• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутам ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа хийж танилцуулдаг. Тэгвэл ҮСХ-ноос хийсэн 2020 оны ядуурлын түвшнийг тооцоолсон судалгаагаар Монгол Улсын арван иргэн тутмын дөрөв нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшинг тооцохдоо нэг хүнд сард ногдох суурь хэрэглээний түвшинг 184 мянган төгрөгөөр тооцож үүнээс доош хэрэглээтэй хүн амыг ядуу гэж үздэг. Тодруулбал, нийт хүн амын 27.8 хувь буюу 903.4 мянган хүн ядуу гэсэн дүн гарчээ.

Хүн амын 43 хувь нь ядууралд өртөхөд бэлэн

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дүнгээр хөдөлмөр эрхлэлтийн орлого долоо хувиар, мөнгөн шилжүүлгийн орлого 35 хувиар өсжээ. Ингэснээр өрхийн нийт орлого 12 хувиар өссөн байна. Үүнд цар тахлын нөлөөллийг бууруулах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн төрлийн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг, тэтгэмж голлон нөлөөлжээ. Тухайлбал, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг тав дахин, бага орлоготой өрхөд олгодог 16 мянган төгрөгийг хоёр дахин, Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэснээр ядуурал өсөлтийг хязгаарлаж чаджээ.

Тэгвэл өрхийн мөнгөн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 300-500 мянган төгрөгийн орлоготой бүлэгт хамгийн өндөр байна. Жишээлбэл, 300 мянган төгрөг хүртэлх орлоготой буюу сарын 194 мянган төгрөгийн дундаж орлоготой өрхийн 77.4 мянган төгрөг нь тэтгэвэр, тэтгэмж байна. Мөн дунджаар 398 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн 251 мянга буюу 63 хувийг татвар төлөгчдийн халааснаас олгож байгаа юм. Тэгвэл 1.6 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн 11.7 хувийн тэтгэвэр, тэтгэмж эзэлдэг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Тэгэхээр эдгээр улсаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж зогсоход манай улсын нийт хүн амын 43.3 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна.

Ядуурал буурах хурдыг цар тахал сааруулав

Манай улсад ядуурлын түвшин эдийн засгийн өсөлтөө дагаад эрчимтэй буурч байсан ч 2016 оны түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн хямралын улмаас ядуурлын түвшин эргэн огцом өссөн. Ийн 2016 оны сүүл, түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд эргэн ядуурлын түвшин аажмаар буурж байсан ч цар тахал дахин хурдыг сааруулав. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хэрэв цар тахал дэгдээгүй бол улсын дундаж ядуурлын түвшин гурван хувиар буурахаар байжээ. Харин хөдөө, орон нутагт хамгийн өндөр хувиар буюу 4.6 хувиар буурч 25.9 хувьд хүрэх байсныг судалгаагаар гаргасан. Гэсэн хэдий ч цар тахал дэгдэж хүн амын хөдөлмөр эрхлэлт, орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж ядуурлын түвшин 2018 оныхтой харьцуулахад бага хэмжээгээр буюу 0.6 хувиар буурчээ.

Түүнчлэн ҮСХ-ны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “Хэдийгээр 2020 оны байдлаар 0.6 хувиар ядуурлын түвшин буурсан ч үүнийг бууралт гэж хэлэхэд бол хэцүү. 2018 онд ядуу байсан хүн ам 2020 онд ядуу хэвээрээ байна. Энэ нь цар тахалтай холбоотой. Цар тахлын нөлөөллийг бууруулж ядуурлыг өсгөхгүйгээр барьж чадсан гол хүчин зүйл нь Засгийн газраас олгосон дэмжлэгүүд. Эдгээр нь цар тахлын үед өрхийн амьжиргааг торгоож чадсан.

Тухайлбал, цар тахлын улмаас алдагдаад байгаа өрхийн орлогыг халамжийн шилжүүлгээр нөхчихсөн гэсэн үг. Одоо танилцуулсан судалгааны дүн 2020 оных. 2020 оны нэгдүгээр сараас цар тахал гарсан ч манай улс хатуу хөл хорио тогтоогоогүй. Харин арваннэгдүгээр сард дотооддоо алдаж хатуу хөл хориио тогтоосноор иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндрэл үүсч, хил гааль хаагдсан. Тэгэхээр 2021 онд инфляц нэмэгдэж ДНБ-ий өсөлт бага байсан учир 2022 оны судалгаагаар энэ хямрал үргэлжлэх өндөр магадлалтай байна” гэв. 

Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байна

Хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр буюу тэнд амьдарч байгаа иргэдийн 30.5 хувь ядуу байна. Тодруулбал, нийт ядуу хүн амын 57 хувийг хөдөө, орон нутгийн иргэд эзэлж байгаа юм. Ядуу хүн амыг тархалт, суурьшлаар нь ангилан авч үзэхэд 2018 онд 21.7 хувь нь аймгийн төвд, 36.5 хувь нь сумын төвд байсан бол 2020 онд нийт 56.5 болж 1.7 хувиар буурсан байна.

Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байгаа нь хэд хэдэн үзүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Тухайлбал, цалингийн дундаж хэмжээ Улаанбаатар хотынхоос 17 хувиар бага байдаг. Улаанбаатар хотод 2020 онд өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байхад орон нутагт 1.1 сая төгрөг байв. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 67.3 сая толгой мал тоологдсон ч МАА-н бүтээгдэхүүний 13 хувийг л боловсруулж экспортолдог. Үлдсэн 80 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь үндсэн шалтгаан болж байна.

Ялангуяа, арьс шир, ноос ихээр хаягдаж хог болсоор мах, сүү, ноолуур гэсэн цөөн бүтээгдэхүүнээр малчдын 70-80 хувь нь амьжиргаагаа залгуулж байгаа юм. Малчдын мал аж ахуйгаас олж байгаа орлого нь сарын 530 орчим мянган төгрөг, сар бүрийн тогтмол орлого бага, улирлын чанартай байдгаас ядуурлын түвшин өндөр байх нэг шалтгаан болж байна. Тэгэхээр малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, МАА-н бүтээгдэхүүний нэр төрөл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 5 (6737)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ж.Баттогтох: Казахстан улс...
Шинэ яамны ТНБД-аар...

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

БЯМБАСҮРЭН 2022-01-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутам ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа хийж танилцуулдаг. Тэгвэл ҮСХ-ноос хийсэн 2020 оны ядуурлын түвшнийг тооцоолсон судалгаагаар Монгол Улсын арван иргэн тутмын дөрөв нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшинг тооцохдоо нэг хүнд сард ногдох суурь хэрэглээний түвшинг 184 мянган төгрөгөөр тооцож үүнээс доош хэрэглээтэй хүн амыг ядуу гэж үздэг. Тодруулбал, нийт хүн амын 27.8 хувь буюу 903.4 мянган хүн ядуу гэсэн дүн гарчээ.

Хүн амын 43 хувь нь ядууралд өртөхөд бэлэн

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дүнгээр хөдөлмөр эрхлэлтийн орлого долоо хувиар, мөнгөн шилжүүлгийн орлого 35 хувиар өсжээ. Ингэснээр өрхийн нийт орлого 12 хувиар өссөн байна. Үүнд цар тахлын нөлөөллийг бууруулах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн төрлийн мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг, тэтгэмж голлон нөлөөлжээ. Тухайлбал, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг тав дахин, бага орлоготой өрхөд олгодог 16 мянган төгрөгийг хоёр дахин, Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Ингэснээр ядуурал өсөлтийг хязгаарлаж чаджээ.

Тэгвэл өрхийн мөнгөн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 300-500 мянган төгрөгийн орлоготой бүлэгт хамгийн өндөр байна. Жишээлбэл, 300 мянган төгрөг хүртэлх орлоготой буюу сарын 194 мянган төгрөгийн дундаж орлоготой өрхийн 77.4 мянган төгрөг нь тэтгэвэр, тэтгэмж байна. Мөн дунджаар 398 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн 251 мянга буюу 63 хувийг татвар төлөгчдийн халааснаас олгож байгаа юм. Тэгвэл 1.6 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн 11.7 хувийн тэтгэвэр, тэтгэмж эзэлдэг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Тэгэхээр эдгээр улсаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж зогсоход манай улсын нийт хүн амын 43.3 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна.

Ядуурал буурах хурдыг цар тахал сааруулав

Манай улсад ядуурлын түвшин эдийн засгийн өсөлтөө дагаад эрчимтэй буурч байсан ч 2016 оны түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн хямралын улмаас ядуурлын түвшин эргэн огцом өссөн. Ийн 2016 оны сүүл, түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд эргэн ядуурлын түвшин аажмаар буурж байсан ч цар тахал дахин хурдыг сааруулав. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хэрэв цар тахал дэгдээгүй бол улсын дундаж ядуурлын түвшин гурван хувиар буурахаар байжээ. Харин хөдөө, орон нутагт хамгийн өндөр хувиар буюу 4.6 хувиар буурч 25.9 хувьд хүрэх байсныг судалгаагаар гаргасан. Гэсэн хэдий ч цар тахал дэгдэж хүн амын хөдөлмөр эрхлэлт, орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж ядуурлын түвшин 2018 оныхтой харьцуулахад бага хэмжээгээр буюу 0.6 хувиар буурчээ.

Түүнчлэн ҮСХ-ны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “Хэдийгээр 2020 оны байдлаар 0.6 хувиар ядуурлын түвшин буурсан ч үүнийг бууралт гэж хэлэхэд бол хэцүү. 2018 онд ядуу байсан хүн ам 2020 онд ядуу хэвээрээ байна. Энэ нь цар тахалтай холбоотой. Цар тахлын нөлөөллийг бууруулж ядуурлыг өсгөхгүйгээр барьж чадсан гол хүчин зүйл нь Засгийн газраас олгосон дэмжлэгүүд. Эдгээр нь цар тахлын үед өрхийн амьжиргааг торгоож чадсан.

Тухайлбал, цар тахлын улмаас алдагдаад байгаа өрхийн орлогыг халамжийн шилжүүлгээр нөхчихсөн гэсэн үг. Одоо танилцуулсан судалгааны дүн 2020 оных. 2020 оны нэгдүгээр сараас цар тахал гарсан ч манай улс хатуу хөл хорио тогтоогоогүй. Харин арваннэгдүгээр сард дотооддоо алдаж хатуу хөл хориио тогтоосноор иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хүндрэл үүсч, хил гааль хаагдсан. Тэгэхээр 2021 онд инфляц нэмэгдэж ДНБ-ий өсөлт бага байсан учир 2022 оны судалгаагаар энэ хямрал үргэлжлэх өндөр магадлалтай байна” гэв. 

Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байна

Хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр буюу тэнд амьдарч байгаа иргэдийн 30.5 хувь ядуу байна. Тодруулбал, нийт ядуу хүн амын 57 хувийг хөдөө, орон нутгийн иргэд эзэлж байгаа юм. Ядуу хүн амыг тархалт, суурьшлаар нь ангилан авч үзэхэд 2018 онд 21.7 хувь нь аймгийн төвд, 36.5 хувь нь сумын төвд байсан бол 2020 онд нийт 56.5 болж 1.7 хувиар буурсан байна.

Хөдөө, орон нутагт ядуурлын түвшин өндөр байгаа нь хэд хэдэн үзүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Тухайлбал, цалингийн дундаж хэмжээ Улаанбаатар хотынхоос 17 хувиар бага байдаг. Улаанбаатар хотод 2020 онд өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байхад орон нутагт 1.1 сая төгрөг байв. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 67.3 сая толгой мал тоологдсон ч МАА-н бүтээгдэхүүний 13 хувийг л боловсруулж экспортолдог. Үлдсэн 80 орчим хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь үндсэн шалтгаан болж байна.

Ялангуяа, арьс шир, ноос ихээр хаягдаж хог болсоор мах, сүү, ноолуур гэсэн цөөн бүтээгдэхүүнээр малчдын 70-80 хувь нь амьжиргаагаа залгуулж байгаа юм. Малчдын мал аж ахуйгаас олж байгаа орлого нь сарын 530 орчим мянган төгрөг, сар бүрийн тогтмол орлого бага, улирлын чанартай байдгаас ядуурлын түвшин өндөр байх нэг шалтгаан болж байна. Тэгэхээр малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, МАА-н бүтээгдэхүүний нэр төрөл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 5 (6737)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах