• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ, Ерөнхийлөгч өө!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордоно гэсэн албан ёсны мэдээлэл цацагджээ. Тэрбээр өнөөдрөөс 17-ныг хүртэл Орост ажиллах юм байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Харин энэ дунд “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан “хамтын ажиллагааны баримт бичгүүд” байж болзошгүй байгаа юм. Болзошгүй ч гэж Ерөнхийлөгчийн айлчлалыг угтуулж сүрхий идэвхжүүлсэн хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын яриа хэлэлцээрийн голлох сэдвүүдийн нэг нь энэ байсан юм.

Хамгийн сүүлд Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр Улаанбаатар хотод Төрийн ордонд болсон хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар энэ тухай яригдсан байдаг. Манай Гадаад харилцааны яам энэ талаар албан мэдээлэлдээ онцолсон.

Хамгийн гол нь “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө” гээчийг дагаад “эдэлбэр газар” бас явчихдаг. Тэрхүү Монгол дахь Оросын эдэлбэр газруудыг 100 жилээр өгдөг. Тэгэхдээ дахиад 100 жилээр сунгана гээд ноот бичгээр баталгаажуулчихдаг.

Ерөөс ийм байдлаар 2019 онд нэг хэсэг газар Оросын мэдэлд очсон. Улаанбаатар, Дархан дахь 30 объектыг “эдэлбэр газар”-ын хамт Орост шилжүүлсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 538н/1да ноот бичгээр “Оросын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол (цаашид “протокол”) болон ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр (цаашид “хэлэлцээр”)-т дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна” гэсэн. Харин Гадаад харилцааны яамны хариу ноот бичгээр “...Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ.

Монголын тал эдгээр газрыг Оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад “Хавсралт 1” гэх “ЗСБНХУ-ын нэрнээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудын жагсаалт” гаргасан.

Уг нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа өөрчилснөөр энэ мэт протокол, хэлэлцээрийг дагаж мөрдөх эсэхээ тусдаа хуулиар зохицуулсан байдаг юм. Гэвч ийм байдлаар “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийг нь дагаад эдэлбэр газар олгогддог болчихов. Одоо дахиад тодорхой хэмжээний газар нутаг “хамтын ажиллагааны баримт бичгүүд”-ээр Оросын мэдэлд шилжих гэж байна.

Гэтэл манайх чинь тусгаар тогтносон Монгол Улс шүү дээ. Монголчууд дундад зууны үед эрх мэдэл булаацалдсан. Тэрнээсээ болж Монголын хаан, хан, хутагт, ноёдууд Манж, Хятадын хаад ноёдын амлалт, хээл хахуульд автаж хоорондоо дайтсан. Ингэж байж тулгар төрийн тусгаар тогтнолоо Манж чин улсад алдсан түүхтэй. Харин ХХ зууны эхээр “үндэсний ухамсрын сэргэлт”-ийн үр дүнд Манжийн дарлалаас салсан. Ингэж Богд хаант Монгол Улсыг байгуулсан. Улмаар тулгар төрийнхөө тусгаар тогтнолыг хөрш Орос, Хятад улсууд болон гадаадын улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хийсэн Монголын үе үеийн эх орончдын явуулсан урт хугацааны тэмцлийн эцэст өнөөгийн бидэнд тусгаар тогтнол иржээ. Ер нь тусгаар тогтнол гэдэг угтаа газар нутгийн төлөөх тэмцэл байсаар ирснийг Монголын түүх бэлхнээ харуулдаг. Тэр хэрээр тухайн цаг үеийн Монголын удирдагчдын бодлого, тэмцэл нэн нөлөөтэй байв. Түүхийн шаргал хуудсуудыг сөхвөл мөн ч олон эрсийн цусаар энэ Монголын газар нутаг, тусгаар тогтнол аврагдан үлдсэнийг бид мэдэх болно. Ойрхоны түүхийг сануулахад, Х.Чойбалсантай холбоотой олон сайн, саар баримт байдаг. Гэхдээ түүх түүнийг Монголын өнөө цагийн тусгаар тогтнолын “автор” хэмээн дархалсан. Ганцхан баримт  дурдахад, тухайн үедээ ЗХУ-д дагаар орж, 16 дахь муж болгох дотоодын санаачилгуудын эсрэг Х.Чойбалсан бат зогссон байдаг. Тиймээс ч “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн түүний үг эдүгээ бидэнд тусгаар тогтнолын хамт үлдэн иржээ.

Ер нь Монголын төрийн удирдагчдын түүхэнд ямраар үлдэх вэ гэдгийн хамгийн том шалгуур нь тусгаар тогтнол, газар нутгийн төлөө хийсэн тэмцэлтэй л шууд холбогддог.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойд хөрш Орост айлчлахаар мордож байна. Уг нь Ерөнхийлөгч энэ удаад хойд биш урд хөршид айлчилсан бол хэрэгтэй байв. Ядаж Эрээний хил байн байн хаалгахгүй байх талаар харилцан тохиролцоод ирсэн бол ядарсан ард түмэн чинь яасан их баярлах байсан бол?!

Гэхдээ төрийн хэргийг бид заахгүй. Болохгүй. Тиймээс түүнд “Орост очоод Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ” гэж захья. Хэрэвзээ, үүнийг мартаж, социализмын үеийн протокол, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгө”-ийн талаарх “хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурчихаад ирвэл түүхэнд тааруухан нэртэй, Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн л Ерөнхийлөгч болж үлдэнэ дээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
“0” хэлэлцээр: “Рио”-гийн...
Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс...

Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ, Ерөнхийлөгч өө!

Kuzmo 2021-12-15

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гадаад харилцаа   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах