...Нийт гарах өртөг хугацаа хэзээнээс эхэлсэн зэргээс шалтгаалаад үнэлсэн. Улаанбаатар банкны саналаас бага байна л даа.Үүнийг бид 8.5 тэрбум гэж тооцсон. Төслийн үнэлгээ гэж тооцоод байгаа юм. Үүнээс бид зургаан тэрбум төгрөгийг бэлнээр төлөөд 1000 мкв-ыг олон нийт буюу ард түмний өмчид шилжүүлнэ. Энэ 1000 мк талбайн зардлыг цаашид манай компани хариуцаад цаашид төслийг хэрэгжүүлнэ гэсэн санал гаргаж байна. Манай саналаас Улаанбаатар банк хамаагүй өндөр саналтай байна. Тэгэхээр бид одоо шууд 8.5 тэрбумаас 12 тэрбум гэж өсгөх боломжгүй” гэв. Дараа нь н.Байгал “..Бид 2200 мкв гээд яриад байхад 1500 мкв гээд дараа нь дайраад байвал яах вэ. Бид чинь бас үүрэг хүлээсэн комисс. Бидний шаардлагад хүрэхгүй болчихоод байна. Тэгэхээр үүнийг та нар зөвлөлдөх ч юм уу, яах вэ. Мэдээж та хоёрын албан тушаал хүрэхгүй ч юм уу тийм асуудал байна уу” гэхэд н.Цолмонбаатар “...1500-2000 мкв гэдэг чинь яг яаж гарсан бэ гэхээр дээшээгээ талбайн хэмжээ жишээ нь 30:30 хэмжээтэй барилга байгаа. Тэрний талбайн хэмжээ 860-аад мкв байгаа.Хэрвээ тэндээс авах юм бол нэг давхрын талбайн 1000 мк болно. Хэрэв доод талын таван давхраас авлаа гэхэд ойролцоогоор 2000 мкв гэж гаргасан. Та бүхэн шаардлага хангахгүй буцаая гэсэн шаардлага тавьж байна. Тэгэхээр манай зүгээс ерөнхийдөө бэлэн мөнгөөр долоон тэрбум төгрөг хэвээрээ, талбайн хэмжээг 2200 мкв  болгож та бүхний шаардлага хүлээж авах боломжтой” гэжээ. Үүний дараа АН-ынхан зөвшилцөөд ажлын хэсгийн ахлагч Ц.Оюундарь “...За юуны түрүүнд манай энэ төслийг худалдах дуудлага худалдаанд саналаа ирүүлж оролцсон танай хоёр банкинд талархлаа илэрхийлье. Дуудлага худалдааны комисс ярилцаад шийдлээ гаргалаа. “Ардчиллын өргөө” цогцолбор төслийн оролцогчид тавих шаардлагууд болзлын дагуу долоо дахь заалтыг хангана гэдгээ илэрхийлж, 2200 мк-аас доошгүй талбай, нэг бүтэн давхрыг олон нийтийн өмчлөлд өгнө. Бэлнээр долоо тэрбум төгргийг төлнө гэсэн болзлоор Улаанбаатар хотын банкинд “Ардчиллын өргөө” цогцолбор төслийг худалдахаар шийдвэрлэлээ. Та бүхний ажилд амжилт хүсье” гэснээр энэ ажил дуусчээ.

Ингээд долоон тэрбум төгрөгийг АН авчээ. Мөн “хүзүүвч” дэх АН-ын байрны суурин дээр босох байшингаас 2200 мк талбайг үнэ төлбөргүй авахаар болсон байна.

Энд нэг тайлбар байдаг байна. АН-ын дансанд долоон тэрбум төгрөг орохоос Улаанбаатар хотын банк өмнө нь АН-ын авсан зээлүүдийг хүүтэй нь хамт суутган авч үлджээ. Энэ суутгал нь гурав орчим тэрбум төгрөг болсон байгаа юм.  Өөрөөр хэлбэл, дөрвөн тэрбум төгрөг АН-ын дансанд орсон байна.

Удалгүй З.Энхболдыг АН-ын дарга, Л.Эрхэмбаярыг генеск болоход Н.Алтанхуяг, Ц.Оюундарь тус намын дансан дахь 2.1 тэрбум төгрөгийг хүлээлгэж өгчээ.

Энэ бүхнээс АН байргүй биш байртай юм байна. Харин тэр нь эхлээд баригдах ёстой ажээ.

Эх сурвалж: 2021.2.9 МЯГМАР № 28 (6505)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The Economist: Монголын ардчилал алдаатай
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог
Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Олимпизм
  • •Засгийн газар
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Хөлбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Д.Цэрэннадмид: Мэргэжлийнхээ...
Төмөр замын бүтээн байгуулалт...

“Ардчиллын өргөө” баригдвал АН байртай л юм байна

2021-02-09

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
The Economist: Монголын ардчилал алдаатай
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог
Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
46 минутын өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Бид дэлхийд хангалттай импортлогч улс болж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна

49 минутын өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо

52 минутын өмнө өмнө

Манчестер Сити клуб Боруссияг хожлоо

1 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ

1 цагийн өмнө өмнө

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 3112 хүн хамрагджээ

1 цагийн өмнө өмнө

Реал Мадрид клуб хожлоо

1 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 46 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж байна

2 цагийн өмнө өмнө

The Economist: Монголын ардчилал алдаатай

2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв

2 цагийн өмнө өмнө

Эвдэрсэн хайс хашлага, замын тэмдгүүдийг засаж байна

3 цагийн өмнө өмнө

Өнөөдөр тэрсүүд өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 1-3 градус дулаан байна

18 цагийн өмнө өмнө

Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй

18 цагийн өмнө өмнө

Цэцэрлэг, коллежийг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй

18 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-02-24)

18 цагийн өмнө өмнө

Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтыг гуравдугаар сарын 1-нээс үргэлжлүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Манай сагсчид олимпын эрхийн төлөө тоглоно

21 цагийн өмнө өмнө

Х.Баттулга: Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй

21 цагийн өмнө өмнө

Бавари Мюнхэн Лациог бутниргэлээ (Тоглолтын тойм бичлэгтэй)

21 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

21 цагийн өмнө өмнө

Ө.Ган-Өлзий: Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн

21 цагийн өмнө өмнө

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирнэ

21 цагийн өмнө өмнө

Челси хожил байгууллаа (Тоглолтын тойм бичлэгтэй)

22 цагийн өмнө өмнө

Аймаг, сумын цэцэглэг, сургуулийн хичээл, сургалтыг ирэх сарын 1-ний өдрөөс танхимаар оруулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Лакшми: НДШ-ийг нэмэх хуулийг 2020 оны эцсээр өөрчилж болох байсан

1 өдрийн өмнө өмнө

Тайгер Вудс осолд оржээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын Үндэсний музей хүүхдэд үйлчлэхгүй

1 өдрийн өмнө өмнө

Бүх оддын сэлгээний тоглогчдын нэрс тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна

САНАЛ БОЛГОХ
1 өдрийн өмнө өмнө

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон гэв үү

2021-02-22 өмнө

Брүүклин Нетс өрнөдөөр хийсэн аялал тоглолтод тав хожлоо

2021-02-21 өмнө

Б.Баасанбямба: Манайх хоёр жил тутамд хоолны цэсээ сольдог

2021-02-19 өмнө

Саид Моллаей Алтан медалийн төлөө барилдана

2021-02-20 өмнө

С.Амарсайхан: Аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь энэ сарын 23-наас үйл ажиллагаагаа эхэлнэ

2021-02-21 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.02.22-21.02.26/

2021-02-22 өмнө

Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!

2021-02-20 өмнө

Шар бүсийн таван байгууллагаас бусад нь энэ сарын 23-наас ажиллана

2021-02-22 өмнө

Прокурор Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

2021-02-20 өмнө

Б.Бат-Эрдэнэ: 1 кг тутамд 500-аас 1000 төгрөг нэмэгддэг нь тогтоогдсон

2021-02-22 өмнө

Бээжингийн шинэ хууль Хонгконгчуудыг Англи руу “нүүхэд” хүргэв

2021-02-19 өмнө

“Эйч Кэй Би Интернэйшнл холдинг”-ийг эрэн сурвалжлах уу

2021-02-20 өмнө

А.Амбасэлмаа: Оршин суух тодорхой хаяггүй гурван хүнээс коронавирус илэрсэн

2021-02-21 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийн гурав луу уналаа

2021-02-22 өмнө

Энэтхэг улсаас ирсэн АстраЗенека вакциныг хүлээн авлаа

2021-02-19 өмнө

Д.Сумъяабазар: Авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана

2021-02-19 өмнө

Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно

2021-02-19 өмнө

Э.Дашням: Уртын дууны аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулна

2021-02-19 өмнө

Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

2021-02-20 өмнө

Үс засуулвал нас уртасна

2021-02-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг саатуулжээ

2021-02-21 өмнө

52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд илэрсэн байна

2021-02-21 өмнө

"Ташкентын Гранд слам" тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцоно

2021-02-19 өмнө

Саид Моллаей эхний учраа бөхөө давлаа

2021-02-22 өмнө

Ц.Ганзориг: Монгол Улсын Ерөнхий сайд АстраЗенека вакциныг тариулна

2021-02-19 өмнө

Саид Моллаей В хэсгийн аварга боллоо

2021-02-19 өмнө

2022 оны өвлийн олимпод саад болох гэсэн хүмүүс үүндээ харамсах болно гэж Хятад улс санууллаа

2021-02-19 өмнө

Гуравдугаар сард БНСУ руу 6 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2021-02-22 өмнө

А.Амбасэлмаа: 36903 хүнд PCR шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн

2021-02-19 өмнө

Түүхэн замнал, онцлогийг харуулсан самбартай боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах