• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан  “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг  дэлгэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Г.Гангамөрөн: Үзэсгэлэн худалдаанд 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-НЗДТГ болон Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүсгүйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарлаад байсан бол энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байгаа гэсэн юм.

Ц.Амаржаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна

“Зоосон хээт” ХХК-ийн захирал Ц.Амаржаргал:

-Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе. “Их хотын бүсгүйчүүд” үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, “Амур” салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа. Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт  бүртгүүлээд, олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжнө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн цех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг.

“10 гаруй тос, тосон түрхлэгийг гар аргаар үйлдвэрлэж байна”

“Оточ домч” компанийн захирал Ц.Отгонбаяр:

-Нийслэлийн болон дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаанд уригдан оролцож байгаадаа баяртай байна. Манай компани уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо. Хаврын улиралд үе мөчний өвчлөл сэдэрдэг. Тиймээс тэмээний чөмөг,  талын хар болон 50 гаруй төрлийн эмийн ургамлын хольцтой 10 гаруй нэр төрлийн тос, тосон түрхлэгийг бид гар аргаар үйлдвэрлэж байна. Хамгийн их борлуулалттай гол бүтээгдэхүүн бол тэмээний чөмөг,  талын хартай тос юм. Тэмээний чөмөг Монголд элбэг, түүхий эдийн арвин нөөцтэйгөөрөө онцлог. Тэмээний чөмгийг үе мөчний өвчлөл, бэртэл гэмтэл, хаван, хавдар, харшил, ясны сийрэгжилт болон хэвтрийн хүмүүс арьс цоорохоос сэргийлэх зэргээр өргөн хэрэглэдэг. Эрт үед хацар гоо хатдын арьс арчилгаанд ч мөн хэрэглэж ирсэн юм билээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд түрхэхэд арьсны язралтаас сэргийлдэг.

Б.Дуламсүрэн: Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн

“Агни” компанийн үүсгэн байгуулагч, менежер Б.Дуламсүрэн

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд урьж оруулж байгаад баяртай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ ийнхүү дэмжиж байгаа нь сайн хэрэг. Манай компанийн үүсгэн байгуулагчид нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа уригдсан байх гэж бодож байна. Манайх байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд бүх төрлийн арьсаар цүнх, хувцас, жижиг эдлэлүүд гэхчлэн гутлаас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тансаг хэрэглээнд ордог. Манай бүтээгдэхүүн чанартай хэрнээ хямд үнэтэйд тооцогддог. Тиймээс ч дотооддоо борлуулаад зогсохгүй  Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн.

Бизнес эрхлэгчид зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай

 “Lovetulip” компанийн  үүсгэн байгуулагч Г.Ууганцэцэг

-Би анх 2019 онд хүүхдээ харах зуураа өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо компани болон өргөжөөд, ажлын байртай болон ажиллаж байна. 8-15 нэр төрлийн жижиг эдлэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Захиалгаа фэйсбүүкийн пэйжээр дамжуулан онлайнаар авдаг. Манай бүтээгдэхүүн  хэрэглэхэд хялбар шийдэлтэй төдийгүй сав баглаа боодол нь эко байдгаараа онцлог. Бүтээгдэхүүн хийхээр эсгүүрийн хаягдал их гардаг. Түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүдтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг. Би хоёр дахь удаагаа үзэсгэлэнд оролцож байна. Суралцах зүйлс, сайжруулах юм ч их байна. Дашрамд, нийт бизнес эрхлэгчдэдээ зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай гэж хэлье. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Г.Хаянхярваа: Сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байна

“Хужирт цагаан” компанийн захирал Г.Хаянхярваа:

-Манай компани таван хошуу малын сүү, сүүн бүтээгдэхүүнээр ямар нэгэн сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байгаа. Бурамтай, хушгатай, самартай, чацарганатай, зөгийн балтай сүүн чихэр үйлдвэрлэж байна. Түүнчлэн шар сүүг ашиглаад хатаамал, нунтаг ээзгий зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Би өөрөө хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй. Тиймээс сүүгээр амттан үйлдвэрлэе гэж шийдсэн. Сүүний лактозыг ашиглаад зөгийн бал, бор сахраар баяжуулж  бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Чихэр, хатаамлаас эхлээд цагаан идээний нэр төрлийг олшруулахыг хичээсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцуулж, хүмүүст амталгаа хийлгэж, бүтээгдэхүүнээ таниулах боломж олгосонд талархаж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг

“Амина” хүүхдийн хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн:

-Би нөхөртэйгээ хамтдаа энэхүү брэндийг үүсгэн байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна. 0-12 насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд охидын хувцас голдуу авчирсан. Чөлөөт болон биеийн тамирын зэрэг бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг. Тэгэхээр өнөөдрийнх шиг үзэсгэлэнг олон удаа зохион  байгуулбал үйлдвэрлэгчдэд дэм болно гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй
Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Виктор Оладипо жилийн дараа...
Их хотын шилдэг бүсгүйчүүдийг...

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Kuzmo 2022-03-08

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй
Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

10 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

14 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

15 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

15 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

15 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

15 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

15 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

15 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

15 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах