• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн төлөв байдал

Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор монголын их багштан, Ойрад монголын Хүннү заяачийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагас баатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандида (1599-1662) хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь бөгөөд  түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй. 

Монголын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо төгс буятны шажин нийтэд их дэлгэрсэн цаг үе лүгээ тохируулж, Төвдийн пүг, цүр хэмээх хоёр ёсыг үндэслэн, хойш Байгал далай, урагш Цагаан хэрэм, зүүн тийш Номхон далай,  баруун тийш Киргис, Түрк, баруун урагш Төвдийн өндөрлөг хүртэлх газар нутгийг багтаасан Эртний Их Монгол Гүрэний уудам дэлгэр газар нутгийн хуваарьт тохирсон төгс буянт шинэ зурхайн ёсыг боловсруулсан юм. Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан (1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།, ལི་ཐོ། лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв. 

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай. 
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг. 

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна. Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། །)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй, соёлын балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй Уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу. 

Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана. 

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг. 

Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно. 

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг. 

Наймдугаарт, цаглабарын ард 1-110 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцан (1639-1704)-ы монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай. 

Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг. 

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын алтан зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу алтан зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно. Учир нь илүү сарыг хааны зарлигаар ёсчилдог билээ. 

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдья.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салбаас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!  

Нэгэн зүйл. XYII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн үр

Зурхайн шүнгүүдэд "Буян үйлдэгч" хэмээх усан барс жил алт, мөнгө элбэг. Амьтанд амгалан жаргалан ирмүй хэмээн айлдсан буй. 
Жилийн эзэн од  Могойг хүлэгч одны үр нь: Үр тариа, ногоо төмс сайн гарна. Хаан, ноёд хууль цаазаа сахин улс гүрэн буянтай болмуй.
Жилийн эзэн гараг Сугарын үр нь: Өвчин эмгэггүй, хаан язгуур дэлгэрнэ. Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно.
Жилийн хаан гараг Санчирын үр нь: Гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтмуй. Цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, хургүй, мөрөн голын ус татармуй. Үр тариа боловсрох нь муу болно.
Жилийн түшмэл гараг Ангараг ургавал галын хүч арвижих ба хүмүүн нүгүүд хоосромуй. Хулгайч нар үлэмж арвижьюу. Зарим газар оронд хур үлэмж тасрана. Заримд нь ган бээр энэлгэн үйлднэ.Үр нүгүүд арвижихын шалтгаан доройтно. Үр арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.
“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн турш өвс ногоо сайтай, зуны дундуур мөндөр цохимтгой, залуучуудад ээлтэй, өвгөдөд ширүүвтэр, нялхаст ширүүн жил болохын нигууртай.  
Энэ жил наран Загас, Хонь, Мэлхий, Жинлүүрийн ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн, байрлах үед сайн. Хумх, Хамтатгах, Арслан, Охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Үхэр, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштайг анхааруулж буй.

Нэгэн зүйл. “Шороон үхэр”-ийн үр

Тухайн жилийн “Шороон үхэр”-ийг зургийн тиг хэмжээг төгс мэддэг мэргэжлийн зураачаар зуруулж, жаазлан шүтдэг байсан нь нийтийн ёс оо. Уламжлалыг бодож уламжлалыг бодож, энэ жилийн “Шороон үхэр”-ийг өөрийн шавь мэргэжлийн зураач Г.Мөнхтөмөрөөр зуруулдаг билээ. Эрхэм зураачийн цахим хаяг urlaach_munkhtumur@yahoo.com болно. 
“Шороон үхэр”-ийн шинжээр: Жилийн эхээр цас ихтэй, жилийн зуны дундуур гандуу, бусад үед хур цагтаа бууж, нийтдээ тариа ногоо сайтай. Хүүхдэд ээлтэй, настанд ширүүвтэр, залууст ширүүн байхын нигууртай болой. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй. 

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 11, үр тариа 13, өвсний үр 12, сэрүүн 7, чийг 15, салхи 13, арвидал 15, хомсдол 15, хямрал 11, хотолд орох хэмээн жилийн нуруу төвшин сайн.

Нэгэн зүйл. Боовны үр буюу шинэ жилийн хошигнол

Энэ жилийн боовны үр нь өмнөх жилтэй адил буюу  11 хүмүүн 9 морьтой, 1 тариа будаатай, 2 шуудай гурилтай, 4 үнээтэй, 8 боов. Харин ус уух луу нь 7 тул хур чухагийн шинж. 

Нэгэн зүйл. Шинийн нэгний өглөө мөрөө гаргах зан үйл

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач болон өрхийн тэргүүн мөрөө гаргах агаад нуган үрс бараа болох буй. Нар мандахын өмнө өрхийн тэргүүн бүрэн хувцаслаж, морь хөлөглөн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн зүгээсээ ирдэг уламжлалтай. Орчин цагт байшин сууцаа тойрч, өглөөний сайхан агаарт гарч орчноо ажигладаг. 
Энэхүү мөрөө гаргах зан үйл нь хүрээлэн буй байгаль орчноо танин мэдэх, байгальтайгаа дасан зохицож амьдрах ухаан бөгөөд “Дөрвөн зүг найман зовхис”-ыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад нүүдэл, суудал, арилжаа наймаа, ажил үйлс нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлгэддэг. 
Найман зүг нь арга, билгийн таван махбодын шүтэлцээг агуулах бөгөөд бөө мөргөл болон бонбын шашнаас гаралтай, бурхны шашин дэлгэрэхэд шашин соёлын агуулга зан үйл нэмэгджээ. Сонирхуулахад Бондхорол гэдгийн “бон” нь бонбо (bon po), до (gto) нь засал, хорол (‘khor lo) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд” (bon gto ‘khor lo) гэсэн төвд үг юм.
Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг (дайсан) махбодтой зүйлийг хорлол, эсвэл зэтгэрийн зүг рүүгээ хаяж цээрийг аж-гаргадаг.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эр хүн, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эм хүн зүүн урд зүгт гараад урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа. 

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эр хүн, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эм хүн баруун зүгт гараад баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж , зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа. 

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж , хойд, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа. 
Огторгуй хөлөлд суусан 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эр хүн, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эм хүн зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа. 

Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101 настай эр хүн, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эм хүн урагш гараад хойноос ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойн ам зүүн зүг рүү харж буй тул эмийн зүгт гарна. Учир нь жилийн амин махбод руу хар нохойн ам харвал тэр зүгт буй цог хийморийн зүгийн цээрийг гаргадаг аж). Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа. 

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эр хүн, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эм хүн баруун хойш гараад зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж , урд, хойд зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа. 

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрэгтэй, эмэгтэйчүүд хойш гараад зүүн зүгээс ирнэ. Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж , баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа. 
Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эр хүн, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эм хүн урд зүгт гараад зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж , баруун хойд, баруун урд зүгт цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

Жич: Мөрөө гаргахдаа нар зөв тойрч явна. Хот суурины байшинд суугчид тодорхой нэг цэгт очоод зүгээ тогтоож өөрийн суудалд хамаарах зүгт явна.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2022 ОНЫ  

НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
ХУРААХ
Сар шинийн өдрүүдэд зах,...
Арван хоёр жилтний усан бар...

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн төлөв байдал

Kuzmo 2022-02-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
XVII жарны

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Эрүүл Мэндийн Яамны тендерийн ажлыг хийж гүйцэтгээд, үлдэгдэл мөнгөө авч чаддаггүй ээ

20 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргил өнөөдөр дэлхийн аварга цолны төлөө тулалдана

20 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

20 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний өдөр нэг хожил, нэг хожигдолтой боллоо

20 цагийн өмнө өмнө

Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

20 цагийн өмнө өмнө

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

21 цагийн өмнө өмнө

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

21 цагийн өмнө өмнө

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

21 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

21 цагийн өмнө өмнө

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

21 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

21 цагийн өмнө өмнө

Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний тоглолтоо "Imperial Esports" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

Цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж ажиллахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгох санал

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2025-11-30 өмнө

Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

2025-11-30 өмнө

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-11-29 өмнө

Тун удахгүй: “SANTA VILLAGE - САНТАГИЙН ТОСГОН”

2025-11-29 өмнө

“Эрдэнэс тавантоглой” ХК-д хийх хөндлөнгийн аудит эхэллээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: Орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна

2025-12-02 өмнө

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-11-30 өмнө

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025-11-29 өмнө

СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

2025-12-01 өмнө

Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн ЭМТ-ийн барилгын ажил дууслаа

2025-12-02 өмнө

Сүхбаатарын талбайгаас Скай Резорт чиглэлд автобус явна

2025-12-01 өмнө

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

2025-12-01 өмнө

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1280 орыг нэмлээ

2025-12-01 өмнө

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа

2025-12-02 өмнө

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-12-01 өмнө

Ипотекийн зээлдэгчийн орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

2025-11-29 өмнө

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

2025-11-29 өмнө

“Богдхан уулын хишиг” барилдаан өнөөдөр болно

2025-11-30 өмнө

Л.Энхрийлэн Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2025-12-02 өмнө

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2025-12-01 өмнө

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

2025-12-01 өмнө

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

2025-11-29 өмнө

Төрийн өмчит зарим компанийн удирдлагад хариуцлага тооцно

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

2025-11-29 өмнө

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилжээ

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

2025-12-02 өмнө

БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ

2025-12-02 өмнө

Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

2025-12-01 өмнө

Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

2025-11-29 өмнө

Э.Ариунболд Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах