• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Арван хоёр жилтний усан бар жилийн товч төөрөг, засал

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич,  шинжлэх ухааны доктор (ScD),  МУИС-ийн профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй. 

ХУЛГАНА ЖИЛТЭН

1996, 1972, 1924 оны хулгана жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1984 оны хулганатай эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1960, 1936 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1960 оны хулганатай эмэгтэйчүүд мөн 1924 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1984 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1996 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Мөн оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1948,1936 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1936 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1996, 1972, 1924 оны эмэгтэчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.  1984, 1948 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1960, 1936 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996, 1972, 1924 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1984 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1972, 1996, 1924 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1960, 1936 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

ҮХЭР ЖИЛТЭН

Бүх үхэр жилтнүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1913 оны үхэр жилтэй эрчүүд болон 1937 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1985 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1985, 1925 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1973 оны эрэгтэйчүүд болон 1961 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1997, 1949 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1997 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1961 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1937 оны эмэгтэйчүүд ба 1913 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1961, 1925 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1973, 1937 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Бүх үхэр жилтнүүд  насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

БАР ЖИЛТЭН

1998, 1950, 1926 оны бар жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1974 оны эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1998, 1962, 1950, 1938 оны бар жилтэй эрчүүд ба 1914 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1986 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962, 1938 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1998, 1962 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1986 оны бүх хүмүүс ба 1950, 1926 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1962 оны эмэгтэйчүүд ба 1938 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1998, 1950, 1926 оны нийт хүмүүс ба 1938 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1986, 1938, 1914 оны эрчүүд ба 1974 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1998, 1926 оны эрэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

ТУУЛАЙ ЖИЛТЭН

1975, 1939 оны туулай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1999, 1975 оны эмэгтэйчүүд хийгээд 1939 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1987, 1951 оны эрчүүд ба 1939, 1915 оны эмэгтйэчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана.  1963 оны нийт хүмүүс хийгээд 1927 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1987 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1987 оны эмэгтэйчүүд, 1927 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1963 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1999, 1963, 1927 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1987, 1951, 1915 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1999, 1963, 1927 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1975, 1939 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ЛУУ ЖИЛТЭН

2000, 1976, 1964, 1940, 1928 оны луу жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн.  1988, 1916 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1952 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 2000, 1940 оны бүх хүмүүс, 1988, 1976, 1928 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1916 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 2000, 1940 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1976 оны эмэгтэйчүүд хийгээд 1928 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  Бүх луу жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2000, 1976, 1940, 1928 оны нийт хүмүүс ба 1952 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1988, 1964, 1916 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1964 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

МОГОЙ ЖИЛТЭН

2001, 1989, 1965, 1953, 1929, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. 1977, 1941 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2001 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2001, 1941 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1953 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2001, 1941 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1977, 1953 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1977, 1917 оны орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.

МОРЬ ЖИЛТЭН

1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн.  1978, 1954 оны эрэгтэйчүүд ба 1966 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2002 оны эрчүүд, 1978 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1990, 1942 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1954 он эрчүүд ба 1930, 1918 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.  2002, 1966 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1990, 1930 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1930 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1930 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2002, 1978, 1954, 1930 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1990, 1942 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1978, 154 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ХОНЬ ЖИЛТЭН

Хонь жилтэй бүх эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2003 оны эрчүүд, 1931 оны эмэгэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1991 оны эмэгтэйчүүд, 1955 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1931 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1991 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1967 оны эмэгтэйчүүд, 1943 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1931 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Бүх хонь жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.

БИЧ ЖИЛТЭН

Бич жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1992 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1992, 1920 оны эмэгтэйчүүд, 1980, 1968, 1920 оны эрчүүд ба 1932 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана. 1992, 1956 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1968 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бүх бич жилтнүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1992, 1920 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 2004, 1932 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1968 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ТАХИА ЖИЛТЭН

Тахиа жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2005 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993, 1933 оны нийт хүмүүс ба 1921 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдана.1981 оны эмэгтэйчүүд ба 1933 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1957 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2005, 1969, 1933 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1993, 1957, 1921 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

НОХОЙ ЖИЛТЭН

2006, 1994, 1982, 1958, 1934, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн.  2006 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2006 оны эмэгтэйчүүд ба 1946 оны эрэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2006 оны эмэгтэйчүүд ба 1958 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1970 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Мөн оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2006, 1970, 1946, 1934 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1982 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1994, 1922 оны эрчүүд хийгээд 1958 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 2006, 1934 оны нийт хүмүүс хийгээд 1982 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994, 1970, 1946, 1922 оны эмэгтэйчүүд ба 1982 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1946 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ГАХАЙ ЖИЛТЭН

2007, 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1995, 1959, 1923 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн.  1983 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана.  эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 2007, 1947 оны нийт хүмүүс ба 1923 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1983 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1971 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2007 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1959, 1923 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1983, 1971, 1947, 1935 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1995, 1959, 1923 оны эрэгтэйчүүдийн сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 

Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс миний бие Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны усан барс жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг “Таван Богд Менежмент” ХХК авч, “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай  хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компанийн хамт олонд талархаж явдагаа давхар өчсү!

НЭГЭН ЗҮЙЛ, ТООЛЛЫН ЭХЛЭЛҮҮДИЙН ТАЛААР ТОВЧ ДУРДАХ НЬ

Одон зурхайн тоолол хийгээд алтан зурхайн тооллын талаар өмнө дурдсан билээ. Одон зурхайн жарны тооллын эх нь гал туулай бөгөөд харин Нангиадын алтан зурхайн жарны тооллын эх нь модон хулгана билээ. Миний бие насны залуу цусны шингэн цагт тухайн үеийн нам, засгийн хайр ивээлээр монголчуудын одон орон, зурхайн мэдлэгийн түүхийн талаар нарийвчилсан судалгаа хийх зорилготой БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Физик, Математикийн Хүрээлэнд Математикийн Түүхийн Групп хэмээх нэгж байгууллага үүсэн байгуулагдахад (1976-1982 он) орж ажилласан азтай нэгэн билээ. Тэр үед мэдээтэй, сэхээтэй мэргэдийн учиг тасраагүй байсан цаг аа. Нэн ялангуяа “Хэргийн тухайд алдрыг тань өгүүлмүй” миний язгуурын лам, ачит багш, шүнгийн зурхайч Б.Жимба агсны гэгээн айлдварт чихээ тосон өчүүхэн савны хэр хэмжээгээр эрдэм номыг юүлэн авч байснаа дурсахад сайхан байна аа. Миний багш нар болоод мэргэдийн “Морилон ирэх XVII жарны гал туулай жил шашин, ном дэлгэрэх сайн цаг эхлэнэ” хэмээсэн яруу сонсголонт айлдвар сэтгэлд таатай байдаг сана. Тэр нь “Ерөөлийн хүчин сэтгэлд буушгүй” хэмээх Бурхан багшийн айлдсан ёсоор тэр ерөөлтэй жил Халх түмний IV Богдын үеэс ихэд дэлгэрсэн Гүргүл лхамын залбиралд: “དམ་ཆོས་སྒྲུབ་པའི་ངོ་མཚར་མཐུན་པའི་རྐྱེན། །ཡོས་ལོར་ངེས་པར་འགྲུབ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད།།” буюу “Богдсын номыг бүтээхүй сонин гайхамшигт зохилдохуй шалтгаан Борхон молтогчин туулай жилд бүтэхүй үйлсийг зохио!” хэмээсэн ерөөлийн ёсоор XVII жарны жарны эхлэл гал туулай жил (1987 он) юм санжээ. Нээрээ ч тэр жарны эхлэлээс хойш өөрчлөлт шинэчилэлтийн умрын салхи сэвэлзэж, улиг болсон захиргааталтын царцанги мөсөн тогтолцоо хайлан одсоныг хамаг бүгдээр мэдэх тул энэ тухай олныг нурших илүүц буй заа. 

“Монгол хүмүүн бэлгээрээ нангиад хүмүүн бэлээрээ” хэмээх хуучны үг байдаг. Нангиадууд мөнгө зоос хураахыг эрхэм буян хэмээн үздэг рэмээлцэх бөгөөд түүний тусгал болсон хулгана жилийг ихэд бэлэгшээдэг аж. Тэгээд ч Алтан зурхайн тооллын арван хоёр жилийн орчилын эх нь хулгана юм. “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээсэн нэгэн тогтсон хэллэгийг “Нангиадын угшилтай, Манжийн тухиралтай” хэмээн мэдээтэй өтгөс хуучилдаг байсныг тод санаж байна. Одоо энэ талаар нэгэн баримт дурьяа. Олон монголчуудыг огт алагчлал үгүй болгоож, Тусгаар Монгол Улсыг байгуулсан их ачтан Монгол түмний ЦОРЫН ГАНЦ БОГД, ИХ ХААНТАН VIII богд Агваанчойживанчүг бээр тулгар төрийн олноо өргөгдсөн анхдугаар онд туурвин зохиож, айл бүрийн гэрт залагдах болсон “Талами ཐླཱིཾ” үсэгний тус эрдмийг өгүүлсэн 

“Адистидтай үсгийг зурах ёс, хэлбэр дүрс, хэмжээ, ач тус сэлт оршивой (༅༅༅། །བྱིན་རླབས་ཅན་ཡིག་གེའི་བྲིས་ཚུལ་དབྱིབས་མདོག་ཚད་ཕན་ཡོན་དང་བཅས་པ་བཞུགས་སོ། །)” хэмээх номноос ишлэн сонирхуулбал: 

“Тэр мэт орон гэртээ энэ үсгийн зургийг шүтвээс
Тэнгэр зэтгэр, хүмүүн бус, хүчир лус, газрын эзэн бээр
Хэрцгийлэн хорлохуй хөнөөл амарлиж, эд эдэлбэр тэргүүтэнд
Хэцүү муу ёр, өлзий бус нугууд үл болох болой. 
Нийт харшлах шалтгаан, үл зохилдохуй саад тотгор эс гаран
Нэн ялангуяатайд нүдний элдэв өвчнөөс огоот гэтэлмүй.
Алаг мариа, алаг толбо, харалган сохор үл болмуй.
Алин ялгамжтайд модон эр хулгана жил (1924 он) гарах цагт 
Аливаа муу ажил, буруу үзэл, бурууд хөтлөгч, буруу үзэлт
Аймшигт муу явдал, архи, хэл амны муу үр боловсрон 
Этгээд худал, хуурмаг үг хүмүүн малд боловсрох ба 
Элдэв нүдний өвчин хижиг машид дэлгэрэхүй ба 
Өвчин, хижиг, халдварт өвчин, мөндөр, турхан
Өнгөлзөгч дайсан, дээрэм хулгай, цэргийн хямрал гарах цагт 
Өршөөлт энэ үсгийг өнгө гишүүн лүгээ тохируулан бичиж
Амилал сэлтийг өргөн тахин, харан сүсэглэх болбоос
Ажирсан бурхадын адистид, тус эрдэм нь сэтгэшгүй. 
Гайхамшигтай энэ үсгийг ёсчлон бүтээж тахих болбоос
Галав галчин хоосортол буяны чуулганыг хураах болмуй.
“Хойд үндэс”-ний бурхадын эс хөдлөхүй гэгээнийг олмуй.
Хос үгүй “Нууцын хураангуй”-н үндэсний үсэг сэлтээс гарсан
Бум буман дагинас, зүүнтээ эргэн хүндлэхүйеэ шүтэн бишрээд
Булт тэдний хөрөнгө нь бусдаас хэтэрхий үлэмж ээ”

хэмээсэн үүнийг Жавзандамба Даранатын хувилгаан мэргэн, ариун, сайн Агваанчойживанчүг бээр хамаг амьтны тусын тулд өөрөө дуртгасны нигуурт Ловон Ёнзон их эрдэнэ тэргүүтэн олон мэргэдийг хурааж, хураан чуулуулж усан гахай жилийн Монголын тооллын арван нэгдүгээр сарын дөрвөний өдөр (1911-01-24-ний өдөр) Гандан Дэчэнгалавын тивд найруулбай (དེ་ལྟར་དུས་རྒྱུན་ལེགས་པར་བྱེད་ན། །བསྐལ་པ་འབུམ་ཕྲག་བར་དུ་མིག་མི་འཇིགས། །ཁང་ཁྱིམ་ནང་ལ་ཡིག་གཟུགས་བྲི་བསྟེན་ན། །ལྷ་འདྲེ་མི་མིན་ཀླུ་གཉན་ས་བདག་གིས། །གནོད་འཚེ་ཉེར་ཞི་ཟས་ནོར་ལོངས་སྤྱོད་ལ། །ལྟས་ངན་བཀྲ་མི་ཤིས་པ་མི་འགྱུར་རོ། །འགལ་རྐྱེན་མི་མཐུན་བར་ཆད་མི་འབྱུང་ཡིན། །ཁྱད་པར་མིག་ནད་སྣ་ཚོགས་ཀུན་ལས་ཐར། །ཤ་རྗེས་ཤ་བཀྲ་ལིང་ཐོག་མི་རུང་ངོ་། །ཁྱད་པར་ཤིང་ཕོ་བྱི་ལོ་ཤར་བའི་དུས། །ལས་ངན་ལོག་བལྟ་ལོག་འདྲེན་མཐོང་ལོག་པ། །སྤྱོད་ངན་ཆང་ཐག་བྱད་ངན་འབྲས་སྨིན་པའི། །མི་བདེན་བསླུ་ཚིག་མི་ཕྱུགས་གང་སྨིན་ནི། །སྣ་ཚོགས་མིག་ནད་མང་པོའི་དར་བ་དང་། །ནད་རིམས་དལ་ཡམས་སད་སེར་ཐང་པ་དང་། །དགྲ་ཇག་བརྐུ་ཤོར་དམག་འཁྲུགས་འབྱུང་བའི་ཚེ། །འདི་ཡིག་ཁ་མདོག་ཡན་ལག་མཐུན་བྲིས་ནས། །རབ་གནས་བཅས་པ་བརྟེན་དང་མཐོང་བ་ན། །དེ་བཞིན་བྱིན་རླབས་ཕན་ཡོན་བསམ་མི་ཁྱབ། །དེའི་ཡིག་གང་ཞིག་ཚུལ་བཞིན་བསྟེན་པ་ན། །བསྐལ་བ་མ་སྟོང་བར་དུ་ཚོགས་བསགས་འདྲ། །ཕྱི་མའི་སངས་རྒྱས་མི་བསྐྱོད་སྣང་བ་ཐོབ། །གསང་བ་འདུས་པའི་རྒྱུད་ཀྱི་ཡིག་གཅིག་ལས་འབྱུང་། །མཁའ་འགྲོ་འབུམ་ཕྲག་གཡོན་བསྐོར་བཀུར་བརྟེན་ཆགས། །འདི་ཡིག་ས་བོན་གཞན་ལས་ཤིན་ཏུ་ལྷག །ཅེས་པ་འདི་ནི་རྗེ་བཙུན་དམ་པ་ཏཱ་ར་ནཱ་ཐའི་སྤྲུལ་སྐུ་མཁས་བཙུན་ངག་དབང་ཆོས་ཀྱི་དབང་ཕྱུག་གིས་སེམས་ཅན་ཐམས་ཅད་ཀྱི་ཕན་པའི་ཕྱིར་དུ་རང་བསྐུལ་བའི་ངོར། སློབ་དཔོན་ཡོངས་འཛིན་རིན་པོ་ཆེ་ལ་སོགས་པ་མཁས་མང་པོའི་སགས་ནས་ཚོགས་འདུས་ནས། ཆུ་མོ་ཕག་ལོའི་ཧོར་ཟླ་བཅུ་གཅིག་པའི་ཚེས་བཞི་ལ་དགའ་ལྡན་བདེ་ཆེན་ཀཱ་ལ་བ་གླིང་དུ་སྦྱར་པའོ། །)” гэсэн байна. 
Чингэхлээр БОГД ХААНТАНы энэ зарлиг нэгд, “Хувьтай хүмүүн хулгана жил үзнэ” хэмээснийг далд эчнээ эсэргүүцсэн, хоёрдугаарт хулгана жилд өвчин тахал гарах нигууртай хэмээсэн бошиг юм байна аа гэж мөхөс би мунхаглана. Чингэхийн учир нь энэ хулгана жилийн эхээр өмнөх их хөршид коронавирус нэрт хар тахал гарч, зарим улс орнуудад тархаж, манай улс ч хорио цээрийн дэглэмд шилжлээ. “Хувьтай хүмүүн хулгана жил үзэх биш харин хувьгүй хүн хулгана жил үзэх юм биш байгаа даа” хэмээсэн хардах сэтгэл ч хааяа хааяахан төрөх мэт... Монгол Улсын Онцгой Комисс хуралдаж, цагаан сарын төрийн золголт, үндэсний бөхийн барилдаан, албан газруудын золголт зэргийг хорин цаазалж, зөвхөн “Гэр бүлийн баяр” болгон өнгөрүүлэх талаар түүхэн шийдвэр гаргасанд өчүүхэн би “Гэгээн төрийн минь мэлмий тунгалаг байгаа юм байна аа” хэмээн сүсэглэн хүлээн авч иргэнийхээ үүргийг биелүүлж байснаа тод санаж байна. Дашрамдуулахад миний бие зарим “Зартай зурхайч” нарын тунхаглан зарладаг шиг суулгүй золгох хувь дутуу ч хэр бяраараа “Алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай” болон үлдсэн хэдэн өтгөстэй шинийн өдрүүдэд гар зөрүүлэн золгож хүндэтгэл үзүүлдэг, бас шинийн тогтсон нэгэн өдөр ах, дүү, ураг садан, анд нөхөд, хадаг барин золгохоор ирдэг хар, шар шавь нарыгаа хүлээн авдаг хуучин тогтсон заншлаасаа энэ морилон ирэх жилийн хорио, цээрээс болж чанх буруу зүглэн, чандлан татгалзаж байгаагаа илэрхийлье.  

Улигт өвчин үндсээрээ илааршиж
Уйтай бодол холжирон одож
Урт шар морилон ирэхэд
Уулзан золгохын ерөөл өргөе ээ.  
Эвлэлдэн нийлцгээе монголчууд аа!
Энэ тусгаар улсаа хөгжүүлцгээе ээ!
Эрхэм төрийн минь сүлд өршөөх болтугай!
Энх амгалан, эсэн мэнд шинэлцгээгээрэй дээ!
Ай сайн амгалан болох болтугай!

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2022 ОНЫ  

НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх...
Засгийн газар ээлжит бусаар...

Арван хоёр жилтний усан бар жилийн товч төөрөг, засал

Kuzmo 2022-02-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах