Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакцин ирлээ. Вакцины дээжээс албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд боллоо.
Оксфордын их сургууль АстраЗенека компанитай хамтран хөгжүүлсэн уг вакциныг Энэтхэгийн “Serum” институтад үйлдвэрсэн юм. Буцалтгүй тусламжаар ирж буй уг вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж буй ажээ.