• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдэд гар утас, компьютер өгөх сайн дурын аян өрнүүлж байна

Ч.ГАНТУЛГА

БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хоёр жил гаруй цахимаар суралцсан хүүхдүүд танхимаар хичээллэж эхэллээ. Энэ шийдвэрийн гаргахдаа эрсдлийг хэрхэн тооцсон бэ?

-Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ нээхийн тулд бид олон асуудалтай тулгарсан. Эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэж энэхүү шийдвэрийг гаргасан. Хичээл эхлэх болсон гол шалтгаан нь вакцинжуулалт гэж ойлгож болно. Тиймээс багш нараа хамгийн эхэнд дархлаажуулсан. Мөн 12-15 насны сурагчдын I, II тунг бүрэн хийхэд анхаарсан. Харин энэ улирлын амралтыг долоо хоног сунгасан нь мөн л эрсдэлээс хамгаалсан хэрэг. Учир нь энэ сарын эхээр монголчуудын уламжлалт цагаан сарын баяр тохиосон. Яг энэ үеэр өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэх өндөр эрсдэлтэй байсан учир хичээл эхлэх өдрийг хоёрдугаар сарын 14 болгож хойшлуулахаар тогтсон. 

-Хоцрогдолоо нөхнө гээд байнга давтлага өгөөд байвал сурагчид болон багш нарт ачаалал ихээр нэмэгдэнэ дээ? 

-Багш болон сурагчдад ачаалал ихсэх нь тодорхой. Гэхдээ үүнээс өөр зам байхгүй. Тиймээс аль болох бага ачаалал өгөхөөр зохицуулалтуудыг хийх болно. Үүнд эцэг эхийн оролцоо их чухал. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн багшид найдаад орхимооргүй байна. Аль болох ямар хичээл их хоцрогдолтой байгааг анзаарч, багштай нь холбогдож, хамтарч ажиллах хэрэгтэйг сануулъя.  

-Хоёр жил гаруй гэртээ байсан сурагчдад сэтгэл санааны хувьд хүндрэлтэй олон асуудал байна гэсэн судалгаа гарсныг харсан байх. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл гутралд орсон, ганцаардсан,  сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон гэсэн судалгаа бий. Ялангуяа хоёр болон гуравдугаар ангийн сурагчдын хувьд хамгийн хүндрэлтэй байна. Багшийгаа танихгүй, ангийнхныгаа хараагүй, бараг сургууль дээрээ ч очиж үзээгүй нэг үе бий болчихоод байна. Тиймээс бид энэ хичээлийн жилээс төрийн өмчит сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар төлөвлөж байна.

-Теле хичээл хэр үр дүнтэй байсан бэ. Телевизүүдтэй цагийн төлбөрийн асуудлыг хэрхэн тохиролцсон бэ?

-Цар тахлын хувьд хүүхдүүдэд мэдлэг олгох хамгийн хүртээмжтэй арга нь теле хичээл байсан. Нийт хүүхдийн 80 хувьд нь хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс Монголын телевизүүдийн холбоотой хамтарч ажилласан. Манай телевизүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар нэгэн урьдчилгаа, төсөв мөнгө нэхээгүй. Харин ч хичээлүүдээ хуваарилаж аваад Боловсролын хүрээлэн, Багшийн хүрээлэнтэй хамтраад теле хичээлийг зохион байгуулсан.

-Тэгэхээр теле хичээлд ямар ч төсөв зарцуулаагүй гэж ойлгож болох уу?

-Тухайн телевизийн сэтгүүлч, зураглаачдын өдрийн хоол  болон шатахууны зардал гэж хоёр удаа л багахан хэмжээний мөнгө олгосон. Түүнээс илүү төсөвлөж тараасан зүйл огтхон ч байхгүй. Засгийн газрын цар тахалтай холбоотой гаргасан тогтоолд арилжааны телевизүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд теле хичээлийг үнэ төлбөргүй цацна гэсэн заалт бий. 

-Medlee.mn виртуал сургуулийг ажиллуулна гэлээ. Дахиад л байгаа байхгүйн ялгаа, цахим донтолт боловсролын салбарт хүнд асуудал болохоор сонсогдож байна?

-Цахим болон танхимын хичээлийг хослуулахаас өөр аргагүй. Дэлхий тэр чигээрээ цахимд шилжиж байна. Бид ч  үүнтэй хөл нийлүүлэн алхах учиртай. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт, багш хүрэлцэхгүй байгаа сумдад хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлахгүйн тулд цахим хичээлийн сонголт хийхээс өөр замгүй. Жишээлбэл, англи хэлний багш хүрэлцэхгүй үед виртуал сургуулиараа бид үүнийг нөхөх боломжтой. Мөн алс хол Ховдод сурдаг хүүхэд Монголын хамгийн мундаг математикийн багшийн хичээлийг гэрээсээ үзэх боломж бүрдэнэ. Химийн хичээлээр шалгалт өгөх гэж байгаа хүүхэд шилдэг багш Цэцэгдарийн хичээлийг судлана гээд олон давуу талтай гэж харж байна. 

-Гар утас, цахим сүлжээ байхгүйгээс шалтгаалж олон хүүхдийн сурах эрх алдагдсан. Зарим захын хороололд гар утас битгий хэл тог цахилгаангүй айл ч олон байна шүү дээ?

-Гар утас интернэтгүй гэсэн шалтгаанаар Монгол Улсын хэмжээнд 183 мянга гаруй хүүхэд цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэсэн тоо гарсан. Зөвхөн Улаанбаатарт 40 мянган хүүхэд цахимаар хичээлээ үзэж чадахгүй байна. Энэ нь боловсролын салбарт тэгш бус байдлыг үүсгэж байгаа нь үнэн. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтарч энэ асуудлыг багахан ч болов шийдэх гэж хичээж ажиллалаа. Мөн бид өнгөрсөн хугацаанд гурван тэрбум төгрөгийн зардлаар бүх сургуулийнхаа интернетийн хурдыг гурав дахин нэмсэн.

-Цахим орчин, интернетийн асуудлаар яамны хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж ажиллах байгууллага байна уу

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Мобиком”, “Юнител” компаниуд болон “JCI” залуучуудын байгууллагийн санаачлагаар компьютер, гар утасгүй хүүхдүүдэд ашигласан гар утас, компьютер өгөх сайн дурын аяныг өрнүүлж байна. Үүнийг бид цаг үеэ мэдэрсэн хамгийн хэрэгтэй, цаашлаад уламжлал болохоор сайн аян гэж харж байгаа.

-Хүүхдүүд асуудлаа шийдчихдэг юм байна. Харин багш нарынхаа хэрэглээг хэрхэн хангаж байна?

-Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Багш нарынхаа цахим хэрэглээг хангахгүйгээр цахим хичээл орж байна гэж хүний нүд хуурч болохгүй. Тиймээс энэ оны төсөвтөө нэг хүүхдийг сургахад хувьсах зардлыг нарийн гаргаж байна. Сургуулиуд дээр мэдээлэл зүйн кабинетуудыг шинэчлэх зардлыг шийднэ. Бүх багш нартаа компьютер авч өгөхөд 140-160 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй учир үе шаттайгаар хэрхэн шийдэрлэх вэ гэсэн замыг судалж байна.

-Яамны төсвийг шилэн биш байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо?

-Манай төсөв шилэн байгаа. Энэ он бол Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн жил. Тийм учраас нэг хүүхдийг сургахад зориулсан хувьсах зардал яг тухайн сургуульдаа багшдаа,хүүхэддээ, орчиндоо зарцуулагдаж чадаж байна уу гэдгийг л нарийн хаянадаг болъё гэж төлөвлөж байна.Тиймээс үр дүнд суурилсан санхүүжилтйн тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.

-Одоогоор цахим шилжилтэд хэр хэмжээний төсөв зарцуулаад байна?

-Энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Эхлээд сургуулиудынхаа шилэн кабелийн хурдны асуудлыг  нэн тэргүүнд тавьж байна. Энэ асуудалд жил бүр гурван тэрбум төгрөг зарцуулсаар ирсэн. Тиймээс хүүхдүүд ямар интернетийн хурдаар хичээлээ үзэх вэ, багш нар ямар датагаар хичээлээ заах вэ гэдгийг хүртээмжтэй хэлбэрээр шийдэхийн тулд төрийн сүлжээний компани операторуудтай нээлттэй хэлэлцээр хийж байна.

-Өмнө нь бол багш цахимаар хичээл заахын тулд өөрийн халааснаас дата эрхээ авдаг байсан. Энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Энэ жилийн хувьсах зардлын нэг томоохон өөрчлөлт нь багш нарын халааснаас гардаг байсан хичээл практикийн зардал буюу дата авах зардлыг хүүхдийн хувьсах зардлаас багш нарт олгодог болж байгаа. Ингэснээр багш нарт ч сэтгэл амар хичээлээ зааж, ажиллах таатай нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.

-Дэлхийн банкнаас сургуулиудад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж сонссон?

-Дэлхийн банкнаас өнгөрсөн хугацаанд нийт сургуулиуд дээр хоцрогдол арилгахтайгаа нийлээд 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд нийт 14.2 тэрбум төгрөгийг хоцрогдол арилгах болон цахим хичээлийн зардалд төсөвлөөд ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Иргэдийн 84 хувь нь ухаалаг утас...
Торгох ялаар 9.6, хөрөнгө...

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдэд гар утас, компьютер өгөх сайн дурын аян өрнүүлж байна

Kuzmo 2022-02-23

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Боловсрол   #ММ-ын тодруулга   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах